Нэр нэгтийн чих нэг
2013/10/16
Сүүлийн үед зохиолын дуучдын дунд хослон дуулж гарч ирсэн Говьсүмбэр аймгийн чуулгын дуучин Т.Үүрийнтуяа “Хайр” дууныхаа клипэнд нүцгэлж, хэвлэлийн баатар болох дөхсөн билээ.
Гэтэл тэр бүсгүйг андуурсан үзэгчид, сонсогчид “Шуранхай” хамтлагийн Д.Үүрийнтуяа нүцгэлжээ хэмээн зэмлэж, шуугиан тариад амжсан юм.
Тэгвэл энэ гарсан мэдээллийн талаар Уртын дуучин бүсгүйгээс тодруулахад: "Үүрийнтуяа нэртэй өөр дуучин. Нэр нэгтийн чих нэг гэгчээр намайг тэр дуучинтай андуураад байна. Би тэр дуучин биш. Мөн би зохиолын дуу дуулдаггүй. Тийм клип хийлгэх ч үгүй" гэснийг "Мобайль ньюс" буландаа онцолж байна.
Ямартаа ч нэр нэгтүүд алдах эрхгүй бололтой.
Х.Даваа