Бүдүүн гэдсээ эрүүл байлгахын тулд...
2015/11/10
1. Өтгөнөө тогтмол, зовиургүйгээр, бүрэн гадагшлуулж байх.
2. Эслэг ихтэй жимс, ногоо болон боловсруулаагүй үр тариа хангалттай хэмжээгээр агуулсан хоол хүнс идэж байх.
3. Ус хангалттай хэмжээгээр хэрэглэж байх нь өтгөн хаталт, усгүйжлээс сэргийлж, биеэс хорт бодисуудыг хурдан зайлуулахад тусална.
4. Тогтмол дасгал, бясалгал гэх мэт биеийг амраах, тайвшруулах, чийрэгжүүлэх нь хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг сайжруулдаг. Амарч, дасгал хийж байх нь хоол боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх стрессийг бууруулна.
5. Гэдэсний бичил биетнүүдийг хэвийн хэмжээнд байлгах нь хоол боловсруулах тогтолцоо төдийгүй дархлаа дэмжинэ.
Пробиотик буюу ашигтай нян агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдэд:
• Тараг (чихэргүй, үйлдвэрийн биш тараг)
• Давсалж, дарсан байцаа (sauerkraut)
• Хар шоколад
• Спирулина, Хлорелла, Хөх-ногоон замагнууд
• Мисо шөл (Япон үндэсний шөл)
• Даршилсан өргөст хэмх
• Кимчи орно.