Улсаараа С.Ганбаатарт хулхидуулж явж
2016/02/02
УИХ-ын чуулганы хуралд үг хэлэхдээ босч зогсдогоо төрдөө хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл гэж тайлбарладаг С.Ганбаатарын үгийг өнөөдөр яг хэлсэн утгаар нь хүлээж авах боломжгүй болж байна.
Учир нь тэрээр Монгол Улсыг хууран мэхэлж, төрийн түшээ болсон байж таарч байна. АНУ-д банкинд ажиллаж байсан нь худлаа, сургуулиа төгсч чадаагүй гэдгээ “Ийгл”-ийн ярилцлагад орохдоо ил тод хэллээ. Муу нуухаар сайн илчил гэдэг болж байгаа юм уу даа гэж гэгээтэй талаас нь харах гэж оролдох гээд ч болохгүй байна.
Ингэж муугаа нууж байсан нөхөр маань өөрийгөө хосгүй өндөр боловсролтой, гадаадад сургууль төгссөн лут мэргэжилтэн гэж худдаа ярьсаар байгаад сонгогч түмний саналыг авсан болж таарч байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн материалыг шалгаж байна энэ тэр гээд сүржигнээд байдаг. С.Ганбаатар юугаа үзүүлж харуулаад Сонгуулийн ерөнхий хороог аргалсан байж таарах уу. Их сургуулийн дипломгүй хүн магистр хамгаалж, улмаар докторантурт сураад байгаа гэхчлэн үнэхээр шог хийгээд эмгэнэлтэй асуулт олон гарч байна даа.
Монголд өнөөдөр буруу замаар, хуурч мэхэлж, хулгайлж, дээрэмдэж яваа нь баяжаад, дэвжээд, албан тушаал ахиад байдаг гажиг бөгөөд эмгэнэлтэй жүжиг тогтчихоод байгаагийн илрэл нь эхлээд “фэнгшү” байснаа одоо хиншүү С.Ганбаатар болчихоод байгаа ХҮН гэдэг намын шинэ даргын энэ үйлдэл батлан харууллаа.
Намынх нь нүүр царай болох дарга нь худалч, хууран мэхлэгч гэдгээ ил тод зарлачихаар Хөдөлмөрийн үндэсний нам одоо яаж “шинэ залуу, элдэв муу муухай зүйлд хутгалдаагүй хүмүүсээр эгнээгээ бүрдүүлж байгаагаараа онцлог” гэж өөрсдийгөө магтана даа. Бас энэ нам руу итгэж найдаж орсон бизнесмэнүүд “Дүрэмгүй тоглодог” хулхи улстөрчийн тарыг таниад яаж харамссан бол.
“Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэж монгол ардын зүйр үг бий. Ухаант дээдэс маань буруу зүйлийг давтан хийгээд байхаар юунд хүрч болохыг энэ үгээрээ сануулсан хэрэг. Хиншүү С.Ганбаатар ямар ч байсан хуурсаар хуурсаар яваад төрийн түшээгийн суудалд сууж. Харин одоо түүнд цааш явах газар байна гэжүү.
Улстөрчийн дүрд тоглож байгаа алиа салбадайнуудын жүжгийг алга ташиж балиашиглахаа болих цаг болж ээ, монгол түмэн минь.
С.Ганбаатар намтартаа төгссөн сургууль. мэргэжлийн талаар ингэж бичжээ.
-1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1989 - 1991 онд МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл
1991 - 1993 онд Монгол Улсын Политехникийн Их Сургууль
1993 - 1996 онд ЗХУ-ын Новосибирьскт геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль
1996 - 1998 онд Хамерсмит вест Лондон коллеж 2009 - 2010 онд Хөдөлмөрийн дээд сургууль эдийн засгийн ухааны магистр
Эрдмийн зэрэг, цол: Докторант”. Энэ бол Монгол Улсын Их Хурлын албан ёстой вэб сайт болох www.parliament.mn дээр байгаа намтар нь шүү.
Мөн түүний намтарт иргэний хөдөлгөөнд нэгдэж, гудамжинд гарч ирэхээсээ өмнө хийж байсан ажлаа “ 1997-2000 онд Английн Сала Женерал банкинд дадлагын менежер,
2001 - 2002 онд ХААН банкинд тусгай активын газрын захирал
2002 - 2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш
2003 - 2005 онд Удирдлагын академид багш” хийж байсан гэж бичжээ. Хүн өерийнхөө гэмийн хамгийн багыг л илчилж байгаа биз гээд бодохоор түүний бичсэн энэ намтраас өөр ямар “но” гарч ирэх бол.
Н.Эрдэнэ
Эх сурвалж: "Улаанбаатарын сонин"
Зочин · 2016/04/26
Сонгууль дехеед ГАНБААТАРЫН ЭСРЭГ ДОВТОЛГОО ЭХЭЛЛЭЭ ЮУ. Ямар ч гэсэн ГАНБААТАР дипломгvй ч гэсэн ДИПЛОМТОЙ БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ ЭЛБЭГДОРЖ НАРААС илvv эх орноо гэсэн сэтгэлтэй залуу . Худлаа дипломны гол болж яваа юмнуудаас ГАНБААТАР БYХ ТАЛААРАА ИЛYY. Тийм болохоор ямар ч байсан ГАНБААТАР ЧАМАЙГ ДЭМЖИНЭЭ . УРАГШАА БОСОО ГАНБАА
Зочин · 2016/02/07
ganbaatar hudal helj duu ganchimeg n humuusiig halj bas neg duu gantuya n es zuin talaar iltgel tavij ene yag yamar ger bul ve
Зочин · 2016/02/07
bakalavargui baij yaj magistr boldog yum be ganbaatar gishuunee bi shuud doktort orj bolohuu
Зочин · 2016/02/03
Гадаадын их сургуульд суралцаагүй байж Ерөнхийлөгч ерөнхий сайд нар чинь тэр улсын их сургуулиудын доктор болоод л байдаг биз дээ.Амьдралын их сургуулийг сайн төгссөн бол диплом,доктрант,докторын үнэмлэх ямар хэрэгтэй юм бэ.Өлсөж цангаж,ядарч зүдэрч үзээгүй цагаан гартнууд төрд гараад улс орноо яаж удирдаж ,иргэдээрээ яаж тоглож,газар нутгаа хэрхэн худалдаж гадныхны гар хөл болж байгааг үзлээ,харлаа,цөхөрлөө. Эд нар чинь гадаадын сургуулийн диплом авцгаасан биз дээ.Сургуульд суугаад болиол биз,цааш нь бие дааж сурч мэдлэгээ дээшлүүлсэний буруу гэж юу байна.Монголынхоо сайн сайхны төлөө,ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахын төлөө дуугадаг хүн шүү.Амьдралын дипломтой хүнтэй битгий барьц
222222 · 2016/02/03
Дарханы төмөрлөгийн нөөц ихтэй орд газрыг ардын намыхан Хятадын компанид өгсөн байсныг Ганбаатар гишүүн Хятадын талтай үзэлцсээр байгаад Монголын талд өгсөн гэсэн цаана нь зөндөө орд Гадаад эзэдтэй Монгол хүнийг оруулдаггүй гэж байгаа эх орон байна уу бидэнд г
Зочин · 2016/02/03
Enenees oor hiih yum alguu setguulch guai busdiig ni bichihleer daramtlaad hetsuu l bdag bhaldoo bid yaaj medhewdee yag buh humuusiin unen torhiig uneneer ni bichdeg bol ganbaatar hamgiin baga no-toi ni bgaa bhdaa
Зочин · 2016/02/03
hyyrch yabsan MANAN d gomdoh n vnend ilvv oir bhaa
батэрдэнэ · 2016/02/02
ард тумнийг хуурч бсаныхаа толоо л хариуцлагаа хулээ туунээс биш наад попыг чинь магтаад бх ч хун биш. гудамжны
Зочин · 2016/02/02
Өө яадгийн олон сургууль төссөн хүн нь сайн байгаа нь хаана байна. Харин ч мундаг хүн
Зочин · 2016/02/02
CHINA- Bayartsogtiin bolovsroliin jagsaaltiig chi davhar har. Ymarch baisan Ganbaatar ekh oronch hun. Hiih yumtai hiisen ch yumtai hun shuu zahialgat hun guai.
Boloroo · 2016/02/02
Demii yum bichij tsagaa ureh yum. Yu ch gej muulsan ard tumen songohdoo l neg songono. Bitgii tarhi ugaah gej orold.
aagiiDARHAN CHUUD · 2016/02/02
TRAMP DEED SURGUULI TOGSOOGUI SH DEE
aagii · 2016/02/02
ganbaatar yamarch baisan eh oron zarj ideegui idehgui aabiin huu shuu baij l baig ih hurald gargah ch bolno
Зочин · 2016/02/02
боловсрол хэнд хамаатай юм бэ? боловсролтой мануухайнууд УИХ байж л байна даг.
Зочин · 2016/02/02
ikh ezen chinggis khaan mongoliig baiguulaxdaa diplomtoi bsan xereggvv diplom bol bolowsrol tudii zuilshdee diplomoor xuniig ni songox ym bol ene uls turd xeden bayn ailiin jaaluud garxaas tsaahsgyi shvv dee amidrald uzsen zowlon uxaanaar ni bas ee aawaas awsan xumuujleer ni xumuusiig shalgaj songowol zuw songolt shvvdee
Зочин · 2016/02/02
Ganbaatar sain zaluu eh oronch hun harin ene niitleliig bichisen setguulch udahgui Bayrtsogtiig magtaj bichene de iimel humuus zahialgatai
Ц. Мийгаа · 2016/02/02
Төгсөөгүй ч сурч байсан байж болох шүү дээ. Ямартай ч Ганбаатар зөв сэтгэлтэй хүн гэж би ойлгодог. Саяхан л 4-р ангийн боловсролтой хүн аймгийн даргын албыг маш чадварлаг хашиж, их зүйл хийж байсныг би мэдэх юм. Хүний чадвар дипломоор хэмжигдэхгүй. Дипломтой л бол ухаантай байдаг гэж үү? Хэд хэдэн диплом өвөртөлсөн тэнэгүүд газар сайгүй "хөглөрч" байгааг харахгүй байна уу? Нэгнийгээ муулахаа багасгахгүй бол арай л дэндэж байна. Сайн сайхан зүйлийн талаар бараг юм бичихгүй атлаа үнэн худал нь мэдэгдэхгүй хэрүүлийн алим тарих хов живийн "хог шаар" сараачиж байдгаа багасгавал яасан юм бэ.
Зочин · 2016/02/02
Лалар минь бусад хулгайч луйварчидаа бичээч чадах уу чи .Энэ үнэн бол бусад хулгайч луйварчидын 100000000000000000000000 хуваасны 1% Хүрэхгүй
Зочин · 2016/02/02
Дипломын гол болсон нөхдүүдээс Ганбаатарын ажил амьдрал, мэргэжил, мэргэшил туршлага дээр шүү МОНГОЛЧУУДАА
Зочин · 2016/02/02
Зочин · 2016/02/02
Хүн алчихаж гэж дуулдвал үхсэн ганцхан хүн л алсан байна шт. Өчнөөн хүн алсан юмнууд зүгээр явж л байна ухааны юм бичээд сууж байх даа энэ эргүү малнууд. Ийм байж улс орон уруудаж доройтсоныг гайхна. Удахгүй энэ гар ерөнхийлөгч болж улс Монгол улс мандан бадрах байх даа чааваас гэж.
Зочин · 2016/02/02
ИНГЭЖ ҮНЭНЭЭ ХЭЛЭХ ХҮН МОНГОЛД БАЙНА УУ, ЭНЭ БОЛ АРИУН ЯВДАЛ
Зочин · 2016/02/02
Дипломтой байж зөв бичиж чадахгүй нөхдүүд зөндөө л бна ш дээ. Өнөөдөр эх орноо энэ хямралаас гаргаж чадаж байвал диплом ямар хамаа байнаа. Энэ хүнийг зөв юм хийх гээд ирэхээр нь улыг нь шагайж байгаа байхгүй юу . Сэтгүүлч мөн гар хөл болсон нөхөр байна. Энэ хүн /ерөнхий сайдыг газраа ухаж байхаар ард түмнээсээ гуйлга гуй гэсэн байсан. энэ чинь эх оронч, эдийн засагч хүний үг ш дээ/ Толгой гудайлгаад өвдөг дээрээ суугаад гуйх юм бол ард түмэн өгөх ч юм билүү
nyamdorj · 2016/02/02
Eh oronch hun harinch ganbaatar ulam uragshaa yavah hun dee oor hen ug helj chadaj bgaan busad ni amia bd
Амгалан · 2016/02/02
Боловсролгүй эх орончоос боловсролтой луйварчин илүү аюултай !!!!!
Зочин · 2016/02/02
боловсролгүй эх орончоос боловсролтой луйварчин илүү аюултай
Зочин · 2016/02/02
bid unuudur ylsaaraa Ganbaatart huurtaad baugaa bol Bayrtsogtod yls undesten,eh ornoo haytad gej doromjlyylchihaad syyj baugaagaa uy gej taulbarlah ve?erhem Ganbaatriig esergyytsegchidee.
Darhan · 2016/02/02
End hamgiin gol ni diplomiin tuhai yariagui bna. Hudlaa helsen gedeg ni baij bolomgui asuudal. Umuuruh yumaa mun olj dee
Зочин · 2016/02/02
Дээд боловсролгүй хүн багш хийгээд байж болдог юм байхдаа бас л Санхүү эдийн засгийн дээд сургуулд худал мэдээлэл өгч орсон юм байхдаа
Зочин · 2016/02/02
Худлаа муулах юм аа олж яджээ. захиалгаар бичсэн Юм л байна.
sugar · 2016/02/02
zov bichih durmiin aldaatai niitlel bna ene setguulch diplomtoi ym uu
zigzag · 2016/02/02
diplomiin goluudaas havgui deer huu bgaa ym. diplomgui geed yahiin harii
Зочин · 2016/02/02
Chi bitgii iim zahialgin yum bicheed bai
Одоогийн ... · 2016/02/02
Би хайртай хүнээ насан туршдаа хайрлахын тулд надад ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГАА гэсэн улсын бүртгэлтэй жижигхэн цаас, мөн нижгэр том ХУРИМ хийгээд байх шаардлагагүй гэдгийг би мэднэ. Тэр тусмаа одоогийн МОНГОЛД...
Зочин · 2016/02/02
Novsh gej ovoo gaigui zaluu gej bodoj bsan