Ирэх сард бүх нийтээрээ хоёр удаа амарна
57 минутын өмнө

Ирэх арваннэгдүгээр сард Монгол Улс даяар бүх нийтээр амрах хоёр баярын өдөр тохионо. Тодруулбал,
- Арваннэгдүгээр сарын 10-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр
- Арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр
Дээрх өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх нь ээ. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 10 нь мягмар гарагт, 26 нь пүрэв гарагт таарч байна.
Иймээс иргэд долоо хоногийн ажлын дундуур хоёр өдөр амрах болж байна. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр Монгол Улсын Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэхүү өдрийг бүх нийтээр амрах баярын өдөр болгон хуульчилсан бөгөөд энэ өдөр төрийн ёслолын хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг.
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхтэй. Уг өдрийг 2016 онд баталсан хуульд нэмэлт оруулснаар бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм. Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд дээрх хоёр өдрийг бүх нийтээр амрах баярын өдөрт багтаасан байдаг. Иргэд арваннэгдүгээр сарын 10, 26-ны өдрүүдэд амрах бөгөөд бусад ажлын өдрүүдэд ердийн хуваарийн дагуу ажиллана.






