Өсөлт ба хөгжлийн зааг ялгаа

Монгол Улсын эдийн засгийн бүтэц хоёрхон тоогоор бүрэн илэрхийлэгддэг.Бидний экспортолж байгаа нийт бүтээгдэхүүний 90 хувь нь түүхийгээрээ гардаг. Бид бол үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс.

Гэтэл бид эдийн засгаа тэр нэг жил 17 хувь өсөж билээ гэж ирээд гайхуулах дуртай.2005 оноос өмнө Монголын эдийн засагт сонин сайхан зүйл бараг байсангүй. Улсын төсөв 500 сая доллар хүрдэггүй байсан гэхээр өнөөдриийн хэдэн их наядын төсөвтэй харьцуулашгүй бага мөнгө. Гэтэл 2005 онд зэсийн үнэ нэг килограмм нь 5000 доллараас 8000 доллар хүрсэнээр Монгол даяараа мөнгөний бараа харж бөөн баяр. Харин дараа нь 2009 онд Оюутолгой орд шуугиан тарьж, 2010 оны эхээр анхны 600 сая доллар орж ирэв. Залгаад Авсралид үер болж Хятад Тавантолгойн нүүрс авахаар болж, Чалко компани 350 сая доллар өгөв. Монголын уул уурхайн шуугианаар гаднаас хайгуул хийх зорилготойөчнөөн компани орж ирэв .Бид энэ эдийн засгийн өсөлтийг бий болгосон уу?

Бид байсан болохоор Монголын эдийн засаг 17 хувь өссөн үү. Үгүй шүү дээ. Дээрх бүх мөнгө гадны хөрөнгө оруулалт. Бид уул уурхай, уул уурхай гэж орилоод байдаг. Гэтэл тонн төмрийн хүдэрээ олборлоод бид 100 доллараар экспортолдог. Харин баян орнууд хариуд нь 100 гр төмрөөр нь гар утас үйлдвэрлээд сая төгрөгөөр бидэнд зарж байна. Ийм 1000 дахин үнийн зөрөөнд бид уул уурхай, уул уурхай гээд бахархаад яах юм бэ?

Мэдээж уул уурхай чухал. Гэхдээ хөгжлийн бодлогын хажууд түүний үр өгөөж зүгээр л эдийн засгийн өсөлт. Тиймээс эдийн засгийн өсөлт, эдийн засгийн хөгжил хоёр маш том зөрүүтэй хоёр өөр ойлголт. Монгол хүний оролцоогүй эдийн засаг өсөж байгаа нь эдийн засаг хөгжиж байна гэсэн үг огтхонч биш.Хөгжлийн эдийн засгийн амин сүнс нь inclusive growth буюу Монгол хүний мэдлэг, маркетинг, менежмэнт, хөдөлмөрөөр бүтсэн байх шаардлагатай.Тиймээс өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засаг суурь зарчимын хувьд хөгжөөгүй харин өссөн байна. Гудамжинд яваа Б.Ган-Очир боодолтой мөнгө оллоо гээд би хөгжихүү .Зүгээр л мөнгөний хэмжээ нь өссөн л Б.Ган-Очир .Үрээд дуусахаас цааш түүнийг Харвард төгсөж нарийн мэргэжил эзэмшсэн эсвэл алс хэтээ харсан үйлдвэрлэл эхлүүлсэн аятай гайхуулаад яах юм бэ.

 

Чадварт нь тааруулж эрх чөлөө өг!

Грекийн философич Хреклитын “Нэг голын усанд хөлөө хоёр удаа дүрж болохгүй” гэсэн мэргэн үг хөгжилийн мөн чанарыг тун ч оносон тодорхойлолт. Үүнээс хойш хөгжил гэх ойлголт

Хөгжил бол эд баялаг :Адам Смит, Мильтон Фридман, Жозеф Стиглиц, Хөгжил бол мэдлэг: Жозеф Стиглиц, Гегель, Карл Поппер,

Хөгжил бол эрх чөлөө:Мильтон Фридман, Амартяа Сен

Хөгжил бол хэм хэмжээ:Жон Локк, Ф.Бастиа, Ч. Бекариа,

Хөгжил бол хүний хөгжил:Амартяа Сен, Гегель, Карл Маркс,

Хөгжил бол нийгмийн хөгжил:Карл Поппер, Жозеф Стиглиц, Самеуль Хантигтон, Фрэнсис Фукуяма, Гегель, Карл Маркс, Макс Веберзэрэг үндсэн сэдвүүд дунд эргэлдэж, эргэлзэж, унаж боссоор өдийг хүрсэн билээ.

Хөгжлийн философи хариултын эрэл хайгуул яван явсаар энэ зуунд Энэтхэг гаралтай эрдэмтэнАмартяа Сенд тулж зогслоо. Түүний ХӨГЖИЛ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ гэх үзэл нь өнөөдөр НҮБ, Дэлхийн банк, ДХБ гээд олон байгууллагын гол философи болоод байна. Тэрээр эрх чөлөө=чадвар гэх ойлголтыг салшгүй гагнасан билээ. Уг философийг бүдүүлэгдүү тайлбарлавал, “Чадварт нь зориулж эрх чөлөө өг, хэрэв чадвар муу бол ташуур өгч урагшлуул” гэсэн санаа .Гэхдээ ташуур гэдэг нь дэмж, стандарт тогтоо, түүнээ мөрдүүл, тоглоомын дүрмээ тодорхой болгож цаг хугацаанд шах гэсэн үг болохоос дарла, дарамтал гэсэн санаа огт биш.

Хувь хүн чадваргүй бол эрх чөлөөг хэдэн төрөлдөө хүртээд ч эдлэж чадахгүй.Учир нь эрх чөлөө бол сонголт бөгөөд сонголт нь хүнээс түүнийг эдлэх чадварыг шаардаж байдаг.Малчин залуу Улаанбаатарт ирээд банк орж данс нээгээд, машин унаж хөдөлгөөн ихтэй хотын замаар шууд явна гэж байхгүй.Хотын сонголт малчин хүны хувьд хавьгүй их бөгөөд тэр олон сонголтыг эзэмших, соёл, амьдралын хэвшил, мэдлэг чадварыг өөрийн болгох хугацаа хэрэгтэй.

Бид чадваргүй учраас сонголтоос айж байна. Тавантолгойн хувьцаа өсгөх, Оюутолгойн хөрөнгө оруулалтаас ирэх ашиг ямар замаар яаж надад оногдох бол гэж бодохоос айна.Айхын эрхэнд зүгээр шууд бэлэн мөнгийг нь өгчих гэж хэлдэг. Үнэндээ ашиглаж чадахгүй сонголт, хэрэглэх чадваргүй эрх чөлөө бол хуурамч эрх чөлөө юм. Улс орон эрх чөлөөгөө эзэмшиж чадаж байвал хөгжиж байна гэсэн үг.

Чехийн ерөнхийлөгч Васлав Хавелвийн :“Ард түмэн хоёрдмол амьдралаар амьдарч байвал эрх чөлөөгүй” гэж хэлсэн алдарт ишлэлийг анх Д.Энхбат гуайн илтгэлээс сонсож билээ. Д.Энхбат гуайн хэлсэн жишээ чухал бөгөөд үнэн.Бид өнөөдөр үргэлж хоёрдмол амьдралаар амьдарч байна.Эмнэлэгтээ бид огт итгэдэггүй, шүүх засаглал шударга байж чаддагүйг бүгд мэддэг, төрийн бүх шийдвэрийг гаргадаг намууд худлаа байгааг мэднэ.Гэтэл бид яг л үнэн юм шиг төсөв батлаж, үнэн юм шиг дахин дахин сонгоно.Хэрэв худлаа гэдгийг мэдсээр байж үнэн юм шиг өөрийгөө хуураад байвал түүнийг ямар эрх чөлөө гэдэг юм бэ?Хэрэв эрх чөлөөг бүрэн ойлговол хөгжилийн философийг бүхэн ойлгох юм.

 

“Эрх чөлөө”-г бид яагаад буруу ойлгоно вэ?

Эрх чөлөө гэдэг энэ үг бидний мэддэг юм шиг хэрнээогтоос мэддэггүй үг. Би МУИС-ийн ХЗС-д багшилж эхэлж байхдаа хүртэл энэ үгний гол учрыг мэддэгүй байж. Ер нь олон хуульчид эрх чөлөөг “миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэдэг суурь ойлголтоос хэтрэхгүй ойлголттой явдаг.

“Freedom, Liberty” гэж хоёр үгийг бид шууд л эрх чөлөө гээд орчуулдаг. Гэтэл Freedom гэж үг угтаа нийгэм таньд өгч байгаа өргөн сонголтуудыг хэлдэг аж. Харин liberty гэж хувь хүн тэр олон сонголтуудаас хэдийг нь хувьдаа сонгож чадах чадвартай вэ гэсэн утгатай. Эрх чөлөө буюу сонголт бусдаас авна гэж улайрхаас урьдаар өөрөө түүндээ эзэн болж чадахуу гэдэг маш том утга. Бид дэлхийн хөгжлөөс импортлоно гэвэл хариуд нь юу өгч чадах юм бэ?Liberty-г ашиглаж чадахгүй юм бол мянган freedom-г гадаад орон бидэнд олгож чөлөөт худалдааг сурталдаад бид дэлхийн эдийн засагтай өрсөлдөж чадах уу?

 

Liberty-г хэрхэн ашиглаж сурах вэ?

Эцэст нь эрх чөлөөнд эзэн болох чадвар сууж байж хөгжих нь үнэнд туллаа.Тэгвэл эрх чөлөө гэж яг энэ цагийн Монголд юу юм бэ? Энэ бол мөнгө.Өөр юу ч биш .Мөнгөгүй Монгол сонголт хийж чадахгүй.Гэхдээ энэ мөнгө нь зүгээр суугаад бусдаас авсан, бурханд залбираад орд нээсэн тийм мөнгө биш. Монгол хүний оюун ухаан, хүч чадал, цуцалтгүй хөдөлмөрөөр бүрдсэн капитал байх ёстой.Ингэхийн тулд Монголчуудад чадвар суулгах ёстой. Тэр чадварыг ташуурдаж суулгахаас өөр ямар ч аргагүй.Ташуур нь үндэстэнээрээ үйлдвэрлэх цуцалшгүй итгэлээр дүрэлзсэн ташуур байх ёстой. Бид чөлөөт зах зээлээ хойш нь түр тавьж Монгол үйлдвэрлэгчдийг хүчээр дэмжиж гаднаас орж ирсэн бараа болгонд импортын өндөр татвар тогтоох “АНУ, Британи”,үйлдвэрийн шинэ техник технологи эзэмших судалгааны салбарт шууд татаас өгөх “Япон, Солонгос”, телевизийн олон сувагт дэлхийн хэмжээний контентийн стандарт тогтоож Монголд үйлдвэрлэгдсэн гэгээлэг мэдээг түлхүү цацах “Сингапур”.Нэг мундаг удирдагчидыг хүлээх биш харин нийт системээ чанартай болгохын тулд Монгол соёлд суурилсан шинжлэх ухаанч мэдлэгээр зэвсэглэх “Израйл, Хятад”.Жижиг дунд үйлдвэрийн үхмэл цувааг таслаж үндэсний хэмжээний том төслийг төрийн дэмжлэгээр эхлүүлэх.Бизнесийн ажил, гадаадын топ сургуульд сурахаас өөрөөр гадаад зугаалж вальют үрэх иргэдийн цувааг тодорхой хугацаагаар хязгаарлах “Солонгос”.

Монголын нэг хүнд ноогдох ДНБ 1000 доллар хүрсэн тэр цагт хүссэн ч эс хүссэн ч эрх чөлөө утгаараа хэрэгжинэ. Мөнгөтэй ард түмнийг хэн ч дарлаж дээрэлхэж чадахгүй. Мөнгөтэй болсон тэр цагт л үндэсний соёл дээшил, ухамсар сэргэж, хүний эрх дээдлэгдэж, гэмт хэрэг багасаж, тэгш эрх хангагдана. Түүнээс нааш шударга ёсыг мянга гуйж, түм уриад нэмэргүй. Ингэхийн тулд Монголын төр арчаатай, хүчирхэг байх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж телевизийн рекламаар гайхуулж, сонгуулийн амлалтаар булах биш бодитоор Протекционист бодлого явуулах шаардлага туллаа. Хөгжсөн орнууд Кейнсээр замнаад хөгжөөд хөгжсөнийхөө драаа Монетаризмаар занималдаж түүнийгээ бидэнд тулгаж болдог. Бид харин өөрсдийн толгойгоор ажиллаж болдоггүй гэжүү. Ёстой гайгүй байлгүй. Бидний нэр Монгол, цөс Монгол, ухаан Монгол, хөгжилч Монгол. Бид хувь заяагаа өөрсдөө сонгох эрхтэй.

 

Буянаагийн Ган-Очир