Байгалийн цогцолбор газарт вольфрам олборлох эрх удаа дараа өгч байгаа Д.Цогбадрах хэн бэ?
2015/09/08
Ховд аймгийн Цэцэг сумын Мянган улзатын байгалийн цогцолбор газарт Цагаан эрэг гэх газар ордог байна. Цагаан эрэг гэх энэ газарт ЗХУ-ын үед вольфром олборлож байгаад орхисон байдаг. Уг газарт өдгөө нөхөн сэргээлт нэрийн доор олборлолт явуулж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ газарт удаа дараа вольфрам буюу гянтболд олборлох эрхийг удаа дараа өгч хууль зөрчиж байгаа Ховд аймгийн Цэцэг сумын засаг дарга Д.Цогбадрах гэгч хэн болох талаар энэ удаагийнхаа цувралыг бэлтгэлээ.
Дамбын Цогбадрах гэх эрхэм Ховд аймгийн Цэцэг сумын засаг даргаар ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Түүний хувьд ямар нэгэн ял эдэлж байгаагүй ч хоёр эргүүгийн хэрэгт холбогдож байсан. Тухайлбал 2010 онд бусад руу галт зэвсэг гаргаж танхайрсан байдаг. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч хэрэг тэгсхийгээд л “хаагдсан”.
Харин 2014 оны 06-р сарын эхээр түүнд дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Тодруулбал хуулиар тогтоосон журмыг зөрчин хууль бусаар ашигт малтмал /вольфром/ олборлох үйл ажиллагаанд иргэдийг /нинжа нарт зөвшөөрөл олгож/ оролцуулан, улмаар тэднээс төлбөр хураамж авч, байгаль орчинд 1.014.876.323 /нэг тэрбум арван дөрвөн сая найман зуун далан зургаан мянга гурван зуун хорин гурван/ төгрөгний буюу “онц их хэмжээ”-ний хохирол учруулсан гэмт хэрэгт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм. Энэ хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2, 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн. Хэрэг өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байна.
Энэ хэрэг нь шийдэгдээгүй байхад тэрбээр “Цагаан эрэг”-ийг зүгээр байлгасангүй. Харин ч нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийх эрх өгсөн байгаа юм. Улмаар нутгийн иргэдийг асуудал үүсгээд ирэхээр цагдаа нараар хамгаалуулж, дураараа дургиж байна.
Түүний энэ мэт ёс бус үйлдлийг хуулийн байгууллагад шалгуулахаар өргөдөл өгсөн ч ахиц муутай байна. Хуулийн байгууллага алгуурлах хооронд Монголын байглийн цогцолборт газрыг ухаж сэндийчиж өнөөдрийн байдлаар тэрбумаар тоологдох хэмжээний вольфрам олборлоод байгааг анхааралдаа авна уу !!!
А.Баярмаа
Zochin · 2015/09/15
Ard tumen nohon sergeelt hiilgehiig demjij baina
saak · 2015/09/09
Mxeg haana bnaaa.hartal n chare hiigeerei
ард аюуш · 2015/09/09
Баяр сайхан дарга ховдод хятад хүмүүстэй хамтарч наадам хийдэг шинэ жишиг тогтоолоо
ард аюуш · 2015/09/09
Цогоо Баярсайхан та хоёрын хийсэн нүгэл чинь хэзээ нэгэн цагт нүдээр чинь гарах болно доо.одоо ховдод хятад хүмүүс наадам хиидэгхамтар
ард аюуш · 2015/09/09
Газар шороогоо зараад аймаг сумын улирдлагууд хотод тансаглаж ..ардууд цэцэг сумандаа нутаг усаа хамгаалж тэицсээр бна
ард аюуш · 2015/09/09
eruugiin elementeer sum udirduulj baidag .gem hiisen hun hujaa naraar avsan munguuruu hotod tansaglaj yavna .Цогбадрах дарга
Зочин · 2015/09/09
2 эргүү байж дээ
Зочин · 2015/09/09
хоёр эргүүгийн хэрэгт холбогдож байсан