Дуулиантай СОНГУУЛЬ явуулж, АСЕМ-ээр улсынхаа нэрийг хөөдөх вий дээ
2016/03/31
Сонгуультай жил өдөр өнжихгүй жагсаал, цуглаан болж улс төрд орохын төлөөх тэмцэлдээн эхэлдэг. Нөгөө хэсэг нь дөжирсөн улс төрчдийн чихний бөглөөг гаргахгүй гэж жагсдаг гэхэд хилсдэхгүй ээ.
Нэгэндээ болж, бүтэхгүй байгаагаараа дуудуулж, сонгож болохгүй, болно гэж уралцаж суухын оронд УЛС орныхоо ирээдүйг гэрэлтүүлмээр байна. Ард иргэдийнхээ тархийг угааж сайн хүн болж төрд суух гэж нөхдүүдийн үнэн нүүр царайг тэд хангалттай мэдэрсэн. Өдгөө дахиж толгойгоо шааж, цөхрүүлэх хүмүүсийг сонгохгүй. Монголын залуучуудын холбооноос хар, цагаан жагсаалт гэгчийг гаргаж байсан бол энэ удаа ТӨРД сонгож болохгүй хүмүүс МоАХ-наас жагсаалт гаргаж түмэнд түгээлээ.
Ай даа өнөө жилийн сонгууль юу л болох бол доо. Будлиангүй болж, өчнөөн мөнгөөр босож буй АСЕМ-ээ үр дүнтэй хийж, хэд хэдэн гэрээгээ хийгээсэй билээ. Үүнээс өмнө сонгууль болно. Хэн хэн төрийн түшээд болохоо элдэв дуулиангүй сонгогчдынхоо өгсөн саналаар сонгогдчих хэрэгтэй. Өмнөх жилүүдэд болдог шигээ будлиантай болгож, бантан хутгавал нөгөө АСЕМ-ээр Улсын нэр хүнд, байр суурь, оролцоо олон улсын тавцанд өснө гэдэг лөөлэй болно. Эх орноо сурталчилах ганц том боломжоо "сонгуулийн байлдаанаараа" харлуулж орхих вий гэсэн болгоомжлол төрж байна.
Бие биенээсээ өс хонзонгоо авч байна гээд л хэрүүлийн алим шидэлцээд ширүүхэн үзэлцэж эхэлсэн. Тодруулбал, Женко Х.Баттулга АН-аас Ч.Сайханбилэг, Хууль бусаар Өвөрхангай аймагт сонгогддог Г.Батхүү, Сэлэнгэ аймгаас байнга сонгогддог С.Баярцогт, Монголын үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхан нарыг намууд нэр дэвшүүлэхгүй байхыг шаардаж, хэрвээ дэвшүүлвэл сонгогчдыг санал өгөхгүй байхыг уриалав.
Улсаа өрийн сүлжээнд тавиад туучихад бэлэн болчихсон дээрх улс төрчдийг намууд нэр дэвшүүлэхгүй байж сонгогчид мэргэн сонголт хийхгүй бол тэд дахин 7 сарын 1 гэх хар өдрийг түүхэнд үлдээж магад. Урлагийн улс төрд орох гэж улайрч байгаа. Гэхдээ тэд хуулиараа сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй. Намжирхаж, талцахгүй улсынхаа нэрийг хөөдөх алхам хийхгүй байх. Монгол Улсын нэг хүнд 15 сая төгрөгийн өртэй гэж улс төрчүүлсэн. Тэгэхээр улсаа өрөнд биш эдийн засгаа сэхээх хүн төрд гаргах хэрэгтэй ч юм уу даа.
Зочин · 2016/04/01
Цэц том намуудад үйлчилж жижиг намууд шахагдчихвал асемд асуудал үүсч мэднэ шүү. Ер нь шударга бус сонгууль явуулбал асемыххандаа уучлаарай хүмүүсийн уур хилэн дарагдахаар хойтон ир гэсэн нь дээр
з · 2016/04/01
Монгол улсад хувьсгалын тохироо бүрджээ
Зочин · 2016/03/31
Энэ хүмүүс та нарын татварт хураалгасан мөнгийг та бүхний хэрэгцээнд үнэн зөв зарцуулна гэж амлаад гарч ирсэн. Тэгээд дээр нь улс орны баялгийг өөрийн мэдлээр зарцуулах эрхийг олж авсан
Эрх мэдэл, гэдэг бол маш их давуу тал гэдгийг ард нийтэд маш сайн ойлгуллаа. Бид яаж чадаж байгаагаа харуулах гэсэн юм байлгүй.
АСЕМ ийн хуралд баахан хүн шалгаруулаад байсан таг чиг сураггүй боллоо. Сураг гаргаж өгөөч?
сбөй · 2016/03/31
өмхий , тоосжилт, 220 мянган ил жорлон, угаадасын бохир хөшиглөн,Уланбурхан,шар,хавдарт баригдсан УБ-т амиаа эрсдэн ирэх гадныхан хэр олон бол. Бохирын саарал хоронд гудамж, машин,хүн зон дарлагдсан гамшигийн энэ хөндий рүү үхэх гэж хэн зүглэх билээ. Бид өөрсдөө гадаад руу дүрвэж байхад. Ийм тамын тогооны сөрөг энергийн үүр УБ-д АНУ, Орос,Японы төрийн тэргүүнүүд хонох нь бүү хэл, арай гэж 2 цаг болоод онгоцондоо бушуухан суугаад арилж өгч буйг анзаарсан биз дээ. Буш, Путин,Абе тэгсэн биз дээ. АСЕМ-ын тэргүүнүүд чинь манай ......хэн шиг ядуу Монголынхоо төсвийг хоослон хурал, ойн баяр сурагаар дэвэн дэлхий тойрч улс төрийн аялал хийж явахгүй. Манайхаас бусад нь асуудал шийддэггүй, ёс төдий энэ хурлыг өөртөө авахаас цааргалдаг. .Иргэдийнх нь амжиргаа,сэтгэл хангалуун байгаагаар аливаа улс орны нэр хүнд байдаг болохоос, Барлгуудаа хөдөө хөөж, хөршүүдээсээ гуйлга гуйж хурал хийж яана. 13-р зуунд байгаагаа харуулах гээгээ юу
Зочин · 2016/03/31
ЗОЧИН · 2016/03/31
БАТУЛГЫГ ӨӨРИЙГ МӨН СОНГУУЛЬД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ НЬ БОЛИУЛЪЯА, СОНГОХГҮЙ БАЙЯ.
Зочин · 2016/03/31
Энэ хүмүүсээс өөр зөндөө л байгаа ш дээ