Н. Энхбаярын санааг гүйцэхгүй нь
2016/02/15
Сар шинийн их хөл хөгсөөний хажуугаар ИЗНН, Монголын ногоон нам хоёр эрх зүйн баримт бичгээ салгаж, хоёр тусдаа нам болсон нь ямартай ч тодорхой боллоо. Учир нь, ИЗНН-ыг төлөөлж дарга удирдлагууд нь АН-тай нэгдэх гэрээ байгуулсан бол шинийн нэгэнд Монголын Ногоон нам МАХН-тай хамтран УИХ-ын сонгуульд оролцохоор болж, гэрээ байгууллаа.
МАХН-ын хувьд сонгуулийн шинэ хууль батлагдсанаас эхлээд л ИЗНН-д “ханд хаяж” УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ИЗНН-ын удирдлагад хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүлж байсан ч ИЗНН “тоолгүй” Ардчилсан намтай элбэж сонгуульд оролцохоор болсон. МАХН яагаад ийнхүү ногоонтнуудыг “эргүүлж” эхэлсэн нь цаанаа нарийн учиртай байжээ.
Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батласнаар УИХ-ын сонгуульд оролцох намуудыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар нь эрэмбэлж, саналын хуудаст бичихээр болсон. Үүгээр МАХН 18-д эрэмбэлэгдэж байсан бол Монголын Ногоон намтай хамтрах шийдвэр гаргаснаар гуравт бичигдэх боломжтой болжээ.
Учир нь, Монголын ногоон нам 1990 онд байгуулагдсан Монголын ууган нам. Гэхдээ Иргэний Зориг намтай нэгдсэнээрээ энэ нэр төрөө жаахан булингартуулсан байж мэднэ. Харин “салах өргөдлөө” өгч хууль ёсоор өрх тусгаарласнаар энэ “хөгшин” намын сонгуульд амжилттай оролцох магадлал өндөр. Гэхдээ удирдлагуудынх нь аашилж аяглаж байгааг харвал аль эрт өрх тусгаарласан бололтой.
Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн эрэмбээр нэгд МАН, хоёрт Ардчилсан нам, гуравт Монголын ногоон нам жагсдаг байна. “Монголын Ногоон Нам-МАХН-ын эвсэл” гээд сонгуулийн санал авах хуудасны гуравт байж байх юм бол сонгогчдын нүдэнд тун ч ойрхон харагдаж, гэнэн сонгогчид бодож санах юмгүй дугуйлж орхих биз.
УИХ-ын сонгуульд МАХН МАН-тай эвсэж оролцож магадгүй байсан ч эхний ээлжинд Монголын Ногоон намтай хамтран оролцохоор болж ийнхүү гэрээгээ байгуулаад байна. Үүнээс харахад МАХН ирэх сонгуульд тун ч их ач холбогдол өгч, одооноос тактикаа хэрэгжүүлж байгаа бололтой.
МАХН 2012 оны УИХ-ын сонгуульд МҮАН-тай нэгдэн эвсэл байгуулж оролцсон юм. Ингэснээр УИХ-д 11 суудал авсан. Улмаар засагт дөрвөн жилийн турш АН-тай хамтран хүндтэй байр эзлэх болсон. Гэвч сар шинийн өмнө МҮАН Ардчилсан намтай хамтрах шийдвэр гаргаснаар МАХН-аас өрх тусгаарлан УИХ-ын сонгуульд оролцох нь нэгэнтээ тодорхой болсон.
Ингэснээрээ Шударга ёс эвсэл албан ёсоор тарсанаа мэдэгдсэнтэй ялгаагүй юм. Засгийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний нэг Шударга ёс эвсэл тарсанаар Засгийн газрын хувь заяаны асуудал ч дахин яригдаж магадгүй байна. Ингэснээр Шадар сайдад зүтгэж байсан Н.Энхбаяр Шударга ёс эвслээр барьцаалан Ерөнхий сайд болно хэмээн цамнаад эхлэхийг ч үгүйсгэхгүй. Н. Энхбаярын санаа гэж...
Ц.Мөнх
newscom.mn
zochin · 2016/02/17
vheh boloogvi yumuu da vhej ugduggvi nowsh we
enhbayar myndag sh dee · 2016/02/15
zub zub enhbayariig demjij baina. chi yls turd heregtei hun tanai namiig demjih hun olon bagaa gedegt itgeerei
Зочин · 2016/02/15
Зочин · 2016/02/15
Zailaa balin hamart uls turiin hutgagch min chamd bvh erh medel bhad yu hiisiin yu ch hiigeegvi baij odoo bi tiim yum hiine gej bitgii shaa mgl hvmvvs odoo hoshgirihgvi zail
Зочин · 2016/02/15
Ene huniig bur zohion baiguulalttaigaar ner hundiig n unagaah geed l uzeed baih shig sanagdaad baigaamda. Avilga avsan ntr geed l, Ern tegej heleed baigaa humuus oorsdoo bol bur asuudaltai. Hulgai hiisen hun l hamgiin turuund hulgaichiig bariarai gej orildog baihaa! Za tegeed tord bga humuust tseverhen hun gej baihgui l bolvuu. bugd l ijil avah yumaa avaad l suuj baigaa, Odo harin Enhbayriig dahiad said ch baina uu, ih hurlin darga ch bainuu hamaagui tomilood uzhed bol gemgui, Ene hun zuv yum hiih l yostoido
Зочин · 2016/02/15
Хийсэн юмтай хүн сайхан юм даа. Анх тэр Мянганы зам гээд ярьж байхад нь хүмүүс шүүмжлээд л Мянгуужингийн үлгэр гээд байсан, одоо өөрсдөө тэр зам дээгүүр нь төрөөс шамшигдуулсан жипээрээ давхиад л байгаа даа. Энэ хүн ер нь улс орноо аваад явж чадахаа баталчихсан. Одоо энэ сонгуулиар ард түмэн сайн дэмжээд өгөх хэрэгтэй
Зочин · 2016/02/15
Said bolohod buruudahgui hun de. Medleg chadvar, turshlaga geed buh l yum n baina
Зочин · 2016/02/15
зөв зөв