Гацууртын ордын 34 хувийг төр, 66 хувийг “Сентерра гоулд Монголиа” эзэмшинэ
2015/10/28
Ноён ууланд олборлолт явуулна, явуулахгүй хэмээн өнгөрсөн жилээс эхлэн тэмцэж байгаа. Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм. Тэгвэл энэ ордын 34 хувийг төр, үлдсэн 66 хувийг “Сентерра гоулд Монголиа” ХХК-д өгөх хэрэгтэй гэсэн тогтоолын төслийг Засгийн газраас өргөн бариад байна.
Уг тогтоолын төсөлд : Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, 472 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоон, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй хэмээн бичжээ.
Харийнханд тавиад туух гэж байгаа хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй Гацууртын орд дараах байдлаар судлагдсан байх юм.
- 1970 -1991 онд шороон ордын судалгаа хийгдсэн;
- Алтны шороон ордын олборлолтыг “Гурван Гол” ХХК эхэлж явуулж байгаад дараа нь “Гацуурт” ХХК 1992-2000 онд хийсэн;
- 1997 онд шороон ордын олборлолтын явцад алтны үндсэн судлыг олж тогтоосон;
- 2001 онд “Камеко Гоулд Монголия” (одоогийн “Сентерра Гоулд Монголиа”) ХХК нь Төв ба Үндсэн бүсэд эрэл-үнэлгээний ажил хийсэн;
- 2002-2003 онуудад хайгуулын ажлыг эрчимжүүлж Үндсэн бүсийн хүдрийн исэлдсэн хэсгээс АНУ-ын Невада мужийн “Американ Ассей” лабораторт цианидаар уусгах туршилтын ажил хийгдсэн;
- 2004 онд нэмэлт хайгуул хийж, 2005 онд нөөцийн тайлангаа эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгүүлсэн;
- 2008 онд Техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авсан;
- 2010 он хүртэл нэмэлт хайгуул хийж нөөцийг /1998-2010/ 2013 оны 12 сарын 27-ны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн;
- 2014 онд Техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулан эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авсан түүхтэй.
Хэрвээ уг тогтоолын төслийг батлах юм бол Талууд татварын орчныг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах, тусгай зөвшөөрөл нь хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа болохыг баталгаажуулах, татвар төлбөрт ялгаварлан гадуурхахгүй байх зарчим баримтлах, ил уурхайгаас гарсан газрын доорхи усыг шавхан зайлуулахтай холбоотой төлбөрөөс чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх, сайжруулсан замыг хатуу хучилттай болгох шаардлага тавихгүй байхаар харилцан тохиролцсон байна.
Мөн Гацууртын төсөл нь бэлэн мөнгөний урсгалаасаа өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болох хүртэл уг төсөлд шаарагдах санхүүжилтийг “Сентерра Гоулд Корпораци”-иас тухай бүрт нь шаардлагатай хэмжээгээр зээлээр олгож байхыг зөвшөөрч, зээлийн хүүг 8.5 хувиар тооцож, албан татвар ногдуулахгүй байхаар тохирчээ.
Уг тогтоолын төслийг Засгийн газраас батлуулахын тулд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.
А.Баярмаа
Зочин · 2015/10/28
Заавал 34 байхдаа яанаа бас хэдэн хун илууг нь гадныханд нэртэй хувь хуртэх нь дээ монголын 3 хан сая хунийг аятайхан авааад явчихгуй идэж аваад л негее гадаадад хэдэн Байр Сав болгоод сурах нэртэйгээр монголоос Алга бологсодын тоо нэмэгдэх нь дээ
Зочин · 2015/10/28
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ МАН-ЫН ДАРГА БАЯР, БАТБОЛД НАР ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. А.Н Л УЛС ОРНЫГ ӨӨД НЬ ТАТНА. Ш.Ү.ХӨДӨЛГӨӨН. 88583399
Зочин · 2015/10/28
totbortoi baidaliin gereegeer boroo goul 5 jiliin dotor altiig n abaad zuunharaa hotod yu ch uguugui uldeegui shuu dee
Зочин · 2015/10/28
mongol 34 uur too medhee bolij dee