Манай улсад ганцхан буюу урдаа барих яаралтай түргэн тусламжийн ганцхан төвтэй. Манай улсад өвчний тархалт ихсэхэд түргэн тусламжийн дуудлага “эрс” ихэсдэг.

Өнгөрсөн хавар улаанбурхан өвчинтэй тэмцэж дарга, сайд, урлагийнхан, гадаад суугаа монголчууд гээд тусламж өгч эмч, сувилагч нар сандарч орон даяараа цочролд орж байсныг бодвол өнөөдөр аюулын харанга “амс” хийгээд байгаа. Гэвч яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлага буурахгүй ачаалал өндөртэй хэвээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар өдөрт 1000-1200 дуудлага хүлээн авч байна. Энэ нь тус байгууллагын хувьд эмч, машины хувьд хүрэлцдэггүй байна. Уг нь Нийслэлд сая 300 мянган хүн ам оршин суудаг өнөө үед 10,000 хүнд 1 эмч байх ёстой бөгөөд нийт 130 эмч, машин ажиллаж байж үйл ажиллагаа нь хэвийн явагдах боломжтой юм байна. Гэтэл өнөөдөр 45 эмч, машин ажилласаар. Энэ нь 800 дуудлагад явах хүчин чадал юм. Дуудлага нь 35 хувиар нэмэгдсэн хэдий ч эмч нэмэгдэхгүй төсөв мөнгө нэмэгдэхгүйгээс үүдэн бэлтгэгдсэн эмч байгаа ч цалин хөлсийг өгч чадахгүйгээс ажилд авч чадахгүй байгааг хэлж байна. АСЕМ-ын үеэр 10 машин ирсэн ч хангалттай биш юм.

Иргэд өвчнөө бага дээр нь арга хэмжээ авалгүй өвчнөө хүндрүүлж өндийж босч чадахааргүй болохоороо шууд л түргэн тусламжийн 103 дууддаг. Түргэн тусламжийн албанд үүрэг гүйцэтгэж буй 45 эмчийн нэг  л эмч гэхэд өдөрт 30-35 дуудлага, өвчтөн ноогдож үзлэг, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Ялангуяа өрхийн эмнэлэг тарсан буюу орой үдшийн цагаар 16-01 цагийн хооронд дуудлага 2 цагаар хүлээгдэх тохиолдол гарч байгааг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд ярьж байлаа.

Иймээс түргэн тусламжийн машин, эмч хүрэлцэхгүй иймээс дуудлага хүлээгдэх тохиолдол гарч байдаг гэдгийг хэллээ. Иргэд орой үдшийн цагаар ажиллаасаа тарж ирээд хүүхдээ халуурч байгааг мэддэг, цэцэрлэгээс хүүхдээ аваад гэнэт халуурсан байгааг мэддэг ингээд халуурлаа, татлаа гээд түргэн дууддаг байна. Нийт дуудлагын 16-01 цагийн хооронд дуудлагын 50 орчим хувь буюу 500-600 дуудлага ордог байна.

Дуудлагууд зэрэг ирдэг иймээс хүлээгдэх ажил тарсан цагаар замын түгжрэл, эмч, машин хүрэлцэхгүй байгааг хэлж байна. Тиймээс яаралтай түргэн тусламжийн авто машинд зам тавьж өгч иргэний үүргээ биелүүлж байхыг хүслээ. Түргэн тусламжийн машин дохиогоо дугаргаж явах нь нэн яаралтай осол аваар, цус алдах, бусад амьсгалын замын өвчлөл гээд өдөр бүр ачаалалттай ажилдаг гэдгийг тодотгон хэллээ.

 Хүйтний улирал ирж байгаа өнөө үед томуу төст өвчин нэмэгдэнэ иргэдийн хувьд хүүхдийг бага зэрэг ханиалгаж, найдаахад цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байж бага дээр нь арга хэмжээ авч байхыг зөвөллөө. Өглөө, оройдоо халуурна гэдэг бол хатгалгааны их үүсвэр болох гэдгийг ч хэлсэн юм.

М.Буянжаргал