Энэ оныг дэлхий нийтээрээ эрүүл зөв, зохистой хооллолтын жил болсонтой холбогдуулан Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас дэвшүүлсэн сургуулиудыг үнэгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангах уриалгыг ШӨХТГ-аас хэрэгжүүлж, 2015-2016 оны хичээлийн жилийг улсын хэмжээнд сурагчдад үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгосон.

Энэ хүрээнд ШӨХТГ-аас сурагчдын ундны цэвэр усны үйлчилгээний байдалд хяналт шалгалт хийжээ.

Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 600 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ удаагийн шалгалтанд 17 аймаг, зургаан дүүргийн нийт 212 сургууль хамрагджээ. Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тайлан мэдээгээ ирүүлээгүй байна.

Энэ оны зургаан сард хийсэн судалгаагаар улсын хэмжээний сургуулиудад 674 ш ус цэвэршүүлэх төхөөрөмжтөй байсан бол 1031 ш болж 357 –аар нэмэгдсэн дүн гарчээ.

Тухайлбал, Архангай аймгийн сургуулиуд шинээр 86 ш ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулж бусдыгаа хошуучилсан бол Баянхонгор 38 ш, Ховд 21 ш, Дархан-Уул 17ш, Төв 13ш, Өмнөговь 11ш, Сүхбаатар дүүрэг 48 ш, Хан-Уул дүүрэг 20 ш, Баянзүрх дүүрэг 14 ш ус цэвэршүүлэх төхөөрөмж шинээр тавьсан байна.

Гэтэл Дорноговь аймаг хоёр ширхэг, Баян-Өлгий, Хөвсгөл аймгууд энэ онд нэг ч ус цэвэршүүлэх төхөөрөмж нэмж тавиагүй байна.

Т.Буянаа