Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн  12 удаагийн техникийн болон ахуйн холбогдолтой осол 5 нийт 17 удаагийн дуудлагаар Нийслэлийн онгой байдлын албан хаагчид гарч  үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал,

Объектын гал түймэр:      2015.09.04-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн Баруун дэнжийн 3 дугаар гудамжны 1.. тоот, Их хүрд захын иргэн Н.Д-ийн 5 ханатай гэр, эд хогшил, 73-72 УНУ улсын дугаартай “Pronter” загварын бага оврын ачааны автомашины бүхээг, хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Мөн 2015.09.06-нд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9 дүгээр гудамжны 239 тоонд иргэн О.Б-ын 6х4 хэмжээтэй өвлийн байшин, 5х4 хэмжээтэй байшингийн дээвэр, 2х4 хэмжээтэй 2 ширхэг амбаар шатаж байсныг унтраажээ.

Аврах ажиллагаа: 2015.09.04-нд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжинд зөөврийн ундны усны худгийн дэргэд ухсан нүхэнд иргэн Г.Б /45 настай, эрэгтэй/ унаж гэмтсэн байсныг нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч /4-5 метр орчим ухсан нүхэнд/ гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэж өгсөн байна.

2015.09.05нд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Гэсэр сүмийн баруун талын далангын хажууд зам тээврийн осол болж 3,4 дүгээр хороолол-Дүнжингарав /Ч-51/ чиглэлийн “Атибус ХХК”-ийн 23-41 УНБ улсын дугаартай “Daewoo” загврын том оврын автобусны тоормоз ажиллахгүй болсны улмаас замын хажуу талын  далан руу өгсүүлж зогсоох арга хэмжээ аван 40-50 градус хазайсан байсныг  нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч зүүн талын гэрлийн шонгоос аврах олсоор хамгаалалтын татлага хийж, баруун талаас нь “Holmatro” даацын тулгуур багажаар хаалганы багананаас тулж бэхлэн, мөн экскеватороор баруун талаас нь давхар тулгуур хийж урд хаалгаар нэр бүхий 33 иргэнийг гарган аврах ажиллагааг явуулсан. Шуурхай бүлгийн эмч нар гэмтсэн байж болзошгүй 4 иргэнд үзлэг хийхэд ямар нэгэн гэмтэл бэртэл илрээгүй.

2015.09.07-нд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 25 дугаар гудамжинд яаралтай түргэн тусламжийн автомашин жалганд суусан НЯТТ-ийн УНД 85-61 улсын дугаартай Hyundai Starex нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч өгсүүр газар унах гэж байсныг аюулгүй болгосон.