Н.Энхбаяр МАХН-ыг санхүүжүүлэхээ больж, үйл ажиллагаа нь зогсжээ
2016/09/15
МАН-ын хуучин нэрийг авсан шинэ Монгол Ардын Хувьсгалт Намын түүх 2011 оны 6 сарын 24-нээс албан ёсоор эхэлдэг.
Тэдний түүх эхнээсээ л ээдрээтэй байсан бөгөөд уг намыг сэргээн байгуулахад идэвх зүтгэлтэй удирдан оролцсон Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ нар тун удалгүй намаа орхисон бөгөөд УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАН-аас ирсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар уг намыг 2014 оны 11 сар хүртэл удирдан, санхүүжүүлж ирсэн юм. Эцэст Солонгос улсаас ирсэн Н.Энхбаяр 2015 оноос эхлэн МАХН-ыг гардан удирдсаар УИХ-ын 2016 оны сонгуульд оролцсон.
Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бас л намаа орхин, МАН-даа буцсан бөгөөд ингэхдээ бараг 120 орчим гишүүдээ мөн л МАХН-аас дагуулан гарч одсон юм. Тэгвэл УИХ-ын 2016 оны сонгуульд амжилтгүй оролцсоноосоо хойш МАХН-ын үйл ажиллагаа үндсэндээ зогсчээ. Намынх нь дарга Н.Энхбаяр нийт гурван эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд сүүлийн үед ажилдаа ч ирэхээ больжээ. Үүнтэй холбоотойгоор санхүүжилт нь ч хийгдэхээ больсон тул МАХН-ын төв аппаратын үйл ажиллагаа зогссон.
Нийслэлийн дүүргийн ИТХ-д МАХН оролцохгүй гэдгээ мэдэгдсэн ч үүний нэг илрэл аж. Тэр бүү хэл зарим аймаг, сумын МАХН-ын хороо тэр чигээрээ МАН-д "дагаар орохоор" санал гаргасан тохиолдол ч олон гарч буй аж. Ийнхүү шинэ МАХН 5 дахь жилийнхээ ой дээр үйл ажиллагаагаа зогсоох эсэх дээрээ тулжээ.
П.Энхмандах
sonin.mn
Зочин · 2016/09/15
Дээрхийг" МАНАН"-ын гар хөл бологсдын нэг бичиждээ.Та нар баярлах арайч болоогүй биз. Монголын ард түмний заяа түшиж Эх орон минь цэцэглэн хөгжих сайхан цаг ирнэ гэдэгт бид итгэдэг.Тэр цагийг авчирахад яг Н.Энхбаяр шиг Эх орон ард түмнээ боддог танигдсан удирдагч маш их үгүйлэгдэж байна.Тиймээс ч Н.Энхбаяраас айж элдэв хилс хэрэг тохож ялд унагаж хэлмэгдүүлсээр ирэв бололтой.Үнэн ялж сайн цаг ирэх болтугай.
erka · 2016/09/15
enhbayraa bitgii buuj og naad nobshnuud chni hudalaa medeelel tsatsaj bna shuu uhej baisan bultiisen nudtei enhboldiin hiij baigaa ajil shuu mongol uls enhboldoor eronhiilogchoo hiilegbel ene uls yst melhiinii hurdaar ybna gesen ug shuu mongol tord hamgiin ih gaig enhbold abchirna
Зочин · 2016/09/15
Жинхэнэ "Хавчиж хэлмэгдүүлэх" гэдгийн үлгэр энэ буюу.
Комет бичиж буй хүмүүс АН-хан л байна Нэгэнт "зарагдаад дуусч" баыгаа эх орны төлөө санаа зоволгүй өөрийгөө боддо! Намынханаас чинь хэн нь хэн бэ гэ? гэдэг нь ч танигдлаа "Сайн цаг ирэх брлноо, бие ээ сайн бодоол, хуучин хэвэндээ ороод хүлээж байсан цагт естоы "Учир л гэгч болно доо"байүбай гаа эх орны иөлөө санаа үовохоо больж, өөрийгөө бддообайгаа
Нэгэнт
Зочин · 2016/09/15
okay
Зочин · 2016/09/15
Зөв дөө одоо болоошдээ монголыг талцуулж их хэрэлдүүллээ энээс хожсон хэн ч алга энэний оронд харин сүүлийн хорин жил хэн хэн юу улсаас хулгайлаад гадаадад гаргасныг мэдэж байгаагаа хэлцгээж гадасдад зувчуулсан монголын төрийн өмчийг олж а
Вахаа бодоцгооё
Zaluu setgegch · 2016/09/15
Enhbayar ahaa ta odoo haana haanaa ner hundgui bolson ni batlaglaa Olon saihan MAN -iin ugshiltai humuusiig hohirooloo Ta odoo namiihaa MAN-iinhnii umnu uuchlalt guigaad uls turuu hayad jiriin MONGOL uvuu bolchih
Зочин · 2016/09/15
shiilegdamba ene namiig awj yawdag bsan gol hunen bhgui bolkhor ene nam unj bgan
Зочин · 2016/09/15
Зогссон нь маш зөв өө. Зүгээр л хувь хүн буюу Энхбаярын л нам шүү дээ ард түмнийг талцуулсан өөрсдийн эрх ашгийн төлөө турхирдаг ямар ч үр дүн байхгүй.