“Cуулт хийж байгаа оюутнуудыг сургуулийн захиргаанаас дарамталж байгаа” гэв
2013/09/04
Хичээлийн шинэ жил эхэлж, сургуулийн зүг мишээн алхах сайхан. Гэвч яагаад ч юм нэг том асуудал намайг зовооно. Сургууль оронгуут сургуулийн захиргаанаас төлбөрөө төл, үгүй бол хичээлд суулгахгүй. Аль эсвэл төлбөр нэмэгдсэн гэсэн асуудлууд үүсгэдэг явдал юм.
Үүнийгээ ангийн засварын ажил, багш нарын цалинг нэмнэ, инфляци өссөн зэргээр тайлбарладаг. Тэгвэл дээрх дүр зураг Шинжлэх ухаан технологийн сургуулийн 3600 гаруй оюутанд тулгамдсан асуудал болж хувираад буй юм. Тус сургуулийн төлбөрийн тухайд өнгөрсөн жил нэг кредит цаг нь 35 мянган төгрөг байсан аж. Гэтэл энэ жил дээрх үнийг 42 мянган төгрөг болгож байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй тус сургуулийн дотуур байрны үнэ өнгөрсөн жил 250 мянган төгрөг байсныг энэ хичээлийн жилд 500 мянган төгрөг хүртэл нэмсэн байна.
Ийнхүү ШУТИС-ийн захиргаа дотуур байрны үнэ болон сургалтын төлбөрөө үндэслэлгүйгээр нэмж байгаа юу гэдгийг сурвалжлахаар тус сургуулийг зорилоо. ШУТИС дээр 12 цагийн үед очиход 30 гаруй оюутан “Өөрчилье, төлбөрөө нэмэх үндэслэл байхгүй” хэмээн хашгиран, сууцгааж байлаа. Энд тус сургуулийн оюутны төлөөлөл болох залуус нэгдсэн бололтой. Ингээд тэнд байсан оюутнуудаас суулт хийж байгаа шалтгааныг нь тодруулсан юм.
ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Б.Мягмардорж: ОЮУТНУУД БАГТАХГҮЙ БАЙХАД ЗАХИРГААГАА ТЭЛЖ БАЙНА
-Бидний хувьд төлбөр өндөр байна гэж яриагүй. Үндэслэлгүй нэмэгдэж байгааг хэлж байна. Хамгийн гол нь бид үнэтэй боловсрол эзэмшмээр байна. Гэхдээ сургуулийн захиргааны зүгээс орчин нөхцөлийг хангалттай бэлтгэчихээд төлбөрөө нэмэх хэрэгтэй. Магадгүй үндэслэлтэй гэж байгаа шалтгаан нь сургуулийн захиргааны өрөө өөрчлөгдсөнд байгаа байх. Гэтэл хичээлийн байранд слайд самбаргүй анги хэд, хэд байна. Түүнчлэн 3-4 ангийн дунд ганцхан слайд самбар байна. Тухайлбал, багш нь өөр ангид юм үзүүлж байвал бидэнд үзүүлэхгүй байх жишээтэй. Оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тэгвэл төлбөр нэмэгдэж байхад оюутнуудын тоо яагаад буурч болохгүй гэж. Өнөөдөр оюутнууд, багш нь ангидаа багтахгүй байна. Гэтэл ангиа нэмэхгүй байж төлбөр нэмээд зогсохгүй ШУТИС-ийн оюутны хөгжил хариуцсан хүн гээд шинэ орон тоо гаргаж байна. Энэ талаар оюутнуудаас судалгаа авч үзэхэд 90 гаруй хувь нь мэдэхгүй байгаа юм. Гэтэл нөгөө хүн нь клуб хариуцаж байгаа нэртэй зүгээр л өрөөндөө сууж байна. Багш, оюутнууд нь багтахгүй байхад захиргаагаа тэлсээр байх уу. Сургуулийн удирдлага бидэнд нэгдсэн тайлбар өгөөгүй. Тэд “Та нарт эсэргүүцэх үндэслэл алга” гэх мэт аргацаах маягаар хариу өгсөн. Төлбөр нэмэх үндэслэлээ инфляцитай холбон тайлбарлаж байсан. Бидэнд засвар хийсэн, лаборатори шинээр барьсан зэрэг тодорхой тайлбар өгөөгүй. Нөгөөтэйгүүр дотуур байрны төлбөр байна. Саяхан 70-150 мянган төгрөг байсан байрны үнэ одоо 350- 500 мянган төгрөг болсон. Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оюутны төлөөлийг дуудаж уулзаж байгаа ч, төлөөлөн удирдах зөвлөл уулзахгүй байна. Ингэхдээ “Ямар учиртай юм” гэж л асууж байгаа юм. Мөн “Нэгэнт шийдвэр гарсан. Та нарын хүсэлтийг сонсох шаардлагагүй” гэсэн. Оюутнуудын төлөөлөн удирдах зөвлөлийг хамт олны саналаар сонгоно гэсэн байдаг. Гэтэл хаанаас сонгосон нь мэдэгдэхгүй дөрвөн оюутанг төлөөлөн удирдах зөвлөлөөр сонгосон. Энэ талаар албан мэдээлэл өгөөгүй хэрнээ “Чи оюутнуудад мэдээлэл өгөөгүй” зэргээр дарамталж байна.
Барилга инженерийн архетиктурын сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан Ө.Дэлгэрсайхан: ЭЦЭГ, ЭХИЙНХЭЭ МӨНГИЙГ ДЭМИЙ ҮРМЭЭРГҮЙ БАЙНА
-Миний сургалтын төлбөртөө өгч байгаа мөнгө эцэг, эхийн минь зовж байж олсон мөнгө. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр эцэг, эхийнхээ олсон хэдэн төгрөгийг эрх мэдэлтнүүдийн зөөлөн суудлыг зузаалахын тулд үрмээргүй байна. Энэ үүднээс бид нэгдэж байна. Түүнчлэн биднийг сургуулийн захиргааны зүгээс дарамтлах гэж оролдож байгаа. Үүний эсрэг тэмцье гэж бодсон юм. Бид бүхний нэгдэл тодорхой хэмжээнд нэг шийдлийг дагуулна. Тэр болтол долоо хоног, магадгүй бүр олон сар энэ тэмцлээ үргэлжлүүлнэ. Зарим оюутан биднийг үл тоосон байдалтай явж байна. Тэднийг би өрөвдөж байна. Эцэг, эхийгээ яаж мөнгө олдог гэдгийг мэддэггүй нэг нь ингэх байх. Бид сургуулийн захиргааны дураараа авирлаж байгаа байдлыг зогстол энэхүү тэмцлээ үргэлжлүүлэх болно.
Тус сургуулийн оюутны холбооны тэргүүн болон гишүүдийн зүгээс дээрх хариултыг өгч байсан юм. Түүнчлэн эдгээр оюутны хэлж буйгаар Барилга инженерийн зэрэг хэд, хэдэн сургуулийн оюутны байранд ямар ч засвар хийгээгүй байгаа аж.
Ц.Бумцэнд: ТӨЛБӨРӨӨ НЭМЭХ ҮНДЭСЛЭЛ НЬ БАЙГАА
Оюутнууд суулт хийж байгаад сургуулийн захиргааны зүгээс ямар арга хэмжээ авах талаар ШУТИС-ийн санхүү эдийн засгийн газрын дарга Ц.Бумцэндээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Гадаа суулт хийж байгаа оюутнууд сургуулийн захиргаанаас сургалтын төлбөр нэмэх үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнийг сургуулийн захиргаа яаж шийдэх вэ?
-Өнгөрсөн долоодугаар сард удирдах зөвлөлийн хурал хийсэн. Энэ үеэр сургалтын төлбөр нэмж байгаа тухайгаа мэдэгдэж, ямар үндэслэлээр нэмсэн гэдгээ ч хэлсэн. Үүнээс гадна энэ сарын 2-нд бүх оюутантай уулзаж учрыг тайлбарласан байгаа. Сургуулиудын удирдлага тухайн сургуулийнхаа оюутны зөвлөлд төлбөр нэмэх болсон үндэслэлийг тайлбарлаж өгсөн.
-Үндэслэлтэйгээр нэмсэн гэдэгт тодорхой тайлбар өгөөч?
-Бүх тайлбарыг хийсэн. Удирдах зөвлөлд оюутны төлөөллийн дөрвөн оюутан байдаг. Бүгдээрээ сургалтын төлбөрийг нэмэхийг зөвшөөрсөн. Мэдээж ямар ч үндэслэлгүйгээр нэмээгүй. Тухайлбал, инфляци 8.3 хувьтай байна. Түүнчлэн багш нарын цалинг нэмэх хүсэлт гарсан байгаа. Мөн засвар хийсэн зэрэг үндэслэл бий.
-Оюутнуудын зүгээс суралцах орчин муу гэж байна. Төлбөр нэмэхдээ оюутнуудын эрх ашиг болон тэднийг дэмжих үүднээс ямар ажлыг хийсэн бэ?
-Сургалтын материаллаг баазыг сайжруулж, оюутнуудад шаардлагатай лаборатори, танхимыг шинэчлэх, урсгал засвар гэх мэтчилэн зүйл орсон. Эдгээрийн төсөв цаанаасаа төлөвлөгөөнд орж ирсэн байгаа.
-Дотуур байрны үнэ нэмэгдсэн гэлээ. Өнгөрсөн жил 250 мянган төгрөг байсан бол энэ хичээлийн жилд 500 мянган төгрөг хүртэл нэмэгдсэн нь ямар учиртай юм бэ?
-Сургууль болгон хоорондоо харилцан адилгүй байгаа. Оюутны байрны хамгийн дээд талын үнэ 30 мянган төгрөг байснаас энэ хичээлийн жилд сарын төлбөр 40 мянган төгрөг болсон. Ерөөсөө 30 гаруй хувиар л нэмэгдсэн. Энэхүү шалтгаанаа ч бичгээр оюутнуудад хүргүүлсэн байгаа. Харин сургалтын төлбөр 13 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн жил нэг кредит цаг нь 38 мянган төгрөг байсан. Энэ жил 42 мянга 900 төгрөг болсон.
Тэрбээр ийн ярьсан юм. Түүнчлэн төлбөр нэмэгдсэнтэй холбоотой тус сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд ингэж ярьж байна.
ШУТИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Ө.Насантөгс: ТӨЛБӨР НЭМЭГДЭЖ БАЙГААГ ЗӨВ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА
-Суулт хийж байгаа нь зөв юм. Хичээлийн нэг кредитийн үнэ 40 мянган төгрөг болчихоор хэцүү шүү дээ. Гэхдээ магадгүй төгсөх курсийн оюутнуудад хичээл нь багасчихдаг гэсэн үүднээс асуудал болохгүй байх. Харин шинээр орж ирж байгаа хүүхдүүдэд асуудалтай. Цаашид дахин гурван жил сурна. Энэ мэтчилэн төлбөр нэмэгдэж байгааг зөв гэж бодохгүй байна. Шинэ багаж төхөөрөмж авсан гээд байгаа. Угтаа оюутнууд түүнийг нь хэрэглэдэггүй. Тэгээд ч тэр шинэ багаж, хэрэгсэл нь ашиглагдахгүй байгаа. Зүгээр үзүүлэн мэтээр байдаг л байх.
ШУТИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Н.Хоролноров: СУУЛТЫГ ДЭМЖИЖ БАЙГАА
-Сургуулийн оюутны холбооноос суулт хийж байгааг дэмжиж байгаа. Учир нь хэдэн мянган оюутны өмнөөс дуртай нэг нь ам ангайж чадахгүй. Энэ жилийн төлбөрийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 13 гаруй хувиар нэмэгдсэн гэж байна. Тэгсэн хэрнээ ямар ч тодорхой гэх үндэслэл хэлээгүй гэсэн. Энэ нь ялангуяа нэгдүгээр курсэд орж байгаа оюутнуудад асуудал юм. Ямар ч зүйл дээр тодорхой барьцтай, үндэслэлтэй зүйл байх хэрэгтэй биз дээ.
ШУТИС сургалтын төлбөр болон дотуур байрны үнээ нэмж байгааг тус сургуулийн оюутнууд үндэслэлгүй хэмээн эсэргүүцэж байна. Харин сургуулийн захиргааны зүгээс дээрх асуудлыг “Бидэнд ямар хамаа байх вэ” гэсэн шиг байсан юм. Энэхүү оюутнууд тэмцлээ энэ хүргээд зогсоогүй БШУЯ-нд мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л хариулт аваагүй байгаа аж. Гэсэн хэдий ч дараагийн удаа захиргааны шүүхэд хандана гэдгээ хэлж байлаа.
Т.Болорцэцэг
Зочин · 2013/11/09
1300000 chn yrduu neg semisteriin tulbur!!
Зочин · 2013/11/09
тэнэг амьтан, наад захын юм ч харьцуулах чадваргүй байж яаж оюутан гэж явдаг байнаа. Ядаж зөв үндэслэлтэй тайлбарлаач малаа
Зочин · 2013/09/06
tulburiig xyvaaj tulj yagaad boloxgui gej,gadaadiin orond bol xed xed xyvaaj ugch boldog sh dee,manaix sh gesen yum dyraix dyrtai xumuus uuniig bas dyraimaar yum daa, 9-saraas daraa jiliin 5 sar xurtel xyvaaj ugch yagaad boloxgui gej genet l syrch bgaa xuuxed ugch l taaraa sh dee
Оюутануудад · 2013/09/06
Сургалтын төлбөр улсын санхүүгийн инфляцид шууд нөлөөлж байгаа шүү.Энэ төлбөрийг хөдөлмөр, бизнес эрхэлж байгаа хүмүүс л бүрдүүлж төлж байгаа. Тэгэхээр ажил үйлчилгээ орлого олох эх үүсвэрээ үнийг нь нэмж тэд мөнгөө олж байгаа нь тодорхой юм
Зочин · 2013/09/05
er ni surguuliin udirdlaguud ni mungu l yarihaas.chanar yarihgui yum daa.kolledge tugssun huuhdees dor medlegtei huuhed tugsdug shuu...ichmeer dee
Зочин · 2013/09/05
БИ Шихихутагт сурдаг. Манайд ямар ч тоног төхөрөөмж, лаборатори хэрэглэх ********длагагүй хэрнээ төлбөр 2.200.000. Хажууд нь танайх 1.300.000 харин ч Монголд байхгүй хямдхан байгаа юм биш үү.
Зочин · 2013/09/05
Их сургуулийн багш нарын цалин нэмэгдэж л байх юм гэтэл бдний сайн сайхны төлөө ажиллаж зүтгэж байдаг эцэг эхчүүдийн маань цалин яагаад нэмэгдэхгүй байна вэ ийм байхад төлбөр нэмэгдээд байхаар ийм бухимдалтай байх нь арга ч үгүй биздээ . Гол нь төлбөр нэмсэн шалтгаан байгаа гээд байгаа тэгтэл тэр шалтгаан нь оюутан бүрт тодорхой биш тэр шалтгааныг нь нийт оюутнуудад нээлттэй байх хэрэгтэйшдээ нээлттэй байхаас гадна үр дүнг нь юунд зарцуулсан эсэх нь бас гарт баригдаж нүдэнд үзэгдэхээр байх ёстой биздээ
boli2 · 2013/09/05
harin ter 4n oyutan chin suudal bolood bsan bizdee deer
Зочин · 2013/09/05
оюутнууд тэмцлийн толгойд явдаг нийгмийн хамгийн дайчин хэсэг байсан байна байсаар ч байх болно
Зочин · 2013/09/05
Төлбөрөө дандаа ингэж нэмдэг байсан шд. намайг оюутан байхад жил эрэх тусам нэмдэг байсан ч анги засхад кридитэн дээр 480₮ шинэ төхөөрөмж авлаа гэж 500₮ гэх мэтчилэн нэмдэг байсан гэтэл 8000₮ хүртэл нэмж байсан удаа би сонсож байгаагүй юм байна. мэдээж нэмэлгүй яахав. тэгэхдээ ингэж өндөр байгаа дээр АУДИТ оруулах хэрэгтэй байх гэж бодож байна. Эсвэл 1р курсын оюутан та нарын мэргэжил биш мэргэшсэн мэргэжил эзэмших хэрэгтэй болж байна даа.