Ж.Эрдэнэбатыг Ерөнхийлөгч дэмжих үү
2016/07/07
МАН өчигдөр бага хурлаа хийлээ. Тус нам бага хурлаараа Ерөнхий сайдын суудалд суух хүний нэрийг эцэслэн батлаж, дэвшүүлэхийг шийдэх байсан юм. Тэгвэл энэ асуудал шийдэгджээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын Бага хурлын гишүүд дэмжлээ. Нууц санал хураалтад 202 гишүүн оролцсон бөгөөд 100 хувийн саналаар дэмжигдэн, нэр дэвшүүлэх асуудал батлагдав.
Ийнхүү 29 дахь Ерөнхий сайдын суудалд суух эрхэмийг өнөөдөр Ерөнхийлөгчидтэй зөвшилцөж байж УИХ-аар хэлэлцүүлэх ажээ. УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, өнөөдөртөө багтаан байнгын хороог хуралдуулахаар ажиллаж байгаа гэнэ.
Хэрэв зээ Ерөнхийлөгч МАН-ын намын бага хурлаас олонхийн санал авсан Ж.Эрдэнэбатыг дэмжвэл түүний суудал тодорхой болох юм. Ингээд түүний намтарыг хүргэе.
Боловсрол:
1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль,
1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль,
1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт,
2002-2004 онд Удирдлагын академи,
2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.
Ажилласан байдал:
1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч,
1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч,
2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга,
2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч,
2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад
2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ,
2014-2015 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажилласан.
2012,2016 онд УИХ-д сонгогдсон.
irgen · 2016/07/08
demheh heregtei ediin zasgiin meregjiltei hun deer
Зочин · 2016/07/07
okay
Зочин · 2016/07/07
Demjine baihoo. Deljileeshdee. Odoo Ih Hurlaar batlamjlah l uldlee. Tegeed ajildaa hantsui shamlaad orj dee
Иргэн · 2016/07/07
Дэмжих хэрэгтэй