Монголд улсад Мүүн гэх гаж урсгалыг түгэн дэлгэрүүлэгчийн нэг бол Б.Насанбаяр хэмээн иргэн Э.Цэрэндолгор мэдэгдэж байсан. Үүнийг Б.Насанбаяр нэр төрд халдсан хэмээн үзэж иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад байсан. Тэгвэл Б.Насанбаярын нэхэмжлэлтэй Ц.Цэрэндолгорт холбогдох иргэний хэргийн шүүх хурал хойшилжээ. Тодруулбал, Б.Насанбаяр хоолны хордлогод орсоны улмаас, мөн түүний өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар яваа учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж. Хариуцагч Э.Цэрэндолгорын зүгээс татгалзах зүйлгүй гэснээр шүүгчид хурлыг 2016.08.26 хүртэл хойшлуулав.

Шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.