Өдөр тутам нимбэг хэрэглэх 15 давуу тал
2016/05/10
Нимбэг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна. Ингэснээр дараах давуу талыг таньд бий болгоно.
- Үсний ургалтыг түргэсгэнэ. Ингэхдээ таны үсийг эрүүл, гялалзсан болоход туслахын зэрэгцээ хагтуулдаггүй.
- Ханиалгаж эхэлж байгаа үед нэг аяга нимбэгтэй ус ууснаар халуурах, ханиадны хам шинжийг дардаг
- Стрессийг дарангуйлдаг. Сэтгэл санааг өөдрөг байлгахын зэрэгцээ стрессдэхээс сэргийлдэг.
- Хоолойн өвчнөөс сэргийлнэ. Хийж байгаа хоолоо нимбэгний 1-3 дусал шүүсээр нь амтлаарай. Тэгвэл хоол амтлаг болохын зэрэгцээ хоолойн олон өвчнөө сэргийлэх болно.
- Хамраас цус гоожиж байгаа тохиолдолд хөвөнд нимбэгний шүүс дусаагаад хамартаа хийвэл цус тогтоодог.
- Ой тогтоолт сайжруулж, анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг.
- Шүдний өвчинг анагаадаг. Бага зэрэг өвдөж байгаа шүдэндээ хэдэн дусал нимбэгний шүүс дусаахад л хангалттай. Мөн буйлнаас цус гарч байгаа үед энэ арга тусалдаг.
- Хэлэнд тогтсон өнгөрийг арилгаж амны хөндийг эрүүл байлгахад тусалдаг.
- Зүрхэнд тань амин дэм болдог. Өдөр тутам нимбэг хэрэглэдэг бол зүрхний шигдээс болно гэж санаа зоволтгүй.
- Арьс арчилгааны хамгийн хямд арга бол өдөр тутамдаа нимбэг хэрэглэх. Ингэснээр өнгөлөг, өөгүй цэвэр арьстай болно. Батгатай бол өдөр тутамдаа нимбэг хэрэглэснээр арилах болно.
- Тураадаг. Өдөр тутамдаа нимбэгтэй ус уугаад байвал зовлонгүйгээр өөхнөөсөө сална.
- Бөөрний чулуунаас хамгаална. Хэрвээ бөөрний чулуутай болсон бол оливийн тосыг нимбэгтэй хольж хэрэглэхийг эмч нар санал болгодог.
- Дархлаа сэргээнэ.
- Хавдраас сэргийлдэг.
- Даралт ихэсдэг бол нимбэг өдөр тутамдаа хэрэглэснээр даралтыг тогтворжуулдаг.
Орчуулсан З.Энхмаа