АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр орой баривчилсан байна. Ингэхдээ бүр хээл хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Яг хэдийд баривчилсан нь тодорхойгүй байгаа ч яг одоо Хорих 461 дүгээр анги руу авч явах гэж байгаа гэх мэдээлэл байна.

 

Энэ талаар АТГ-аас тодруулахад тодорхой мэдээлэл өгөөгүй ч, огт үгүйсгэсэнгүй. Юутай ч Г.Шийлэгдамбын хувьд хаанаас баригдсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч уг мэдээллийг намын нөхөд нь ч үгүйсгэхгүй байгаа юм.

Д.Ундрах /24tsag.mn/