Засгийн газар дахь "мэдээлэгч" хэн бэ?
2015/09/01
Өчигдөр УИХ-ын бие даагч гишүүд мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шүүмжлэв. Түүнийг 9 сарын 11-нд БНХАУ-д айлчлал хийх үеэрээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын буюу Монголын төмөр замын суурь бүтцийг "Шенхуа Энержи" компанид шилжүүлэх гэрээ хийж магадгүй хэмээсэн юм.
Үүнийгээ УИХ-ын гишүүн С.Ганбаатар : “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Дубай руу явахаас нь өмнө гэрээ байгуулах гээд байна шүү гэж анхааруулсан. Тухайн үед мөн л сэтгүүлчид “Танд гэрээ байгуулах нь гэсэн ямар баримт байгаа юм бэ?” гэж асууж байлаа. Би далдыг хардаг хүн шиг тодорхой хэлсэн шүү дээ. Гэхдээ хардаад, эсвэл зөн билэгч болчихоод урьдчилан мэдээлэл хийгээд байгаа юм биш. Тодорхой эх сурвалжийн мэдээлэлтэй болоод л ярина шүү дээ. Засгийн газарт ажиллаж байгаа Монголоо гэсэн сэтгэлтэй зарим хүнээс мэдээлэл авалгүй яахав. Тиймээс Ч.Сайханбилэгийг Бээжинд очоод Тавантолгойн асуудлаар Дубайд байгуулсан шиг гэрээ байгуулж, эх орноосоо урваж болохгүй шүү гэдгийг урьдчилан анхааруулж байгаа юм. Өмнө нь анхааруулж хэлсээр байтал Оюутолгойн асуудлаар гэрээ байгуулсан шүү дээ” хэмээсэн юм.
Тэгвэл Засгийн газар дахь “Монголоо гэсэн зарим хүн” гэж хэн бэ? Гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч буй . Одоо ч мэдээлэл өгч буйгаас дүгнэхэд ямартай ч МАН-ын гишүүн, сайд биш аж. Ерөнхий сайдын “улаан хамгаалагч” шахуу С.Баярцогт, М.Энхсайхан, нар биш нь бүр ч тодорхой. Ингээд хөөгөөд үзэхээр МАХН-ынхан, АН-ын МоАХ, Шонхор фракцийнхан гээд цөөхөн хэдэн сайд үлдэж байна. Нэрс нь ч тодорхой. Юутай ч Засгийн газар дахь Ч.Сайханбилэгийн хувьд бол “мэдээлэгч, тагнуулч”, С.Ганбаатар нарын хувьд бол “Монголоо гэсэн хүн” чухам хэн болох нь тун удахгүй тодорхой болох биз ээ.
П.Мандах
http://www.sonin.mn
Зочин · 2015/09/01
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. А.Н Л УЛС ОРНЫГӨӨД НЬ ТАТНА. 88583399 Ш.Ү.Х