Жүжигчин Б.Тамир эхнэрээсээ салж, удаагүй мэргэжил нэгт Н.Мөнхсоёл гэх эмэгтэйтэй хайрын романс үүсгэж хамтран амьдрах болсон тухай шар хэвлэлийн хуудаснаа олонтаа заларсан. Гэвч тэд удалгүй хоёр тийш болж тус тусын зам мөрөө хөөсөн гэдэг.

“Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, "Мөрдөгч", "Хүүхэлдэй" зэрэг кинонд тоглож олны танил болоод буй. Ганц хүүтэй тэрбээр экс нөхрөөсөө салж хувийн амьдралдаа цэг тавиад жүжигчин залуутай нэр холбогдож бүтэлгүйтсэн. Гэсэн хэдий ч гандан буурахыг хүсээгүй бололтой.

Саяхан Тайландад шинэхэн хайрттайгаа амарч, зугаалж яваад ирсэн гэнэ шүү. Түүний хайрт одоогоор хэн гэдэг нь тодорхойгүй байна. Учир нь Соёлоо хэл амнаас айж амрагаа ихэд нууцалж яваа.

 

Хайртыг нь хэн болохыг саваагүй найзууд нь асуугаад амжсан ч хариулт өгөлгүй ийнхүү зургаар амрагтай болсон гэдгээ илэрхийлжээ. Хайртыгаа нууцалж буй жүжигчин бүсгүйн тачаангуй биеийг сайхныг нь гайхжээ.