Б. Солонго : Өгзөг бол хамгийн дуулгавартай булчин
2016/05/03
3 Cарын дотор өгзөгнийхөө булчинг хүссэн хэмжээндээ хүртэл өөрчилж чадсан нэгэн мундаг охинтойгоо ярилцлаа.
1.Ихэнх охидын хүсэл болсон сайхан өгзөгийг өөрийн болгож чадсан байна. Гайхалтай харагдаж байна. Хэрхэн ийм болгосон бэ?
-Өгзөг бол эмэгтэй хүний биеийг тодотгогч сайхан хэсгүүдийн нэг. Гэртээ өгзөг болон хөлний дасгалуудыг хийж байгаад олигтой үр дүнд хүрэхгүй байсан учраас фитнессд явж эхэлсэн. Түүнээс хойш фитнессээр хичээллэсээр ийм үр дүнд хүрлээ.
2. Ямар ямар дасгалуудыг хийдэг вэ?
- Би 7 хоногийн 5 өдөр фитнесст явдаг. Тэр 5 өдрийнхөө 2ийг хөл болон өгзөгний дасгал хийдэг өдөр болгосон. Тэр өдрүүддээ суулт болон хөлний бусад дасгалуудыг хийдэг. Суулт маань дотроо их олон төрөл байдаг. Энгийн суулт хайчин суулт, сумо суулт гэх мэт. Үүн дээр нэмэгдээд жийлт болон хөлний бусад дасгалууд мөн өгзөгний дээд доод булчинд ордог зарим дасгалууд ордог. Аажим аажмаар тоо болон жингээ нэмэж заримд дасгалуудыг үсрэлттэй хослуулах гэх зэргээр хийдэг.
3. Өгзөгөө сайхан болгохын тулд хоол хүнсэндээ анхаарах шаардлагатай юу?
-Миний хувьд хоолны дэглэм барьдаггүй. Гэхдээ нүүрс ус ихтэй хүнснээс аль болох татгалзахыг хичээдэг. Мөн нэг дор их идэхгүй байх хэрэгтэй. Нэг дор их идэх нь таргалалтын үндэс болж өгдөг. Мэдээж зөв хооллолтыг барьвал илүү үр дүнд хүрнэ.
4.Хэдий хэр хугацаанд ийм болгож чадсан бэ?
- Фитнессээр хичээллээд 3 сар болж байна. Өгзөг бол хамгийн дуулгавартай булчин гэгддэг.
5. Хичээж , урагш алхаж яваа охиддоо хэрхэн зөвлөх вэ?
- Манай охид бүсгүйчүүдийн дунд нэг түгээмэл буруу ойлголт байдаг. Суултыг буруу хийвэл гуяруу орж гуя бүдүүрдэг гэж боддог. Мэдээж гуяар дамжиж өгзөгрүү орно. Суулт бол хөлний дасгал шүүдээ. Гуяны булчин хөгжиж томорно. Гэхдээ тийм аймр томроод хөгжихгүйлдээ. Тамирчид шиг хөгжүүлж том булчинтай болгохын тулд 3аас дээш жил хэрэгтэй доод тал нь. Тийм байхад ганцхан сар хийгээд л гуя бүдүүрээд байна гээд дасгалаа орхидог. Энэ их буруу. Интернетээр нарийхан гуятай том өгзөгтэй хүүхнүүд их байх болсон. Энэ нь дасгалынх биш, өөхтэй хэсгийнх нь өөхийг соруулаад өгзөгрүү нь хийдэг хагалгааных, энэ хагалгааг хаа сайгүй хийдэг болсон. Үүнийг мэдэхгүй бүсгүйчүүд маань яг ийм л болно гээд байдаг. Дасгалаар өгзөгтэй болья гэвэл гуя хөгжих нь тодорхой. Фит өгзөг хагалгаар гоё болсон өгзөг 2 хоорондоо маш ялгаатай. Дасгалын эхний саруудад үр дүн гарахгүй. Тэглээ гээд шантарч орхиж болохгүй. Үргэлжлүүлээд байвал аажим аажимаар үр дүнгээ өгнө. Фитнесс бол цаг хугацааны спорт юм.