Дүнжингаравыг эсэргүүцэж байна, Д.Дагвадорж гуай
2016/02/25
Монгол түмний уламжлалт баяр цагаан сартай залгуулаад болдог нэг наадам бол өвөл цагийн морин уралдаанууд. Дүнжингарав, сар шинийн морины уралдаанууд ёстой л нэг ар араасаа хөвөрнө дөө.
Монголын Морин спорт, уяачдын холбооныхон ч тэргүүлэгчдийн хуралдаанаа хийж, уралдаануудын товыг аль хэдийнэ тогтоогоод Засгийн газарт өргөн бариад амжиж. Үүнд, “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-ны өдөр Цагаан хөтөлд зохион байгуулахаар товлосон байсан.
Мөн Хангайн бүсийн хаврын уралдааныг 2016 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт, Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын ‘Их Хурд-VIT уралдааныг 2016 оны долдугаар сарын 24-ны өдөр Хүй долоон худагт, Говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Говь-Алтай аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Хэнтий аймагт, Хангайн бүсийн зуны уралдааныг Орхон аймагт 2016 оны долдугаар сарын 30-31-нд зохион байгуулахаар товлож, Монгол Улсын Засгийн газарт өргөн барьчихаад байгаа.
Монгол түмний хийморийг бэлгэддэг шандаст хурдан хүлгийн хийморийг сэргэтэл гийнгоолдог унаач хүүхэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэвч хэдий болтол өвлийн жавар харьж амжаагүй, хаврын хахирган цагт болдог энэ уралдаануудад унаач хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж, наадах вэ. Саяхан сунгаанд оролцож байсан найман настай хүү мориноос унаж амиа алдсан хэрэг гарсан байсан.
Арга ч үгүй биз, монгол морьдыг эрлийз адуутай ижилсүүлэх гэсэндээ эм тариагаар бөмбөгддөг нь нууц биш ээ. Энэ нь өнөөх эзэндээ ээлтэй монгол морьдыг маань үгүй хийж, зүг чигээ мэдэхээ больсон зэрлэг адгуус болгон хувиргаж байгаа тул унаач хүүхдүүд маань мэрийгээд ч нуруун дээр нь тогтохоо больсон гэх яриа чих дэлсэж байсныг энд онцлон тэмдэглэмээр байна. Үүнээс гадна гараанаас гарах морьдоо хурдан унаагаараа хөөж, тэднийг эм тариандаа галзуурч явахад нь улам айлган цочоож хүүхдийг унагаж, хүний аминд хүрч байгаа нь ч үнэн. Адгуус л болсон хойно амиа бодно уу гэхээс биш нуруун дээрээ хүн суулгаж яваа шүү гэж бодно гэж байхгүй шүү дээ. Гэтэл алдарт уяач цолонд хүрэх гэсэн морь мэдэхгүй нөхдүүд жийптэй морин уралдаан болгож байгаа нь эмгэнэлтэй.
Тиймээс ч Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбоо хэмээх нэрэн дор хүүхдийн төлөө ажилладаг 10 гаруй байгууллага нэгдэж, Дүнжингарав өвлийн уралдааныг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн ч үгийг нь тоож сонссон хүн Монголын Морин спорт, уяачдын холбоонд ер нь алга аа.
Уг нь Монгол Улс маш олон хүүхдийн төлөөх конвенцэд нэгдэж орсон хэдий ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаа зүйл огт байхгүй. Дүнжингарав өвлийн уралдаанд морь унаж буй хүүхдүүдэд хамгаалалтын хувцас хэрэгсэл байхгүй, даатгалын асуудал ч бүрэн шийдэгдээгүй байгаа. Тийм ч учраас хүүхдүүд унаж бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах нь юу ч биш байдаг бололтой. Унасан хүүхэд өөрөө л хичээхгүй бол хурдан морины эзэн, уяач хоёр хариуцлага хүлээхгүй. Өдий болтол өчнөөн уралдаан болж, олон хүүхэд унаж бэртэхэд хариуцлага хүлээсэн хүн л гэж сонсоогүй юм байна.
Бодвол амьжиргааны төвшин муутай айл өрхийн хүүхдүүд бэртэж гэмтсэн арав, таван цаас өгөөд аргалчихдаг биз. Тиймээс л хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд нэгдэж, энэхүү уралдааныг явуулахыг эрс хориглож байгаа биз.
Морин уралдаан монголчуудын соёлын үнэт зүйл мөн боловч өнөөдөр түүх соёлын гэхээсээ илүү арилжааны шинжтэй болчихоод, баячуудын зугаагаа гаргадаг хэрэгсэл болчихоод байгаа тул энэ наадмыг зохион байгуулж, энхрий үрсээ хохироомооргүй байна.
Ерөнхийдөө баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бидэнд хамаагүй. Юмтай хүн юугаараа ч тоглосон болно. Харин хүний хүүхдээр, хүүхдийн эрүүл мэнд, амь насаар тоглож болохгүй гэдгийг ухамсарлах цаг болж. Моринд дургүй монгол хүн байхгүй ч үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насаар тоглож суудгаа болих хэрэгтэй. Хатуухан хэлэхэд, хүүхдийн амиар наадаж ханахгүй байна уу, монголчууд аа.
Зочин · 2016/02/26
Uvliin uraldaan bol shal demii ugaasaa saij morio uralduuldaggui yum bnle shde.naran sharga azargiig uvul uralduulj baisniig medehgui l yum bn harin muu uyachid turuu avah bolomj bdg yum shig bgaan
Зочин · 2016/02/26
uhsenee hiij noir hooloo aldan mori uyasnaa hend gaihuulah geed baigaan
Зочин · 2016/02/26
huuhdiin ami nasaar naadhaa boli
иргэн · 2016/02/26
Наадахаас өөр юм мэдэдэггүй чададгүй төрийн тодотголтой эрхэмүүдийн ажил.
Зочин · 2016/02/26
энэ сэтгүүлчид гэж худлаа мэдэмхийрсэн банди гарууд байхынмаа
Зочин · 2016/02/26
аль дээр үеээсээ л Монголчууд маань эрийн 3 наадамаараа наадамлаж ирсэн, багаасаа л морь унаж, барилдаж өсдөг байсан. одоо үеийн хотын хүүхдүүд яаж өсөж байгааг харж байгаа биз дээ. морь унаж байгаа хүүхдүүд бүгд л хөдөөнийх. хөдөө өсөж ториносон хотын хүүхдүүдийг бодвол хамаагүй хатуужцан. энэ хүүхдүүдийг хотын хүүхдүүд шиг нялцгай болгох гээд яахнав дээ. энэ байдлаараа удахгүй морь уяж,унах нь баруунжихын байна л даа.
Зочин · 2016/02/25
Ali ali taldaa hund hetsuu l asuudal yum da.uvul uraldahaa l bolichih l doooooo.
Dundaj irgen · 2016/02/25
zun dulaarahaar uraldval boliishd. zaaval iim uer uraldajil bdag. urd ni bol naadmiin danshigiin gej uralddag bsan bolhoos havriin uvliin ntr gej uraldaad bdag bsniig medehgui l yum bna. uursdiinhuu huuhdiig unuuldaggui bj hicheeliin beltgel hiij ugnu gej hunii huuhdeer togloom hiih hereg bdimu? uyach dagaad yahiin? tiim l aihtar mundag yum yadaj mori malaa hairlandaa. deer ueiin jinhene uyachid bol hezee ch ingej buyant mal hunii huuhdiig zovoohgui. icheerei muusain sdanuud mini
Зочин · 2016/02/25
Багадаа олон удаа хурданы морь унасан. Өдийд л гоё байдгийг бид нар мэднэ дээ. Сэтгүүлч хөдөө өсөөгүй хүн юм байна. Монголоороо байгаасай.
Зочин · 2016/02/25
okay
Зочин · 2016/02/25
Морь уяхыг харж яахын, өвлийн хүйтэнд амьтан тамлаж, хүүхэд алахыг юугий нь харах юм
Зочин · 2016/02/25
setguulchided helhed yadaj neg uyach dagaad 1 sar hamt bgad yaaj mori uyadgiig harval ingej burahgui l bh