ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан өчигдөр 22.30 цагт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явсан юм.

Түүнийг авлигын хэргээр саатуулсан гэж баттай эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр АТГ-аас Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг яаман дээр нь очиж асуусан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгээс тодруулах гэсэн боловч “Хуралтай байна” гэх тайлбарыг өглөө.

Яг одоо Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Г.Шийлэгдамбын асуудлаар хуралдаж байгаа юм.

Харин АТГ-аас одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй хэвээр байна.