Дүү болохоороо ингээд байгаа юм болов уу
2016/05/07
Надад тохиолдсон нэгэн хайрын түүхээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Сонин хайр гэхээр та бүхэн гайхаж магадгүй. Хайр бүхэн л аз жаргалтай сайхан эхэлдэг байх л даа. Гэвч минийх огт өөр мэт санагдах боллоо. Би нэг хүүхэдтэй, 30 гарсан бүсгүй л дээ. Гадаадад сурч амьдарч байгаад өөрөөсөө нэлээд дүү залуутай танилцаж үерхлээ. Би гэдэг хүн бүх зүйлийг жинхэнэ гэж итгээд тэнгэрт ниссэн амьтан байлаа. Гэтэл нөгөө залуу маань нэг л сонин байгаад байдаг.
Хайртай гэж хэлдэг мөртлөө (гэхдээ маш ховор хэлдэг л дээ) над руу бараг залгахгүй нэг л сонин хөндий байгаад байлаа.
Би чинь тэсэхгүй асууж ярилцъя гэж шийдээд... Гэтэл ямар хариу сончихов оо. Зүгээр л хэдэн шөнө хамт байх гэсэн юм гэдэг байгаа. Би ч гуньж шаналаад тэрүүхэндээ л бөөн юм болов. Мэдээж, хайрын шарх хэцүүг хүн бүр мэднэ. Ингээд бүх юм дуусчээ гэж шийдээд овоо гайгүй болж байтал дахиад холбоо тогтоож, хайртай болсноо гайхаад л, би ч итгэж л байдаг. Гэхдээ л нэг хэсэг аз жаргалтай байлаа. Би ч эх орондоо буцах болж бөөн гуниг, уйлж унжаад явлаа. Нөгөөх чинь яана, ийнэ, хурдан ирээрэй энэ тэр гээд л. Хол байх хэцүү гээд маш хурдан буцаад очлоо би.
3 сараар аяллын визээр шүү дээ. Тэр хугацаандаа нэлээд дажгүй байгаад сайхан өдрүүдийг өнгөрөөгөөд буцлаа. Гайхалтай нь “Чамгүй яаж байна аа” гэж байсан хүн чинь 2 хоноогүй байтал таг болчихлоо. Би чинь айх, гайхах, санаа зовох юу эс болохов. 4, 5 хонолоо, үнэхээр таг шүү.
Нэг өдөр арай гэж холбогдоод яасан тухай нь асуутал “Хол байх бүтэхгүй, больё” гэдэг байгаа. Ингээд салж, нийлж бөөн юм болсоор 5, 6 сарын дараа би гэдэг хүн бас л очвоо. Гэтэл үнэхээр таашгүй зүйлүүд болж намайг гэх өчүүхэн ч сэтгэл үлдээгүй, хөндий болчихсон байсан.
Утсаар холоос болохоор хэцүү байгаад байгаа байх гэж бодсон маань үгүй байжээ. Шал өөр хүн юм байна. Надтай надгүй олон охид хүүхнүүдтэй танилцсан, уулзсан учирсан бүх л зүйлийг нь мэдэж аваад бүрмөсөн салахаар шийдээд бас үл үгүй гээд эвлэрээд буцлаа.
Эх орондоо ирээд бас л хэдхэн хоноод би ч шийдсэн, яг жинхэнээсээ болиод сар бараг болсон. Би ч сэтгэл санаа дээрдээд бүгдийг дуусгах сэтгэл зүйтэй болсон байсан. Гэвч бас л дахин олон өдөр гуйж, уучлал гуйж бөөн юм болоод эргээд эвлэрлээ. Би түүнтэй эвлэрээд одоо гадаадад хамт амьдарч байна. Эхлээд ч сайхан байлаа. Гэвч зөрчилдөх, ойлголцохгүй байх зүйлүүд гарч ирээд л байна. Тэр тоолонд үнэхээр энэ хүн хайртай эсэхэд эргэлзэх боллоо. Гол зүйл мөнгө. Би сурахаар ирээд ажил хийж ч амжаагүй болохоор мөнгө төгрөг, байр хоолоо найз залуу маань болгодог л доо. Гэхдээ тэр тоолондоо дуугаа хураагаад, эсвэл дахин дахин санаа алдаад л, ер нь ууртай болчих юм. Ингэхээр энэ хүний хайр маш сонин. Жинхэнэ хайр биш гэж бодох боллоо.
Эсвэл энэ хүнээс бүр больсон нь дээр юм болов уу гэж бодох юм. Та бүхэн надад санал бодлоо хэлж, үнэтэй зөвлөгөөгөө өгөөч. Надад үнэхэрэ хэцүү байна. Бас халамж гэж үнэхээр байхгүй. Яаж халамжтай болгох вэ. Би өөрөө бол маш халамжтай. Харин тэр өөрийгөө л халамжлуулах гээд байх юм.
Зочин · 2016/05/19
UURUU yamar sonin hvn be 30 nastai bas hvvhedtei bj 18 ohin shig ymbichsen bhiin ugaasaa todorhoil bna shdee heseg hamt bgaad salna gk boddog l ym bna
Зочин · 2016/05/07
30 hurtelee hair hair geed guigeed odoo boltol hairtai yu ugui yu geed ergelzeed yawjil baidag naadah chin mungutei yum bol tegeed baijil bhgui yu. mongoliin huuhnuud bugd iim boltson
ariuna · 2016/05/07
Saloo duu humuus hudlaa shu
Boldoo · 2016/05/07
Oilgomjtoil bn shdee.chmg sexiin bool bolgd bgn bishuu.
Зочин · 2016/05/07
Huuhdees chin iluu er hun gej yu bsiim vee. Dahiad aldh erh bhgui bhaa
Зочин · 2016/05/07
Bolio. Oilgomjtoi l bn shdee.
Зочин · 2016/05/07
Хэзээ ч бодит амьдрал болохгүй тул эртхэн хөндийрч бодол санаагаа цэгцэлж ав.
Зочин · 2016/05/07
chi ooroo asuudaltai emegtei bn. yagaad geheer iim bdliig uuchlaad evlereed dahiad bdag.,
Зочин · 2016/05/07
Salsan---deer---naadhi---chin---hair---bish---hezee---ch---amidral---bolohgui---udah---tusam---setgeliin----shsrhtai----uldene---bi---yag---iim---baidald---orj----bsn----bolhoor----oilgoj---bm
Зочин · 2016/05/07
Salsan dr ym bishude halamjgui bga bol hairgui l gsn ug