Н.Энхбаярыг АТГ-аас шалгаж эхэлсэн үү?
2016/02/02
Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбын олон нийтэд илгээсэн дуулиант захидлаас үүдэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас дахин боргоож эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.Ирэх 7 хоногийн сүүлээр буюу чуулганы хаалттай зэрэгцэн АТГ-аас түүнийг саатуулж магадгүй гэх ч мэдээлэл бидэнд ирлээ.
Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хандан ил захидал бичиж, түүндээ “Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 мянган ам.долларыг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өглөө Н.Энхбаярт, МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМСЯ-ны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 мянган ам.долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон боловч тэр өдөртөө АТГ-ынханд баривчлагдсан юм. Уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан, ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна” гэсэн билээ. Мөн өчигдөр тэрбээр "Цензургүй" яриа нэвтрүүлэгт орж Н.Энхбаяр болон намын бусад нөхөд нь өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай үйлдэл хийж буйг илчлэн ярьсан. Энэ мэт үйл явдлаас үүдэн түүнийг Тахарын албанынхан хамгаалалтад авсан байна.
Дээрх захидалтай холбоотойгоор АТГ-ынхан нэгдүгээр сарын 29-нд МАХН-ын байранд үзлэг, нэгжлэг хийгээд, улмаар үдэш нь ерөнхий нягтлан бодогч Цэцэгээг дагуулан явжээ. Ерөнхий нягтлангаас нь нэлээд орой болтол тайлбар, гэрчийн мэдүүлэг авч байгаад явуулсан гэдгийг намынх нь болон хууль, хяналтын байгууллагын олон эх сурвалж баталж байгаа. Мөн тус намын ажилтнуудаас мөнгө, санхүүтэй холбоотой хэд, хэдэн асуулт тавьж, нарийн бичгийн дарга нарын өрөөг нэгжсэн гэж буй. Мөн тус намын нэр бүхий гурван албан тушаалтны өрөөг битүүжилсэн байна.
Энэ бүхнээс үзвэл АТГ-аас Н.Энхбаярыг дахин боргоож эхэлсэн нь тодорхой байна.
Учир нь Г.Шийлэгдамбын захидалд олон зуун сая төгрөгийн хэрэгт Н.Энхбаяр холбоотой гэдгийг батлаад өгсөн баримтууд байна. Түүнийгээ баталж өөрөө өчигдөр ярилцлага өгсөн. Цаашилбал уг мөнгө нь авлига, хээл хахуулийн сэжүүртэй байна. Энэ тохиолдолд АТГ-аас түүнийг зүгээр суулгана гэж үү. Гэхдээ Г.Шийлэгдамба уг мөнгийг хахуульд бус намын санхүүжилт хэлбэрээр авсан гэж буй.
Г.Шийлэгдамбыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд баривчлах үед намынхаа санхүүжилтэд зориулж, удирдлагынхаа даалгавраар их хэмжээний хахууль авч байгаад баригдсан гэх яриа гарч байсан. Хэрэв тэр өөрөө захидал бичсэн нь үнэн бол дээрх яриаг баталж буй хэрэг. Г.Шийлэгдамбын ойрын хүрээллийн хүмүүсийн ярьж буйгаар тэрбээр дээрх захидлыг өөрөө бичсэн гэдэг нь батлагдаж байна. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ийгл” телевизид өгсөн ярилцдагадаа "Г.Шийлэгдамбын захиа хуурамч байх. Хэрэв өөрийнх нь бол сэтгэл санааны маш их дарамтад орсон байж болзошгүй. Зарим үг хэллэг нь түүний хэрэглэх үг биш байсан. Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй” гэсэн.
Мөн Г.Шийлэгдамба нь захидалдаа Эрүүл, мэнд спортын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн хүсэлтээр гаргаагүй. Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүсийн шахалтаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтэд гарын үсэг зурсан. Тус бичгийнх нь утга агуулгыг нь ч сайн ойлгоогүй гэсэн байсан юм.
Г.Шийлэгдамбын захидал баасан гаригт олон нийтийн анхаарлыг татаж байхтай зэрэгцэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ц.Оюунбаатар нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй 20 гаруй минут уулзсан байдаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг уулзалтаар Н.Энхбаярыг Шадар сайд болгох, Ц.Оюунбаатарыг Эрүүл, мэнд спортын сайдаар томилох асуудлыг ярилцсан гэдэг. Учир нь Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох тохироогоор Шийдлийн Засгийн газрыг авч үлдэх тохироо хийсэн гэх яриа бий. Тиймээс ч удахгүй Н.Энхбаярыг Шадар сайд болгох ажил удахгүй явагдах эхлэх нь.
Харин АТГ-аас шалгаж байгаа бол Шадар сайд болох асуудал хойшилж магадгүй юм. .
Ямартай ч Н.Энхбаярт барих олон янзын сюрприз удахгүй олон нийтэд ил болох нь. Тухайлбал,О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог нар эвслийг задруулахаар удахгүй бүлгээсээ гарч мэдэхээр байна. Хэрвээ энэ гурав эвслээс гарвал “Шударга ёс” эвсэл задарч УИХ-д бүлэггүй болно. Ингэснээр завсарлага ч авч чадахгүй байдалд орох юм. Мөн Н.Энхбаяр М.Энхсайхан нарын салалт олны нүдэн дээр өрнөх нь.
Ямартай ч Н.Энхбаярын “хүүхдүүд” өр рүү нь эргэж өшиглөсөн өдрүүд сонирхолтойгоор үргэлжлэх нь.
Т.Хулан
http://www.24tsag.mn
Улс эх · 2016/02/02
Энхбаяраа ЧИ улс орноо авараач ИЙМ хулгайч нарт буу ажил ог
Зэд · 2016/02/02
ИЙМ юмнуудыг яах чирж явсан ЮМ болдоо ямар оодгуй эр вэ хийсэн ялаа даахгуй
Од · 2016/02/02
ШИЙЛЭГДАМБА САЙН АХЫН САРАНГЭРЭЛИЙН ДЭРГЭД АМЬТАН ЮМДАА
Зочин · 2016/02/02
50,120 доллар бага мөнгө биш, зүгээр өгөхгүй, нам, улс төрчдөөс хариу нэхнэ тэд юу өгөх вэ албан тушаал тээндэр, давуу байдал олгоно энэ чинь илт авлига байгаа биз дээ. Авлига биш зүгээр л намын санхүүжил ч гэх шиг
Отго · 2016/02/02
Тэр О. Даваадоржид 170 мянган долларыг ямар менгенеес буцааж егех байсан юм болдоо. Одоо тэгээд О.Д авилга егсен хэрэгт орждээ. Яанаа туслах юмсан. Даанч хамсаатан нь болчих юм болуу
Зочин · 2016/02/02
Шийлэгдамбын С1- н ярилцлагыг нэг их хэрэгт дурлан сонссон. Ярианы манер нь яг л Н.Энхбаяр аймаар адилхан.Харахгуйгээр сонсвол шууд л андуурмаар. Тийм болтолоо хажууд нь хамт ажиллаад хаягдаж буй Шийлгээгийн нудэнд нялмас цийлэгнээд байгаа нь харахаар ер эмтрээд, хэрээ галууг дуурайж хелее хелдееж буйг бодохоор инээд хурээд
Зочин · 2016/02/02
Хун хундээ Сайхан Хандаж ирээдуйгээ зев хун болгоно ес хонзон хэзээ ч Сайхан зуйл авчирахгуй Мууг хэлбэл бугд л ижилхэн хэрээнууд хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч л харагдах болжээ
zochin · 2016/02/02
Sursan zang suraar booj bolohgui gej enhbayar bol unen shunaltai gar.
Зочин · 2016/02/02
Телевизийн хоёр ярилцлагыг бүрэн үзэж, сонссон. Шийлэгдамба үнэн ярьж байгаа юм шиг л байсан. Гэтэл Энхбаяр мөнгө аваагүй гэх юм. Аль нь худлаа ярьсныг шалгаж тогтоохоос өөр аргагүй биз. Шийлэгийн хуурай ах тэр Даваасүрэн гэгч юу хийдэг, яахаараа 170 мян. долларыг намын санхүүд зориулж Шийлэгт зүгээр өгчихдөг, яасан өгөөмөр, ямар их баян хүн бэ? Тэр хүн нэг юм хэлэх биз дээ.
шаабар · 2016/02/02
Тэр их мөнгө өгдөг Даваасүрэн гэгчийг шалгах хэрэгтэй. Намдаа хандив цуглуулчихаад өөрөө ямар ч гэмгүй мэт царайлах нь энэ Шийлэг хэр нөхөр вэ гэдгийг л харуулж байна. Журмын нөхдөө илчилж барьж өгсөн урвагч гэж харагдаж байна. Мэдээж Энхбаяр ийм л бохир замаар хэргээ бүтээж байдгийг илчилсэн нь сайн л юм. Олон саяын эх үүсвэр болон хариу юу нэхсэн зэргийг шалгаж буй биз дээ
Зочин · 2016/02/02
yun said darga hiih archaagui amitan amia bodood shaaj bna daa ene
Zochin · 2016/02/02
Mal tejeevel am tosdono. Hun tejeevel tolgoi tsusdana gej ene dee huurhii
ЗОЧИН · 2016/02/02
ШИЙЛЭГДАМБА ӨӨРИЙНХӨӨ АВСАН АВИЛГЫН ХЭРГИЙГ БУСДАД НЯЛЗААХ ГЭЖ ОРОЛДОХ ШИВДЭЭ. ЯМАР ЭР ХҮН БОЛОХ НЬ ХАРАГДАЖ БАЙНА. ДЭНГИЙН ЭРВЭЭХЭЙ ШИГ ЭНЭ НАМЫГ ДАГАЖ АМЬДРАЛАА ДЭЭШЛҮҮЛСЭН. ЭЦЭС СҮҮЛД НЬ ЖУРМЫН НӨХӨДРҮҮГЭЭ БӨӨНӨӨС НЬ ХУТГА ШААГААД НЭРЭЭ ЦЭВЭР АВЧ ҮЛДЭХ САНАА АГУУЛСАН ХҮНИЙ АДАГ ЮМ.
Зочин · 2016/02/02
Зочин · 2016/02/02
Enhbayriig. dagabal. nohoin. zamaar