Гондурасын La Otra Dimension хэмээх нэртэй фэйсбүүк хуудсанд маш хачирхалтай, жихүүдэс төрүүлэм бичлэг оруулсан нь онлайн ертөнцөд шуугиан дэгдээхийн зэрэгцээ хүчтэй маргааныг өрнүүлээд байна. Уг бичлэгээс харахад оройн цагаар эмнэлгийн бүх гэрэл асаалттай байхад хазгар явдалтай шаргалдуу өнгөтэй сүнс хонгилоор тэнэж яваа нь харагдана.