Ард түмний цѳхѳртлѳѳ хүлээсэн намын тухай хуулийн тѳслийг ерѳнхийлѳгчийн санаачилгаар УИХ-ын даргад ѳргѳн барьжээ. Оны эхэнд олон түмний сонор мялаасан, энэ бол тун муугүй мэдээ.

Шинэ Үндсэн хуулийн хүрээнд Монгол улс парламентын засаглалыг бараг л хѳгжиж байгаа орнуудад үлгэр жишээ болохуйцаар чамбайхан босгож чадсан гэсэн. Энэ бол Европын парламентын мэргэжилтнүүдийн ѳгсѳн үнэлгээ. Хэлбэр талаас нь, гаднаас нь зэрвэсхэн харахад энэ үнэн байх, гэхдээ дотоод харилцаанд нь асуудал их бий. Парламент цаашид тѳлѳвшин боловсорч, сонгодог тогтолцоонд хүрэх замд тээг, чѳдѳр тушаа болж байгаа, парламентыг тун муухай харагдуулаад байгаа тодорхой субьектив хүчин зүйл гэвэл намууд юм. Парламент дотор ороод суучихсан парламентын бус НАМууд, түүний арьс маханд хувалз шиг шигдсэн клептократууд ( хулгайчид), тѳрийн дээр намын гегемони үүсгэж, улс оронд түгээмэл жанжлал тогтоосноор парламентын нэрийг барж, улмаар ард түмний тѳлѳѳллийг ард түмнээс нь хѳндийрүүлж, ангал үүсгэсэн. Монголын тѳрийг 25 жил түшихдээ, улс тѳрчдийн тѳрт ёсонд гаргасан концепцын гэмээр маш том алдаа бол энэ.

 

Улс тѳрийн механизм

 

Соцын үед, улс тѳрийн механизмын онолын үндэслэл нь лениний сургаальд тулгуурлаж байлаа. Уг сургаалийн томъёолол нь УЛС ТѲР БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮГЭЭМЭЛ ( тѳвлѳрсѳн биш!) ИЛЭРХИЙЛЭЛ МѲН гэсэн байдгийг хүн бүхэн мэднэ, манай улс тѳрчдийн иш татах дуртай томъёо л доо. Мэдлэг нимгэн болоод ч тэр юмуу, эсвэл зүгээр л хий хоосон чамирхахаас цаашгүй, гүнзгийрүүлж боддогүй ч юмуу ТѲВЛѲРСѲН ИЛЭРХИЙЛЭЛ гээ л гудийх ч үгүй авцгааж байгаа харагддаг. Уг нь концентрированное гэсэн орос үг агуулгаараа, түгээмлээр тархаж, нягтарших гэсэн утгыг гаргадаг учиртай. Яг л бодис, химийн урвалд орж нэвчин, концентрат үүсгэдэг шиг юм. Ѳѳрѳѳр хэлвэл эдийн засаг, нутаг захиргааны эд эс, нэгж бүрээр намын суртаал түгээмлээр нэвчин тархаж улс тѳржүүлэн, нэг намын жанжлалаар чанга атгах агуулга бүхий сүлжээ механизм юм. Энэ 25 жилд манай улс тѳрчид, нэг намын жанжлалыг олон намын жажлалаар л сольсноос ѳѳр, механизмд нь реформ хийх талаар юу ч хийгээгүй. Парламентын нам босгох ямар ч тодорхой концепци боловсруулаагүй, хийх гэж оролдоогүй, харин ч намыг цаашлаад парламентыг албан тушаалаар панз үсэргэдэг, тѳрѳѳс тѳрѳѳр хѳлжсѳн, тѳрийн хулгайч нарын хар зах болгон хувиргасан. Энэ бол нийгмийн цаг, боломжыг ихээр алдсан, Сальвадор Далийн цагийн алдагдал ( profile of time), монументал бүтээлийн уйлж байгаа цаг шиг хайран гэхэд арай л дэндүү хайрнаар түүхийн цагийг дэмий үрсэн хэрэг болсон. Чимид гуайн нэрээр овоглогдсон Үндсэн хуульд ч парламентын намын талаар дутуу бодож, туршлаггүйтсэн юм байдаг л байх. Гэхдээ тэрийг буруу тийш нь муутгаж биш, хүрдний зѳвѳѳр сайжруулан засах цаг боломж байсан уу гэвэл байлгүй яахав, байсан гагцхүү улс тѳрчид энийг хувийн ашиг сонирхолдоо баригдаад юу ч хийлгүй гүлдийгээд ѳнѳѳг хүрсээн, ийм л юм болсон.

 

Одоо харин намын тухай хууль гаргаж улс тѳрийн реформ хийх гэж зориглон хѳдѳлж байгаа нь сайшаалтай, оройтсон ч оргүйгээс хамаагүй дээр л юм болж байна. Энэнээс цааш оройтвол засаглал хямралд орж, улс орон дампууран үндэсний аюулгүй байдалд ч нѳлѳѳлж мэднэ гэж мэргэжилтнүүдийн сэрэмжлүүлээд байгаа нь оргүй зүйл биш ээ. Одоо болно, ингээд зогсоё, энэнээс цааш алхам байхгүй...г.м-ээр ухамсар нь басчиг падан харлачихаагүй ганц нэг улс тѳрчид нь хэлээ л байгаа л даа. Ѳѳрчилхѳд бас учир бий, тодорхой концепци барих ёстой. НАМ БОЛ ПАРЛАМЕНТЫН ГАДНААС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ УЛС ТѲРИЙН ИНСТИТУТ МѲН гэсэн концепцыг хатуу баримтлах ёстой юм. Нэгэнт парламентын засаглалтай, тэрнээс буцах зам байхгүй болохоор намууд нь бас л парламентын намын хэлбэрээр тѳлѳвших ёстой гэсэн үндэслэлээр урган гарч байгаа концепци. Аливаа концепци нэг талаас хѳгжлийн боломжийг нээх, нѳгѳѳ талаас, болохгүй бүтэхгүйд хориг тавих механизмыг дотроо агуулах ёстой. Дээрх концепциор бол нам парламентын гадна гарснаар парламент, засгийн газрын үйл ажиллагаанд гаднаас нь хяналт тавьж, эрдмээр чиглүүлэх боломж нээгдэх, нѳгѳѳ талаар парламент, засгийн газрын үйл ажиллагаанд шуудаар орж хутгалдан эцэс тѳгсгѳлгүй албан тушаал, сандал ширээ ярьдаг гажиг үйлдэлд хориг тавигдах ач холбогдолтой юм. Парламентын засаглалд, байнгийн ажиллагаатай хэдэн намын үйл ажиллгааг зохицуулан наах гэж үйл тамаа эдлээд байгааг би ерѳѳсѳѳ ойлгодоггүй юм. Зүй нь бол намууд парламентын сонгууль хийх ажлыг удирдлаа, зохион байгууллаа, парламентыг бүрдүүллээ, босголоо үүгээр улс тѳрийн үйл ажиллагаа нь зогсож дараагийн сонгууль хүртэл унтах ёстой юм. Баавгай шиг ичээндээ ороод дараагийн сонгуулийн жилд сэрж, зохион байгуулалтаа шинээр хийн мѳрийн хѳтѳлбѳрѳѳ дэвшүүлж, дэмжигчидээ бүрдүүлэн хорхойтсон баавгай шиг үзэж тарж, ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳх ёстой. Энэ бол парламентын намын дэлхий дахины жишиг. Сонгогчид аль нэг намыг дэмжин хуваагдаж электрат үүсгэн саналаа ѳгнѳ. Үүгээр хорхойтсон баавгайн ажил дуусч ичээндээ дахиад л орно, сонгуультай цѳѳхѳн хэдэн гишүүд нь институт болоод парламентын гадна үлдэнэ. Парламент дотор намын бүлэг ажиллахыг хориглож, парламентын гишүүд фракциудад хуваагдан үзэл бодлоо уралдуулдаг практик ч бий. Энэ бол Германы тѳгс боловсрогдсон нэг танхимт парлементын жишиг.

 

Парламентын ѳѳрийх нь тогтолцооны хувьд гэвэл, Германы сонгодог парламентаас авах юм үнэндээ их, гэхдээ 2 зүйлийг анзаарч, зарим талаар скептик байдлаар хандах нь зүйтэй. Нэг талаас, Герман бол Холбооны улс, манайх унитар тогтолцоотой, Германы тѳрийн тогтолцоо хэвтээ тэнхлэг даган хѳгжсѳн, манайх дан ганц босоо тэнхлэгийн удирдлагатай...г.м, нѳгѳѳ талаар Германы эрх зүй нь хэдийвээр эх газрын хуультай ч нийгмийн ухамсрын хѳгжлийн дээд тѳвшинд зориулаад стандартчлагдсан хуулиуд байгаа, манайх тэхэд нийгмийн ухамсрын тѳвшингѳѳр дѳнгѳж дунд анги руу орох гээ л ядаж яваа ард түмэн шүү дээ, зарим зүйл нийгмийн тулгуур харилцаанд тохирохгүй, хѳрсѳнд шингэхгүй сѳрѳг нѳлѳѳ үзүүлж мэдэх л байх. Нийгмийн амьдралын ширүүн салхинд ширвэгдчих гээд ѳрѳѳсѳн хѳлѳѳрѳѳ босгоноос нэг гараараа тотгоноос чангаан гэрт орох гэж ядаж байгаа хүн, тээр дээр байгаа чагтаганы үзүүрээс барьж авч чадах уу? Тааруухан л зүйрлэл боллоо, гэхдээ нэг иймэрхүү л талдаа. Харин намын хувьд бол Германыг дууриахаас ѳѳр гарц үлдээгүй байхаа.

 

Улс тѳрийн платформ

 

Нам оршин тогтноход хамгийн гол зүйл нь юу вэ? Гишүүд, дотоод ардчилал, сахилга бат, мѳрийн хѳтѳлбѳр, АШБ...энээ тэрээ гээ л зүсэн зүйлээр онолдцгоох л байх л даа. Ер нь намын тухай 200 орчим тодорхойлолт байдаг юм билээ. Тэдгээр нь зүгээр л онол, практик дээр бол ПЛАТФОРМ гэгчийг л намын суурь фундамент гэж үзэх жишиг европад лавтайяа тогтож байх шиг байна. Бага зэрэг ч гэсэн орчин үетэйгээ нийцүүлэн сэтгэе гэсэн улс тѳрчид энийг анзаарсан байх ёстой. Намын платформ нь дотоод харилцаа биш, контингент ч биш, зүгээр л дэмжигчид, электратууд, тэхээр тулгуур харилцаа. Намууд платформоо голдуу нэрэндээ тусгадаг уламжлал тогтож байгаа нь аль болох олон дэмжигчид олж авахад сайн нѳлѳѳ үзүүлдэг юм шиг байна. Платформ гэж чухам юу вэ? Намыг вагон гэж үзвэл зорчигчдын тавцан нь платформ юм. Намыг гутал( малгай биш) гэж үзвэл ул нь платформ юм.

 

Нам олон гишүүнтэй байх шаардлаггүй, харин олон мянган дэмжигчидтэй байх ёстой. Хэдэн жишээ хэлье! Польшийн БИЕ ХАМГААЛАЛТ ( Самооборона) гэдэг нам анх 10 гишүүнтэй байгуулагдсан юм билээ. Тухайн үед, Польшид ХАА-н бүтээгдэхүүний үнэ унаж, газар тариалан дэмжлэггүй болон үлдэж дампуурал явагдаж байхад хэсэг тариаланчид (rolniki) ѳѳрсдийхѳѳ эрх ашгийг ѳѳрсдѳѳ хамгаална гэсэн үзэл баримтлал дэвшүүлэн нам байгуулан хэд хэдэн дуулиантай акци явуулсан байдаг. Трактор, хүнд механизмаар гол зам хаах, импортын хэдэн зуун вагон улаан буудайг асгах, парламентын танхимд амьд гахай оруулж ирэх, борлуулалтгүй болсон лооль, алим...зэргийг тѳв талбайд асгах...гэд акциуд явуулж байсныг санаж байна. Энэ нам тэр дороо олон сая дэмжигчидтэй болж сонгуулиар 33%-ийн санал авч намын дарга Леппер гэж нѳхѳр шадар сайд болж байсныг бас санаж байна. ИРГЭНИЙ ПЛАТФОРМ гэдэг нам, Иргэн бүрд ажил, амжиргаа олгоно гэсэн үзэл баримтлал дэвшүүлж, ажилгүйдэл дээвэрт тулж байсан цаг үеийг ашиглан нийгмийг хѳдѳлгѳж чадан сонгуульд ялалт байгуулж байсан. Намын дарга байсан Туск гэж нѳхѳр одоо европын шеф болчихсон ИРГЭНИЙ ЭВ НЯГТРАЛ (solidarity)-аа ярьсаар л явна. Австрийн НОГООН НАМ, Австрид АЦС байгуулахгүй гэсэн бодлого дэвшүүлж ард түмний дэмжлэг аван том платформ байгуулан, одоо засаг барилцаж байна. Платформыг яаж амжилттай байгуулдаг жишээг хэдэн зуугаар нь жагсааж болно.

 

Манайд платформтой нам байна уу? МАН гэхэд АРДЫН гэдэг нь платформ бололтой. Гэтэл АРД гэж хэнийг хэлээд байна гэдэг нь хариулт шаардсан асуулт. Энэ намыг анх байгуулагдахад АРД байсан, одоо тэд байхгүй, тэхээр платформгүй нам, татан буугдсан нь ононо. АН анх байгуулагдахдаа ардчиллыг дэмжигчдээр платформ хийж гарч ирчихээд ардчиллыхаа эсрэг яваад ѳгсѳн. Ардчиллыг дэмжсэн жирийн гишүүд нь намгүй үлдэж, АН нь платформгүй хоцорсон. АН, шударга ёсоор бол, ардчиллыг улс орондоо нутагшуулна гэж амлачихаад чадаагүй, ард түмнийг маллан хуурсныхаа тѳлѳѳ шүүхийн тавцанд уучлал гуйн зогсох ёстой байх. ИЗНН гэхэд эх байгалийхаа тѳлѳѳ иргэн хүний зориг гарган тэмцэнэ гэчихээд, дэмжигчдийхээ урмыг хугалж юу ч хийгээгүй. Ирэх сонгуулиар ѳѳр намын платформыг хуваалцах бололтой юмуу даа. МАХН гэхээр бүүр ч ойлгомжгүй, ХУВЬСГАЛЧ гэсэн платформ хаана байгаа юм бол, энэ бол асуудал. Манайд платформын хувьд хамгийн их шаанстай, ирээдүйтэй нам бол ХҮН. Эдийн засгийн тэлэлтээр биш, хүндээ хѳдѳлмѳрлѳх бололцоо хангах замаар, хүнээ дээдлэх замаар хѳгжинѳ гэсэн үзэл баримтлалаар том платформ босгож болно. Дэлхийн ѳнцѳг булан бүрд, энэ чиглэлээр маш олон нам амжилтанд хүрсэн туршлага байна. Ялангуяа манайх шиг газар доорхио ухаад хэдхэн олигархи үр шимий нь хүртчихсэн, ард түмэн нь гутарсан, хаширсан. залхсан, нийгмийн фрустраци үүсчихсэн энэ цаг үед шинэ залуу платформ гарч ирж байгаа нъ ёстой л түүхийн захиалга гэгч нь л байх. Гагцхүү, эдгээр залуус бусдын алдаа, ѳнѳѳ цагийн байдал (конъюнктур) 2-ыг гүн эргэцүүлж, анхнаас нь л зѳв алхамууд хийх шаардлагтай болох байх.

 

ИРЖ БАЙГАА ЦАГИЙН ДУУГ ИРЭЭДҮЙ РҮҮ ЗОРИГТОЙ, ЗОРИЛГОТОЙ АЛХАГЧИД Л ДУУЛЖ ЧАДНА!

 

Эдийн засагч, социологич

И.Цэрэнхүү