УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдийн тоо 19 дөхөж байгаа ч Засгийн Газар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Тэр бүү хэл дахин бонд гаргахаар болж, Засгийн газар, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг 11 сардаа багтан ажиллаж эхлэх гэнэ. Монгол улсын валютын нөөц бараг дууссан тул шинэ эх үүсвэр олох замаар төгрөгний ам.доллартай харьцах ханшийг барихаас өөр аргагүй болсон аж.

2012 оны 10-р сарын 25-ны өдөр УИХ 52-р тогтоол батлан, Засгийн газарт үнэт цаас гарахыг зөвшөөрсөн. Улмаар Н.Алтанхуягийн удирдсан Засгийн газар 1.5 тэрбум ам. долларын бондыг олон улсын захад 5-10 жилийн хугацаатайгаар тус тус 4-5% хүүтэй гарган, үүнийгээ Чингис бонд хэмээн нэрлэсэн билээ.

Судлаачдын өгүүлж буйгаар энэ удаагийн бонд 10 орчим хувийн хүүтэй байж мэдэх гэнэ.

 

П.Мандах

http://www.sonin.mn