Д.Оюунномин буюу Нора Дагва-г таних хүн олон. Тэрбээр Дархан хотод анх “Үнсгэлжин” наадамд оролцож байсан бөгөөд “Гоёл” наадамд оролцдог байжээ.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө гадаадын нэртэй агентлагуудтай гэрээ байгуулж, моделиор өнөөдрийг хүртэл ажиллаж яваа. Түүнийг дизайнерууд нь өндрөөр үнэлдэг гэнэ лээ.

Харин нэг гэм нь Нора Дагва нуруун дээрээ их том шивээстэй. Үүнээсээ болж дизайнеруудаас хааяа даа ширүүхэн шүүмж сонсчихдог тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ямартай түүний нэг нууц ийнхүү задарсан бол "тасархай" хэмээн олноос үнэлгээ авсан зургийг нь сонирхуулж байна.

О.Ариун