Оффшор данстануудыг нэр дэвшүүлэхгүй гэсэн чинь аль вэ? З.Энхболдоо
2016/05/26
Ардчилсан намынхан өнгөрсөн долоо хоногт оффшор данстануудыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байлаа. Тодруулбал АН-ын дарга З.Энхболд өөрийн цахим хуудсаараа "5-р сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхлэнэ. Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан Нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намууд ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна." хэмээн мэдэгдэл хийж байв. Үүнд нь олон хүн баярласан. Гэвч олон нийтийг баярлуулан гомдоож, сэтгэл зүйгээр тоглоод өнгөрсөн бололтой юм. Өөрөөр хэлбэл оффшор данстай гэгдээд байгаа С.Баярцогт Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр болсон байна.
Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны 33-р хуралдаанаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэг нарыг дэвшүүлэхийг дэмжсэн. Ингэснээр тэд УИХ-ын сонгуулийн 25, 26,27-р тойрогт нэр дэвших албан ёсны эрхтэй боллоо.
УИХ, Засгийн газрын гишүүн С.Баярцогт 2013 онд нэг сая ам.доллараа Швейцарын дансанд хадгалуулаад түүнийгээ мартсан хэмээн мэдэгдэж тухайн үедээ нэлээд шуугиан дэгдээж байсан. Мөн тухайн байршуулсан дансаа нээлгэхдээ өөрийгөө Хятадын Монгол хэмээн бичсэн байсанд олон нийт ихээхэн эгдүүцэж байсан юм. Үүний дараа С.Баярцогт тодорхой тайлбар хэлээгүй бөгөөд санаандгүй бөглөчихсөн гэх зүйлийг хэлсэн байдаг. Харин манай сурвалжлагч С.Баярцогтоос оффшор дансныхаа талаар тодруулахад:
- Та оффшор дансныхаа талаар тайлбар өгөхгүй юу?
- Албан ёсоор мэдээлэл өгнө. Яг одоо бол өгөхгүй.
- Таны Хятад нэрийг Mr.Leo Shiu гэдэг юм уу?
- Тийм юм байхгүй. Гүтгэлэг юм чинь би яах юм бэ?
- Таныг Хятад гэх юм билээ?
- Худлаа. Гэж мэдэгдэж байсан.
Харин С.Баярцогт 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа Их Британийн Виржинийн арлууд дээр “Legend Plus Capital Limited” хэмээх нууц компанийг байгуулсан, Швейцарийн банкинд данс нээж 1 сая ам.доллар хийсэн, 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримт нь олдсон гэх мэдээллүүдийг дэлхийн нэр бүхий хоёр байгууллагын хамтарч гаргасан мэдээллээс харж болно.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэм С.Баярцогтын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “...С.Баярцогтын асуудал гэхээр нэг хувь хүн, нэг иргэн, нэг гишүүн орлогоо мартсан юм уу, нуусан тухай асуудал биш. Монгол төрийн Сангийн сайд нь гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудал. Тэгэхээр Монгол төрийн ёсзүй, ёс суртахууны асуудал энд босч ирнэ. УИХ дээр энэ талаас нь үнэлж, дүгнэж ярьсангүй. С.Баярцогт гэж хүнийг хэлэлцэх тухайгаа шийдэх л гэж жаахан жонхуу хутгаад өнгөрлөө. Ер нь төрийн сайд хүн өөрийнхөө улс орны нэрийг бичихдээ бусад орны харьяат улсын байдлаар биччихээд тэрэн дээрээ гарын үсэг зурна гэдэг чинь бие даасан хариуцлагын асуудал яригдах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа тэдгээр баримтуудыг харахад бүх баримтан дээр хөх чернилиэр гарын үсэг зурсан байсан. Гэтэл өөрөө тэр талаар юу ч мэдэхгүй, цаад банк нь буруутай юм шиг яриад байдаг. Уг нь бултахын аргагүй л баримтууд байна лээ. Энэ нь анхнаасаа л бохир гэдэг нь харагдаад байгаа юм. Миний бодоход С.Баярцогтын асуудлаас монгол төрийн хийх гол дүгнэлт бол ер нь төрийн албанд байгаа улсууд даяаршсан ертөнцийн ололтуудыг буруу тийш нь ашиглаад өөрсдөө гадагшаа хөрөнгөө зөөж компаниуд байгуулж, гадны компаниудад үйлчлээд явах юм бол Монгол улсад хохиролтой гэдгийг ойлгох цаг болж. Энэ бол зүгээр яриад өнгөрөх асуудал биш.УИХ үүнд хариуцлагатай хандсан бол нэгдүгээрт, төрийн өндөр албаны хүмүүс, Ерөнхийлөгчөөсөө эхлээд агентлагийн дарга нар хүртэл бүх хүмүүсийн гадаадад байршуулсан мөнгө, данс, эзэмшиж байгаа хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг тусад нь гаргуулж авах тухай асуудал байх ёстой. Гадаад орнуудад юу байна вэ гэдгийг маш нарийн шалгах ёстой. Жишээ нь, ОХУ-д Засгийн газрын гишүүдийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнуудыг гадаадад данстай байхыг, гадны хувьцаа эзэмшихийг хориглолоо. Ер нь төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад хөрөнгө мөнгө байршуулахыг зөвшөөрөх үү гэдгийг шийдэх ёстой. Гэтэл ийм зарчмын асуудлуудаа хэлэлцсэнгүй. Тэгэхээр С.Баярцогтын асуудал зэрэмдэг шийдэгдсэн. Цаашдаа яригдах байх. С.Баярцогт гэдэг хувь хүний улс үндэснийхээ эрх ашигт хандсан хандлагын асуудал бол ганцхан энэ данстай холбоотойгоор биш, ганц Оюутолгойтой холбоотойгоор биш өөр бусад асуудлуудтай холбоотойгоор ч яригдах үндэслэлүүд байгаа... С.Баярцогтынх шиг ийм асуудал дээр нийгмийн талаасаа маш хурц шаардлага тавьж, төрийнхнийг хаших хэрэгтэй. Нөгөө талаас Ерөнхийлөгч, шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй бүтцүүд болох АТГ, шүүх, хяналтынхан, эдийн засгийн цагдаагийнхан ажиллах ёстой... Ер нь бол эрх мэдэл бүхий байгууллагууд нь тайлбар өгөөгүй цагт С.Баярцогтын амаар монгол түмэн итгэл үнэмшил олохгүй гэдгийг хэлэх нь зөв юм. Энгийнээр бодоход С.Баярцогт гэдэг хүний дансанд хаанаас мөнгө орсон юм. Юунд зарцуулагдсан юм. Нөгөө талаас хамтарсан нөхдүүд гээд байгаа нь хэн юм бэ. Тэр хүн яагаад тэр бланкан дээр Mongolia, China гэж бичсэн юм. Энэ мэт асуудлууд дээр эрх мэдэл бүхий байгууллагууд тайлбар өгөх ёстой.” хэмээн ярьж байв.
Ардчилсан намын дарга З.Энхболд та нэр дэвшүүлэхгүй гэсэн чинь хаана байна? Ийм хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв үү? С.Баярцогтыг сонгох нь зөв үү? Бодох л асуудал...
зочин · 2016/05/27
ямар ч нэмэргүй ээ. бүгд муу хэлсээр байгаад л гараад ирнэ наадах чинь.. мянга хашгираад нэмэргүй. одоо эд нарыг гарч ирэхээр хэзээ сөнөхөө бодоод хараад л сууцгааж байх нь тодорхой
khatan · 2016/05/27
Итгээд ч нэмэргүй болсон юм бишүү. Хужаа баярцогт гээд явна биз яахаараа хятадын монгол гэж улсыг минь дохомжилж байгаа юм
Moнгол хүү · 2016/05/27
Энэ Баярцогтод ичих булчирхай гэж байдаг юмуу? УЙХ-д орохгүй л бол аавын хаалга татчих гээд сандарч яваа байлгүй зайлуул.
MAN · 2016/05/26
BAYRTSOGT CHINI HER DEBSHBEL ARDCHILSAN LALARUUD VNENDEE CHATSAGA TARAILNA XA XA XA SONGUULID GARCH XARAGDAACH. XARIN SOROG HUCHNIIHEN BAYRTSOGTIIG ZORIUD NER DEBSHUULJ BAIGAAD ARDCHILSAN NAMIIG NER DEBSHUULEN ZAILUULAX GEJ BAIGAA YUM DAA XA XA XA
Зочин · 2016/05/26
Сэлэнгээс баярцогт гарвал Сэлэнгэ аймагын хүмүүс мал болно шүү.
999 · 2016/05/26
AH nam odooo bair suuria tawij ugmuur yumaa odoooo ulsiin mungu idej bolloooshteee
Зочин · 2016/05/26
ene bayrtsogtd yron hen sanal ugdug bn aa muu hytadiin erliiz
HEN NEGEN · 2016/05/26
bat uul ogtsrono gsen yaachwaaa ogtsroochee hvvhed n offshore danstai ter n gvilgee hiigdsen bga bzde BAT UUL OGTSOR OGTSOR OGTSOROOOO OGTSOR
minje · 2016/05/26
ardchilsan offshortoi nuhud bvr tom ymaaa offshortoi bjiij dahiad 4n jil mungu ideh gd ursulduj bgan bhdaa
Зочин · 2016/05/26
balai hytad bayrtsogtiig mongoloos hooj gargaacheee
Зочин · 2016/05/26
ene offshore danstai hytaduudiig mongoloos hooj garagmaar ym aa ed hurungiin huraaj abad
Зочин · 2016/05/26
ene neg hvvr bi mongoliin hogjiliin tulguur gej ih hutsaj bsan shdee arai shvv chi
ББ · 2016/05/26
Үлгэрийн баатруудаа болиоч ээ одоо хангалттай шд
zinaa · 2016/05/26
offshore doh dansand n baigaa bvh mungiig mn=ongol ulsiin irgeded huwaaj ug sda
Зочин · 2016/05/26
mngol ulsiin mungiig idej offshorchin bolson nuhdvvd uil laigaa edlendee vr hvvhded n hvrtel ochnodoo olon hvnii haraal idej baigaadaa
irgen2 · 2016/05/26
offshortoi hvn ner dewshwel songuuli uguh hvn her bga boldoo minii huwid law songuuli uguhgvi
Зочин · 2016/05/26
АН гэж арчаагүй АНгархай аалзнуудаа араамандаа яажигнаарай!!!!!! Хэлсэн үгэндээ эзэн болоорой чадахгүй бол чацага царайлаад зайлаарай.
appelle · 2016/05/26
mungunuus uur bodoh ymgv yaaj mungu hulihdaj mungu awhuu gsen bodoltoi tolgoi n hooson ymnuud uls ornoo hugjvvlii gsen bodolgvi yumnuudiig uulaasaa ner dewshvvlj yaadag ym
Arai · 2016/05/26
Энэ АН-д үнэн юм үлдэж байгаа юм уу? Хумсалсаар хумсалсаар хулгайч. Худалч дээрээс нь хулгайч.
mngol tsustan · 2016/05/26
dawarsan offshortonguudiig yaah gej ner dewshvvlj baigaan hamag baidgaa hiiged ch garj irsen songohgvee harj baigaarai
Зочин · 2016/05/26
helsendee hvreesee bilee ugaasaa AN ylagdsan, dotood zurchiluu yaay gj bga hvmvvs shvv dee
nergvi · 2016/05/26
Үхэж хэвтсэн боовон толгойт
MMN · 2016/05/26
ARDCHILSAN NAM iin OFFSHORE toi gishvvd bvgd n zaigaa tawij uguu ULS ORNOO SAIHAN BVTEEJ CHADAH HVMVS ZUNDUU L BAINA
Erdee · 2016/05/26
С. Баярцогт тэргүүтэй хүмүүс илчлэгдэнэ
яүёхши№ · 2016/05/26
Эргүү сумтай сугуудыг ахиж л дэмжихгүйм шүүү
Зочин · 2016/05/26
?Bayartsogt ardchilsan huwisgald manlailan oroltsson. Mongold hamgiin olon huuli sanaachilsan, uls turiin hund achaa bolgoniig Bayartsogtod l uuruuldeg. Jishee n 2008 onii ediin zasgiinhyamral, odoogiin turiin ordnii chingis haanii hushuu tsogtsolbor, oyutolgoi, tom tom tusluudiig ter l gardaj hiidegshde. mongolchuud yum hiij bga hunee l muuldagshd.Nuguu Vvl dargiin helseneer zahialgat komment bichdeg lalaruud zunduu bga do. neg l*l*r 1000 comment udurt bichdeg gee bizde
Зочин · 2016/05/26
Оффшор гэдэг чинь ер нь бол хулгайлсан мөнгөө нуудаг газар шдээ тэгээд хулгайчдаар дахиж төр удирдуулахыг ямарч хүн хүсэхгүй АН гарахгүй ээ
sss · 2016/05/26
AH нээрээ ард түмнээр арай л нааджийнааа үр дүнг нь харуулад өгнөө
irgen · 2016/05/26
AH d zuw zvitei ym bnuuu helsendee ch hvrehgv yumaa BAT-UUL ogtsorno gsen yaasan
Gungaabuu · 2016/05/26
Оффшор АН чацга царайлна аа, харж л байгаарай.
Зочин · 2016/05/26
Unen yum gj AH-d bnuu yr ni helj yrij bgaa bvh yum ni hudal huurmag zviler dvvrtsen arai arai heleh vg neere vnendee l oldku bna nowsh
Gerlee · 2016/05/26
Хүүгээ оффшор данстай байсныг мэдээгүй гээд ичих ч үгүй мэлзээд сууж байгаамдаа. Чи л өөрөө тэнд данс нээлгэ гэж зааварчилж, нийслэлийн төсвөөс завшсан мөнгөө нуусан биз.
Jaja · 2016/05/26
Үүлнг үст Хүүтэйгээ нийлж ард түмэн татвар төлөгч бидний мөнгийг дэмий зүйлд үрэхээ боль. Одоо болно. Та хоёр задартлаа таргалж ард түмэн туйлдаа хүрэх нь байна
Irgen · 2016/05/26
Хотын дарга 410 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсныхаа хажуугаар өөрийнхөө хүүгийн компанид 5.1 тэрбум төгрөгийн дахин төлөвлөлтийн дэд бүтцийн ажлыг шууд гэрээгээр олгосон. БатҮүлийн хүү Б.Чулуудайн компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарахад өөрийнхөө гарын үсэгтэй батламжийн бичгийг гардуулсан гэдэг Энэ ариун явдал уу ард түмэн минь.
Зочин · 2016/05/26
Бардам ам шалдан жамбий
Ичээчээ · 2016/05/26
Ичээчээ ич ич ичдэггүй хар хүүрнүүд юмдаа
Зочин · 2016/05/26
Ичээчээ ич ич ичдэггүй хар хүүрнүүд юмдаа
Зочин · 2016/05/26
unen bol odoo tegeed battulga ntree dewshuulehgui bh heregtei shde, bayartsogt ni ner dewshij bgan bish vvv, ichdeggui UHERnuud yumaa
Зочин · 2016/05/26
Ичээчээ ич ич ичдэггүй хар хүүрнүүд юмдаа
Зочин · 2016/05/26
Ичээчээ ич ич ичдэггүй хар хүүрнүүд юмдаа
Зочин · 2016/05/26
Ardchilsan nam zailaaraa, ulsiig gutaaj baina.
Зочин · 2016/05/26
Оффшор АН чацга царайлна аа, харж л байгаарай.
Зочин · 2016/05/26
АН гэдэг худалч, хулгайч, хулхи, оффшорчин намд хэн итгэж саналаа өгөх вэ дээ?
Зочин · 2016/05/26
өө тэгээд АН-д үнэн юм гэж байдаг юм уу?