Нийслэлийн хэмжээнд хүүхэд харах төвүүд энэ долоо хоногоос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2015 оны долдугаар сард баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд олон нийтэд хүрч эхлээд байна. Эхний ээлжинд нийслэлийн хэмжээнд 140 гаруй Хүүхэд харах төв ажиллаж байгаа аж. Үүгээр 2000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болсон байна. Цаашид энэ тоо 5 дахин нэмэгдэж, 10.3 мянган хүүхдийг хүүхэд харах төвөөр дамжуулан асрах боломжтой болох талаар Хүүхдийн төлөө үндэсний газраас мэдээллээ. Сургалтад хамрагдсаны дараа хүүхэд харах гэрчилгээ авч, зориулалтын байраа бэлтгэсний дараа хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжтой болно. Энэ жилийн төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулж 10.8 тэрбум төгрөг суулгасан байна. Өөрөөр хэлбэл нэг хүүхдийн хувьсах зардлыг сарын 116 мянга 700 төгрөг гэж тооцжээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардал нь үүнээс хоёр дахин их байх юм байна. Мөн тухайн Хүүхэд харах төв эцэг, эхтэй нь харилцан тохиролцож, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд эцэг, эхээс тодорхой зардал гарна. Энэ мөнгөний хэмжээ 70 мянган төгрөгөөэхэлж байгаа болохыг Хүүхдийн төлөө үндэсний газраас мэдээллээ.

Т.Буянаа