Гадаадынхны гайхширал
2016/09/02
Манайхан эдийн засаг хямарсныг дээр доргүй ярьж байхад Гонконгийн нэгэн сайтын нийтлэл дээр "Ийм улс яахаараа хямарчихдаг байна вэ?" гэсэн гайхширлыг илэрхийлсэн байх юм.
Юуны өмнө уг нийтлэлийн гарчиг дээр манай улсыг: Дорнод азийн "Дундад дорнод" хэмээн өргөмжилөн нэрлэжээ. Түүнд жагсаасан ашигт малтмалын асар их нөөцийг хараад Арабын шейхүүд ч нүд бүлтийн гайхаж мэдэхээр санагдсан шүү.
Дээд тэнгэрийн хайр хишиг болох ийм их баялгийг эзэмшсэн ямар ч улс орон ядуу зүдүү амьдрах ямар ч үндэсгүй байж таарах талаар уг нийтлэлийн эхэнд онцлосон байна лээ.
Түүгээр үл барам газар нутаг өргөн уудам, хүн амын нягтрал хамгийн бага гэдгээрээ дэлхий дахины жагсаалтанд тэргүүн байрыг эзлэдэг нь бас л нэг давуу тал юм гэнэ шүү. Уг нийтлэлийн сэтгүүлч жаахан хоржоонтой нөхөр байж мэдэх нь бичлэгийн ерөнхий өнгө аясаас харагдана лээ. "За энэ ч яахав." гэдэг үгийг мань сэтгүүлч бичсэнийхээ дараа: "Монгол орны энэ мэт давуу нөхцлүүд нь дээр тоочсон төдийхнөөр дуусчихгүй бас жаран сая малтай байвал яахав?" хэмээн асуусан байгаа юм. Түүнийхээ үргэлжлэл болгон цаашаа хөврүүлэхдээ: Уншигч та бүхэн өнгөрсөн зууны эхэн үеийн "Аргентин улсын тухай яриад байна гэж битгий андуураарай. Үнэндээ миний яриад байгаа нь Монгол улс бөлгөө. Хэрвээ Монгол улс Аргентиний жишээ, сургамжийг дагаж чадсан бол бас нэгэн шинэ "Аргентин" болон хувирах алтан боломжийг тус орны зөвхөн хөдөө аж ахуй нь олгох боломжтой юм л даа." гэж бичсэн байх юм.
Гадаадын жирийн сэтгүүлчийн нүдэнд Монголын хөгжлийн нөөц бололцоо ийм гэгээлэг сайхнаар тусдаг байхад жинхэнэ төрийн томчууд нь манайхыг хараад үнэхээр л "Ийм сайхан орны цөөхөн ард түмнийг ийм муу амьдруулахад чамгүй ухаан орж таарна даа." хэмээн дуу алдсан тухай явган яриа байдаг нь бараг үнэн байх шүү.
Энэ нийтлэлийг уншиж дуусчихаад удаад нь Гонконгийн "Галт шувуу" телевизийн нэвтрүүлгийг харж байтал Ханжоуд болох их 20-ийн уулзалттай холбогдсон хэвлэлийн бага хурал дээр тус улсын ГЯЯ-ны дэд сайд, Ардын банкны дэд ерөнхийлөгч нар англи хэлээр чөлөөтэй сайхан ярьцгааж байгаа нь нүдэнд туслаа. Одоогоос гучин хэдэн жилийн өмнө Хятад улсад далтай улс төрч залуу хэмээн тооцогддог байсан юм шүү гээд ярьвал залуу уншигчид гайхах байх аа. Тэр үед л улсын удирдагчдыг залуужуулах, мэдлэгжүүлэх, гадаад хэлний мэдлэгтэй болгох гэх мэт шалгуур босго тавьж эхлэсний үр дүн нь зурагтаар харагдаж байгаа нь энэ юм л даа. Гэтэл манайд болохоор улс төрчийн шалгуур нь "Бөх барилддаг, морь уядаг, сур харвадаг. . . . . хэн нэгэн том даргын хамаатан садан байх" гэж хуульчлахаас наагуур байх юм.
Баян байхгүй байхын үндэсгүй Монгол орон яахаараа хямарчихдаг байна вэ гэсэн гадны сэтгүүлчийн асуултын нууц нь чухам үүнд буюу бүр тодруулбал удирдлага тогтолцоонд байж мэдэх юм шүү.
Хятад хэлтэй уншигчид доорх линкээр бүрэн эхээр нь хүлээн авч уншаарай.http://kknews.cc/news/vkv562.html
Хятад судлаач Д.Болбаатар
Уншигч · 2016/09/03
Улсынхаа хоронгийг хувааж идэх шуналаа татаад, зарцуулах зуйлд нъ зарцуулаад байвал юун хямрал.... эрх баригчдаа !!!! Оноодор Улсын хоронгоруу дурсэн гараа татахад Монгол Улс жаргалын орон болно доо
Зочин · 2016/09/02
Iim hogiin amidaruulj bgaa uls turch nertei hulgaichiddaa tamd uurd shataarai gj heliidoo
zzz · 2016/09/02
Estoi ichmeer er ni ter boh, uyach, huuramch Ganbaatar, ,,,zereg hymyys yaj uls hogjyyleh ve dee, odoo tord baigaa bas joohon asuudaltai hymyys bainaa. Shudarga baih heregtei oorsdoo icheed ajlaa ogoh heregtei shdee,,,,Jinhen uls torchid, udirdagchid dutaj baina mongold.
zzz · 2016/09/02
Tiin shdee teneg toriin udirdlaga soliotoi um yarj delhiid dampuurlaa zarlaj bulaigaa chirseniig delhii dayar gaihah ni gaihaj bayarlah ni bayarlaad rating buuruulj, uls ornii ner gutaasan shdee,,,
Yu hiih ve, yaj ulsaa hogjyylehee yarihiin orond heden odor, odor bolgon teneg um yarisan bizdee,,,ner hugarhaar yas hugar gej, Duugai ajlaa hiij ulsaa hogjyyl, olon um yariad bailgui ter ulsiig hohirooson shine huuchin gemtengyydee shiitge, horongoo olj av..!!!
Зочин · 2016/09/02
tiim shvv bid malaa sain mallaad tvvnees garah svv aris shir busad zvileer ni uursdiiguu tejeeh bvren bolomjtoi alt nvvrs bol tvr zuuriinh harin mal bol vvrdiin bayalag
Зочин · 2016/09/02
Нэгэн цагт Чойном найрагч ийн бичжээ.
"...Улаа шагайсан хүүхдүүд
Улс болж тоглож байна
...Эцэг эхгүй хүүхэд шиг царай алдчихаад
...Засаг, заяа хоёртоо гомд..." /Зүүд/
Mgl hun · 2016/09/02
Archaagui nowshnuudaas bolj hohirch bgaan vnen.
Зочин · 2016/09/02
Mongol helee ch sain mdhgui said darga nar bnaa bn
Зочин · 2016/09/02
nice