С.Төгс "Би дээрэнгүй амьдралд яарахгүй байна"
2016/04/16
Загварын ертөнцийн төгс хосууд хэмээн нэрлэгддэг С.Төгс, Н.Эрдэнэцогт нарыг хамтын амьдралдаа цэг тавиад удаж байгаа. Тэд салалтаасаа хойш нэлээдгүй шуугианыг тариад авсан.
Н.Эрдэнэцогт экс амрагийнхаа ээжид хөөгдөж байсан зэрэг олон ярилцлага өгч хэвлэлийн хуудаснаа нэлээдгүй хөвөрсөн. Энэ бүгд дуусаад удаж буй ч С.Төгс саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би өөрөөсөө хүчтэй хүнтэй сууна. Гар хүрдэггүй эр монголд алга. Би дээрэнгүй амьдралд орохыг яарахгүй байна" хэмээжээ. Учир нь түүний экс нөхөр гар хүрдэг байсан бөгөөд жирэмсэн байх үед нь ч зангаа тавиагүй гэнэ. Энэ тухай "Хүн хүүхэдгүй байхдаа хайнга байдаг юм билээ. Одоо бол хүүхэддээ ийм зүйл харуулахыг хүсэхгүй байна. Ер нь уучихдаг Эрдэнэцогт. Охин минь хичээлээ тараад ирэхэд аав нь уучихсан байвал ямар байх уу, Агсам тавиад байвал яах вэ? Би ийм гэр бүлд охиноо өсгөхийг хүсээгүй. Ээж маань үглэж надаа ойлгуулж чадаагүй юмыг би охиноо төрүүлсэн хойно оо л ухаарч, ойлгосон" гэв.
Өдгөө С.Төгс Сингапурт моделоор ажиллаж байгааг хэн хүнгүй мэднэ.