Иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж ямарваа нэг өвчнийг эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байхыг эмч бүхэн зөвлөдөг. Харин иргэдийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах гэхэд ажлын цагтай давхцдаг мөн дараалал ихтэй зэргээс хамрагдаггүй байна.

Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүсийн судалгаа, шинжилгээнээс харахад хүн амын дийлэнх нь өвчтэй, өвдөхөөс өмнө эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хамрагддаггүй гэж ярьсаар. Энэ нь хамрагдахгүй болон хүндрүүлж ирдэг иргэдийн асуудал эрүүл мэндийн салбарынхны толгой өвдөгсөн асуудал болоод байгаа. Мөн эрүүл мэндийн салбарыг болохгүй, бүтэхгүй гэх чих дэнслэгэн ярих иргэдийн амны голомт.

Эрүүл мэндийн байгууллагыг олон улсын хэмжээнд авч хэлэлцэн, ярилцаж хөрөнгө мөнгөөр эм тариа, аппарат, тоног төхөөрөмжүүдийг худалдан авах, хандив, тусламж гээд янз бүрээр өдөр бүр орж ирдэг гэхэд хэлсдэхгүй. Энэ их хөрөнгө заран оруулж ирэн хүн амын эрүүл мэндийн төлөө гэх хүмүүсийн ажил урагшлахгүй энэ салбарын асуудал жигдэрэхгүй байна вэ. Үр дүн хүртэх иргэдийн хувьд үүнд хориг хандаад байна уу эсвэл өөр шалтгаан байна уу.

Эрүүл мэндийн байгууллагуудын гаргаж байгаа судалгаа, дүгнэлтээр эрүүл хүн байх гол хүчин зүйлүүд нь хөдөлгөөн, зөв хоололт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрахдах гэдгийг хэлдэг иргэд ч үүнийг мэддэг болсон. Иргэдийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах гэхээр ажлын цагтай давхцдаг мөн улсын эмнэлгийн дараалал ихтэй гэдгээс шалтгаалдаг гэж хэлж байгаа юм. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын төсөв хөрөнгийг бүрдүүлдэг ажилчин ангийн хүмүүс эмнэлэгийн цагтай давхцан өглөөний 8,30-18 цаг хүртэлх ажиллах цагт өөрчлөлт оруулах гэдэг хүндхэн асуудал.

Байгууллага бүр ажилтандаа эмнэлгийн ачаалалийг харгалзан үзэж хагас жилдээ 10 хоногийн эмнэлэгээр явж эрүүл мэнддээ анхаарах урьдчилан сэргийлэх цаг өгч байвал өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэхгүй байх талтай. Мөн эрүүл мэндийн эмнэлгийн хүрэлцээ гэж үнэхээр дутмаг хэвээр явсаар. Эмч, сувилагчийн цалин бага тиймээс ажиллах хүч цөөн, нэмэгдэхгүй байх шалтгаан.

М.Буянжаргал