Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон билээ. Засгийн газрын тогтоол гарсан өдрөөс шинэ журам мөрдөгдөж эхлэх юм.

Төлбөр хураамж нэмэх үндэслэлийг албаны хүмүүс олон улсын болон улсын чанартай замуудаас зөвхөн хатуу хучилттай авто зам ашигласны төлбөр хураамж авахаар болсон хэмээн тайлбарласан бөгөөд нийтдээ 5000 гаруй км хатуу хучилттай авто зам байдаг ажээ. Харин бусад замууд бол төлбөргүй гэнэ.

Зам тээврийн яамнаас цаашдаа 200 км тутамд нэг төлбөр хураах цэг байхаар тооцож,

Сүүлийн жилүүдэд шинэ замууд тавьж, түүнийг арчилж хамгаалах ажлыг эрчимжүүлэхийн тулд зам ашигласны төлбөрийг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. 2003 оноос хойш суудлын автомашинаас 500 төгрөгийн төлбөр авч байгаа бөгөөд одоогоор улсын хэмжээнд 16 төлбөр хураах цэг ажиллаж, жилдээ 3 тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ мөнгөний 70-80 хувь нь эргээд ажилчдынх нь цалин, гэрэл цахилгаан, халаалт бусад урсгал зардалд зарцуулагдаг гэнэ.

шинэ журмаар суудлын тэрэгнээс 1000 төгрөг авахаар болж байна.

Хөгжсөн, хөгжингүй орнуудад зам ашигласны төлбөр дунджаар 100 км замд суудлын тэрэгнээс 2000 төгрөг авдаг. Манай улсын хувьд 500 төгрөг авдаг байсныг шинэ журмаар суудлын тэрэгнээс 1000 төгрөг авахаар болж байна. Ачааны автомашины хувьд хамгийн дээд тал нь зургаан тэнхлэгтэй бол 10000 төгрөг төлнө. Ачааны машины даацаас хамаарч төлбөр авч байдаг байсныг болиулжээ. Даацыг машины үйлдвэрлэгч л тогтоодог. Төлбөр хураах цэг дээр ажиллаж байгаа хүн хараад даацыг нь тодорхойлж чадахгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэг бүрчлэн шалгах боломжгүй, нүдэн баримжаагаар явуулчихдаг. Олон улсын жишгээр хэдэн тонны даацтай машин хэдэн км зам ашиглаад байгаа гэдгээр л төлбөр хураадаг. Тэгвэл шинэ журамд бодит жинг нь тооцож төлбөр авахаар болсон байна.

Манай улсын замын хөдөлгөөний эрчим бага, ихэнх нь суудлын автомашин байдаг учраас зам ашигласны төлбөрөөр засвар арчлалтын хөрөнгийг хуримтлуулж чаддаггүй байна. Өмнөх журамд олон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг нийслэлээс аймгийн төвүүдтэй холбосон авто замын чиглэлд болон аймгийн төвүүдийг улсын хилийн гарцтай холбосон авто замын чиглэлд авах төлбөр гэж хоёр ангилж төлбөр авдаг байсныг болиулж, шууд нэг ангилалд оруулжээ.

Нэг зүйлийг сануулж хэлэлэхэд нийслэл рүү орж байгаа тээврийн хэрэгслээс л нийслэлийн ИТХ-аас тогтоосон төлбөр авна, харин нийслэлээс гарч байгаагаас нь Зам тээврийн яамнаас тогтоосон төлбөр авна гэж ойлгох хэрэгтэй.

одоогоор улсын хэмжээнд 16 төлбөр хураах цэг ажиллаж, жилдээ 3 тэрбум төгрөг төвлөрдөг.

Зам тээврийн яамнаас цаашдаа 200 км тутамд нэг төлбөр хураах цэг байхаар тооцож, төлбөр хураах цэг барихаар болсон байна. Тэгэхээр 200 км тутамд нэг төлбөр хураах цэг ажиллуулна. Ингээд бодохоор нэг суудлын машин 1 км замд 4 төгрөг 50 мөнгө төлнө гэсэн үг. Зургаан тэнхлэгтэй ачааны машин бол 45 төгрөг 50 мөнгө төлөхөөр байна. Нэг тонн ачаан дээр 500 төгрөг нэмэгдэж байна гэсэн үг.

Т.Буянаа