Б.Амархүү дуучин болох гараагаа Буриадаас эхлүүлж, Буриад улсын ардын жүжигчин, МУ-ын СТА, ОХУ-ын “Премьер министр” хамтлагийн дуучин болж амжилт, бүтээлээр дүүрэн залуу насаа өнгөрүүлсэн билээ. Багаасаа л аавыгаа дагаж Буриад улсыг зорьж урлагт ойр өссөн дуучин Б.Амархүү ОХУ-д ресторан, Улаан-Үдэд дэлгүүр нээж хилийн чанадад хувийн бизнесээ эхлүүлээд байгаа аж. Түүнчлэн “Примьер министр” хамтлагт харьяалагддаг учраас ОХУ-д голдуу байдаг.

Тэрбээр одоо 26 настай амьдралын ихэнх цаг хугацаа хилийн чанадад өнгөрсөн гэж болно. Харин тэрээр сүүлийн үед ээж аав, эх орноо илүүтэй санагалзах болсон уу эх орондоо ойрхон ирж, очих болсон.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Харь орон диваажин биш Харийн хүн бурхан биш Төрсөн нутаг жаргалын орон Төрүүлсэн ээж бидний бурхан. Улаанбаатардаа хайртай шүү” хэмээн бичжээ.

Х.Даваа