Олон ястнуудын өлгий Ховд аймгийн хөгжлийн төлөө төвийн тэргүүнээр ажиллаж байсан Ш.Адьшааг хөрөнгө чинээтэй хүн гэж сонсогддог. Нөгөөтэйгүүр төрөөс төрсөн тэрбумтан гэдэг шиг Ш.Адьшааг гаалиас төрсөн тэрбумтан гэж нэрлэх нь ч бий.

Нэгэн цагт аймгийн Засаг даргынхаа төлөө 60 сая төгрөгийн гол ханыг босгож байсан талаар зарим эх сурвалжууд дурьддаг.

Бүр тодруулбал, одоогийн Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравданг Аймгийн АН-ын хорооны гишүүдийн олонхиор дэмжүүлэхийн тулд гишүүддээ тараах мөнгийг Ш.Адьшаа нар босгож байсангэдэг. Ингэж мөнгөөр зодсоны хүчинд Д.Цэвээнравдан аймгийн Засаг дарга болж чадсан гэх яриа холын Ховд төдийгүй хот хүрээгээс чих дэлссэн цаг саяхан гэлтэй.

“Орон нутгийн сонгуулиар Ховдод АН-ыг ялуулах, улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд одоогийн ГХЯ-ын тодотголтой Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нарыг Ховдоос нэр дэвшүүлж, дэмжиж ажиллах” тохироотойгоор Д.Цэвээнравдангийн төлөө 60 сая төгрөг зарлагадсан гэдэг яриа байдаг. Үүгээр зогсохгүй Ш.Адьшаа МАН-аас татгалзаж Ховдын АН-д элссэний цаана ямар нэг тохироо байгаа гэж хардах хүмүүс ч цөөнгүй бий.

Тэрбээр гаалийн байгууллагад ажиллаж байхдаа авлига авсан хэргээр шалгуулсан гэдгийг цөөнгүй хүн мэдэх биз. Гэвч хэргээс мултирч байсан билээ.

Харин өдгөө Ховд аймгийн МОАХ тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа түүнийг дахин авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй гэх бор шувуу нисч байна.


Тодруулбал, Эрүүл мэнд, спортын сайд асанГ.Шийлэгдамбыг хэрэгт Ш.Адьшааг шалгагдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.


Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх Ш.Адьшаа нь ирэх сонгуулиар
АН-аас Ховд нутагтаа нэр дэвшиж, даагаа нэхэхээр санаархаж байгаа сурагтай. Ш.Адьшаа нь Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлгийг нийслэлд байгуулсан нэгэн аж. Тиймээс ч ЭМС-ын сайдтай холбогдох шалтгаан болсон байж магадгүй гэж таамаглаж байгаа бололтой.

Харин албан бус эх сурвалжийн өгүүлж буйгаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбогдуулан шалгах явцад Ш.Адьшаагийн эсрэг мэдүүлэг өгсөн гэх юм. Бүр тодруулбалШ.Адьшаагийн өгүүлсэн мөнгийг Г.Шийлэгдамбад дамжуулж өгсөн гэж АТГ-т тайлбарласан байж болзошгүй байгаа аж. Харин энэ бүхнийг Г.Шийлэгдамба эрс няцааж, үгүйсгэж байгаа юм.

 

Эх сурвалж: 24tsag.mn