Үүл даргын хүү Б.Чулуудайг хууль зөрчсөнийг тогтоожээ
2015/11/24
Э.Бат-Үүлийн хүү “Грандлайн” компанийн захирал асан Б.Чулуудай, Турк улсын “216 Яапи Үрэти Худалдаа” компанитай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД-т “Түмэн-Амгалан” цогцолборыг барихаар болсон байдаг. Гэвч үйл ажиллагааны явцад мөнгөний асуудал гарсан тул хоёр талын удирдлагууд зөрчилдөж, шүүхэд хандах дээрээ тулсан байдаг.
Учир нь Б.Чулуудай Турк талын хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэхгүйгээр, гэрээг зөрчиж Улаанбаатар банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авчээ. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум гаруй төгрөгийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажил авсан аж. Тиймээс Түркийн тал уг асуудлаар иргэний шүүхэд хандсан байна. Харин Б.Чулуудай гэрээг цуцлуулахаар Арбитрын шүүхэд өргөдөл гаргасан аж.
Иймээс Монголын олон улсын ба үндэсний арбитрийн шүүхээс энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр 47 дугаартай шийдвэр гарч “Грандлайн” компани, Турк улсын “216 Яапи Үрэти Худалдаа” компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалсан байна. Түүнчлэн Турк талаас Б.Чулуудайн нэхэмжилсэн 762.0 сая төгрөгийнхөө 562.0 сая төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсаныг хүлээн авч, 50 хувийн хувьцааг буцаахыг даалгаж, “Грандлайн” компанийн хувьцаа эзэмшигч Б. Чулуудайгаас Турк улсын “216 Яапи Үрэтий худалдаа” компанид 827.27.51 ам.доллар, 31.9 сая төгрөг гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн байжээ. Гэтэл Б.Чулуудай туркуудад өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа юм байна. Тиймээс Түркийн тал энэ талаар хөөцөлдсөөр яваа аж.
Талууд “Хамтран ажиллах гэрээ”-г 2013 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр байгуулснаас хойш 2014 оны наймдугаар сар хүртэлх бүхий л үйл ажиллагаанд Б.Чулуудайг гүйцэтгэх захирал гэж үзэн хамтран ажиллаж байжээ. Гэхдээ “Грандлайн” компанийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудай нь компанийн тухай Монгол Улсын хуулийн, 83.1, 83.6, Монгол-Туркын хамтарсан “Грандлайн” компанийг байгуулах тухай гэрээний 6.13, 10.1-д заасныг тус тус зөрчсөн юм байна.
Н.Чимэг
Зочин · 2015/11/25
nvgel nvdee oldog,nvdgvi shorgoolj nvhee oldog gej ene dee, batvvl niitiin teeverees olon hvniig ajilgvii bolgoj ih bayjij baigaa bolohoor hvvtegee olon ulsiin shorondoo ochij amarsan ni deeree.
Зочин · 2015/11/25
Батүүлээ чамайг хамт төгсөгчид чинь харж байгаа чи бидний хувьд хэн ч биш болсон
Зочин · 2015/11/25
1%ийн татвар авах гээд чичрээдбайсан хүүдээ өгөх гэж байгаа юм байна л даа,цадахаа мэддэггүй үр могой юм даа
Зочин · 2015/11/25
луйварчины хүүг аавын буугаад ан нам шалны алчуур болсон уед шалгаж асуудлыг шийдэх хэрэгтэй
Чингис · 2015/11/24
АН-ыг бүү сонго гэж өглөө бүр сануулж бай!
төл нь · 2015/11/24
эцэг нь хээр алаг учир хүү нь луйвар алаг байгаа юм байлгүй.
зочин · 2015/11/24
Айх,ичихээ мартсан амьтан бэ
Зочин · 2015/11/24
etsegiin ner gutaasan muu nowsh