Х.Баасансүрэн ламыг Өвөрхангайд сойсон уу?
2016/02/27
Нийгэмд зөв үйл хийж, сайн сайханд уриалан дуудаж бүгдийн талархал хүндэтгэлийг хүлээсэн залуус улс төр рүү орохоо зарлаж, зарим нь төрийн хүн болсноор олны дургүйг хүргэх нь бий. Улс төрд орсноор нэр хүнд нь тамирчин байсан үеийнхээсээ буурсан бөхчүүд бол тэдний наад захын жишээ. Тэгвэл урлагийн салбарынхан ч мөн ийм замналаар орох нь цөөнгүй болжээ.
Саяхан л гэхэд ганц бие ээжүүд, эмэгтэйчүүдийн хайр талархлыг хүлээж, олон арван хүнд эерэг хандлагыг төрүүлээд байсан дуучин Нара УИХ-д нэр дэвшихээ зарласнаар жинхэнэ хов живний бай болж дуусаж байна. Гэхдээ түүний энэ үйлдэл нь ирэх сард нээлтээ хийх киноных нь пиар байж ч мэдэх юм гэж хардах хүмүүс цөөнгүй байгаа.
Тэгвэл олны анхаарлын төвд бас нэгэн эрхэм орж ирэхээр болоод байна. Тэр бол “Хайрлаарай” дууг зохиож, зөв амьдрах ухааны тухай лекцүүдийг залууст уншиж, нийгэмд сайн сайхныг уриалж яваа Эрдэнэзуу хийдийн хам лам Х.Баасансүрэн юм. Түүнийг Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат цагаан жагсаалтад оруулснаа мэдэгдэж, дэмжээд гаргахыг уриалсан жиргээг твиттертээ байршуулжээ. Энэ нь чухам ямар учиртай мэссеж болохыг бид сонгууль болохын цагт л мэдэх биз ээ.
www.24tsag.mn
Зочин · 2016/11/25
МАНтай нийлсэн ламыг чөтгөр гэдэг юм Энэ лам МАНтай нийлэхгүй
Зочин · 2016/02/28
Bitgii erguut
Зочин · 2016/02/27
лам хун чинь хамаг амьтны тусын тулд гээд шал бооронхий сургаальтайй хумуус байдаг юм ш дээ. тэд Улсын их хурлын гишуун болоод юм хийх юм бэ? маань мэгзэмээ уншаад суух юм уу? боль л доо.
so · 2016/02/27
kkkk ene teneg lam uu baij baigaa baadal ni saadaltai hvn shig sonin sonin hodlood baidag yum bna lee shvv dee ih hurald shar hadnaas 76 hvn abchiraad suulgachihbal deer yum bish vv ydaj mongo hvvlehgvi
шаабар · 2016/02/27
Сайн номтой шударга үнэнч лам УИХ-д сууж байхад яагаад болохгүй гэж. Лав л худлаа ярьж хулгай хийхгүй. Буянаа бодоод иргэддээ ашигтай тустай хууль санаачилж таарна. Олон хүн дэмжих байх шүү. Гэхдээ аль нэг намд орж тэндээс дэвшвэл сайнсан.
irgen · 2016/02/27
za bolj uzeerei lambguai lamiinha l nomiig unshiad yavaj bna biz de yasnii chin songuul baga shig l uchignul duu