“Сүү” ХК сүүний мөнгөө өгөхгүй “гонжирч” эхэллээ
2016/01/12
Монголчуудын жилийн сүүний хэрэглээ 452 сая литр, гэтэл үүнийгээ дотооддоо хангах хэмжээний малтай, үндэсний үйлдвэрүүдтэй хэрнээ импортын хуурай сүүгээр гашилдаггүй сүүг хэрэглэгчдэд төөрөгдүүлэн зарах явдал байсаар байна. Өнөөдрийн байдлаар сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 20 гаруй үйлдвэрлэгчид нийслэлийн иргэдийн сүү цагаан идээний хэрэгцээг хангаж байгаа.
Эдгээр үйлдвэрлэгчид өдөр бүр малчин, фермерүүдээс сүүгээ авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлдэг гэх ойлголтыг төрүүлж мэдээлэл, сурталчилгаа явуулдаг ч өвөлжилтийн нөхцөл байдлын талаар малчидтай уулзаж, сурвалжлахад бодит байдал огт өөр байсан юм.
Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу Жаргалант тосгоны малчин Л.Зандаръягийнх саалийн 5 үнээтэй бөгөөд дүн өвлийн хүйтэн эхэлсэн энэ өдрүүдэд саалийн үнээнийх нь сүүний гарц нь багасч хоногтоо 3-5 литр сүү авч түүгээрээ амьжиргаагаа арай ядан залгуулж байгаа талаараа ярьсан юм.
-Өвөлжилт хэр байна?
-Хэдэн бог, үхэр, адуутай. Энэ өвөл хатуу байна. Гараад идэх юм байхгүй. Авсан өвс тэжээлээрээ л нүдэж байна. Өвс нь үнэтэй, малын мах үнэгүй, явж явж Монголчууд малчдаа шоовдорлочихоод байна. Малын тэжээлээ гадагшаа өгчихнө, маньдаа өгөхөөр өндөр үнэ тулгачихна, бид нараас юм авахдаа хямд авчихна. Одоо таван малтай амьдарна гэдэг хэцүү л нөхцөлд амьдарч байна гэж бодож байна.
-Иргэд, ченжүүд ирж мах, сүү ирж авах юм уу?
-Байхгүй дээ. Уг нь хаа нэг ирдэг байсан больсон. Одоо “Миний Монгол сүү”-нийхэн л өдөр бүр ирж сүү авч байна. Хотод сүү 1500 төгрөгийн ханштай болохоор өвөлдөө 1000 төгрөгөөр, зундаа 500-600 төгрөгөөр үйлдвэрт сүүгээ тушаадаг. Уг нь үндэсний үйлдвэрлэгчид өвөлдөө мах, зундаа сүүг нь аваад малчин бидэнд хивэг, шаар, өвсөөр урамшуулал өгдөг болчуул амар л байхсанж. Мах ирж авдаг байсан. Одоо больсон. Өнөөдөр малчид өөрсдөө хотод аваачиж зарахад нэг үхэр 203.000 төгрөг л болж байна.
- Малчид ихээхэн шоовдорлогдож байгаа талаар?
-Уг нь Малчны район чинь нийслэлийг мах сүүгээр хангана гэж байгуулагдсан газар. Тэгсэн цахимаар газар өмчилж байна гээд эндэхийн бэлчээрийн газарт гадас, хадаас хадчихсан. Түүнээс нь болж мал бэлчих бэлчээрийн талбай байхгүй боллоо. Уг нь эндэхийг мал аж ахуйн район болгоно гэж хотоос нүүлгэж байсан. Сонгуулийн шоу хийж хүн алхаас бусдыг хийж байна шүү дээ.
Малчдаа дэмжихгүй байна. Түрүү жил боодол өвс 3000 хавьцаа л авч байсан. Өнөөдөр боодол өвс 7000-8000 төгрөгийн ханштай байна. Ганц боодол өвсийг хичнээн малд өгөх билээ. Мах, сүү нь өнөөдөр үнэгүйдчихлээ. Энэ байдлаараа удвал Монголчууд мах, сүү хэрэглэхгүй болчих гээд байна хэмээн учирлаж байсан юм. Бид малчин Л.Зандаръяатай ярилцсныхаа дараа зэргэлдээхэн өвөлжиж байгаа малчин Д.Ганбаттай мөн ярилцаж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар нь сонирхсон юм.
Малчны районд 30 гаруй өрх малынхаа ашиг шимийг хүртэн суурьшсан бөгөөд эндийн иргэдээс өдөр бүр тогтмол сүү авдаг нь зөвхөн “Сүү” компани бөгөөд бусад үйлдвэрлэгчид болох АПУ, ТЭСО, Монфреш зэрэг нь сардаа алдаг оног 1-2 удаа л малчдаас сүү авдаг болохыг хэлж байсан.
Гэхдээ өдөр бүр, тогтмол авдаг гэх “Сүү” ХК нь литр сүүг 800-1000 төгрөгөөр авдаг атлаа сүүний мөнгөө өдөр бүр тогтмол өгдөггүй, долоо хоногтоо 1-2 удаа тасалж өгөх болсон нь малчдын амьжиргаанд бодитоор дэм болж чадахгүй, малын идэш тэжээлээ хангалттай хэмжээгээр авахад хүрэлцэхгүй байгаа талаар тэд ярьж байсан юм. Бид малчин Д.Ганбаттай ярилцсан юм.
-Малчны районд нийт хичнээн өрх хэдэн тоо толгой малтай өвөлжиж байна вэ?
-Манай энд 30 орчим өрх хувьдаа 5-10 сүүний чиглэлийн үнээтэй. Хэдэн бог малтай. 12-р сард өвөл шөнөдөө хүйтэн, сүүлийн хэдэн өдөр нилээн хүйтэн хонож байна. Өнөөдөр боодол өвс 6000 – 9000 төгрөгийн ханштай бүүр өндөр үнэтэй байна. Урьд жилүүдэд ийм хүйтэн байгаагүй.
Махны үнэ буураад мал авч байгаа хүн тун ховор энэ үед хэдэн саалийн үнээнийхээ сүүгээр л амьдралаа залгуулж байна. Сүүний үйлдвэрүүд малчид биднээс сүү авдаг гэж телевиз, радиогоор байнга сурталчилдаг хэрнээ манай энэ хавиас зөвхөн “Миний Монгол сүү”-ний үйлдвэр л сүү авч байна. Бусад үйлдвэрүүд ер ирэхгүй юм, авах ч гүй юм.
- Өвөлжилтийн бэлтгэлээ хангаж амжив уу?
-Өвөлжилтөнд бэлтгэсэн. Гайгүй сайн хангасан. Төр засгаас дэмжээд өгмөөр байна. Өнөөдөр ямааны мах 1100 төгрөг, хонины мах 2000 төгрөг, үхрийн мах 3000 төгрөгийн ханштай байна. Ноднин, уржнан бол гайгүй байсан.
Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа болохоор малчид хашаандаа бэлтгэсэн өвч тэжээлээ өгч байгаа ажээ. Харин хавар бэлчээрлүүлэх газаргүй болж байгаа болохоор ихэд санаа зовниж байгаа бөгөөд өмнөх засаг ноёны ажлыг үргэлжлүүлдэггүй юмаа гэхэд ядаж үгүйсгэхгүйгээр малчдаа дэмжээд яваасай хэмээн тэд төр засгаасаа хүсч байснаа ярьж байсан юм.
А.Баярмаа
Зочин · 2016/01/16
Gaigui huurai suu bvl duurchee duurch yaltai bilee shingen suu yaavch ugui
Зочин · 2016/01/16
Монголчууд хуурай сүү л ууж бна худлаа рекламаа больмоор юм
Шударга иргэн · 2016/01/15
Онигоо унших шиг л боллоо ха ха. Арын хаалгаар орсон юмнууд ийм юм бичдэг юм шүү дээ. Аль ч салбарт цус ойртсон ийм асуудал байгаа.
Зочин · 2016/01/15
ГУМ бас сүүгээ авч л байгаа шүү дээ, манай гэрийн хажууд үйлдвнр нь байдаг, өдөр болгон л машинтай сүү ирдэг, ирээгүй өдрийх нь маргааш сүү, тараг нь байдаггүй.юм. Тэгэхээр овоо шингэн сүүгээр л үйлдвэрлээд байдаг шиг.
СҮҮ ххк-н ... · 2016/01/15
СҮҮ ххк-н захиалгаар бичсэн юм бишүү. Өөрсдийгөө яг шингэн сүү савалдаг гэж итгүүлэх, бас өрөвдүүлэх гэсэн ПР бишүү...
Зочин · 2016/01/15
Ганцхан сүү компани л авч байгаа гээд байхад л ганц худалдан авагчийг нь ялихгүй зүйлээр өөлөөд байх юмаа гарчигаа зөв өгөөчээ
Зочин · 2016/01/14
СҮҮ КОМПАНИ ТА НӨХДИЙН СҮҮГ ТОГТМОЛ АВЧ БАЙГАА ЮМ БАЙНА ХАРИН МӨНГӨ ОГТ СУРАГГҮЙ БАЙХАД АЛДАГ ОНОГ ӨГЧ БАЙГАА НЬ ИХ ЮМ ШҮҮ. эНЭ БАЯРМАА ГАРЧИГАА БУРУУ ӨГЧЭЭ
ЗОЧИН · 2016/01/14
СҮҮ ХХК ИЙГ СҮҮ АРАЙ Л САЙХАН АМТТАЙ ЖИНХЭНЭ МАЛЫ Н СҮҮГЭЭР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХИЙДЭГ Д ТАЛАРХАЯ МАЛЧДААСАА СҮҮ ИХ АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
Зочин · 2016/01/13
үндэслэл баримтгүй юм нийтлэж байхаа больмоор юм.
Зочин · 2016/01/13
Гарчигаа зөв өгмөөр юмаа А.Баярмаа сэтгүүлчээ! Малчдаас зөвхөн Сүү ХК л сүүг нь авдаг гэж байгааг нь тодотгоод өгөхийн оронд тэр жижигхэн асуудлыг л гарчиг болгоод тавьчих юм. Хүн шууд уншаад энэ мэдээллийн агуулгаас шал өөрөөр ойлгох нь байна!!!
Зочин · 2016/01/13
ёстой зөв сэдэв хөндсөн байна баярлалаа сүү нийлүүлэгчидийг амьдрал аж ахуйг анхаардаг ховор Зун болхоор сүүныхн үнийг навс унагадаг хөгийн юмнууд
Зочин · 2016/01/13
Suu HHK suirch bgaa yum bna.
Зочин · 2016/01/12
Зөв зүйтэй сурвалжлага болжээ. Дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг, малчдаа харж үздэг гэж худлаа ярьдаг Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам үүнийг мэддэг ч мэдээгүй дүр эсгэдэг байх даа.Бас нөгөө 76 худлаа ард түмэн яриад л аан
saraa · 2016/01/12
apu teso 2 iin suun buteegdehuun huurai suugeer uildverlegddeg shu dee .suugiin buteegdehuunees jinhene mongol amt chanar amtagdana shuu dee