Монголчуудын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг нь бөөрний дутагдал байдаг. Жил бүр 400-500 хүн бөөрний дутагдалд орж дээрхи тооны хүн гемодиализ аппаратанд орох шаардлагатай болдог. Нэг удаа аппаратанд ороход 140.000-180.000 төгрөг зарцуулж байдаг. Өвчтөн 7 хоногт 3 удаа ордог гэж бодоход 600.000 төгрөг зарцуулаж байгаа юм.

Даатгалаас мөнгө нь олгогддог улсын эмнэлгийн аппаратууд хүрэлцдэггүй бол хувийн эмнэлгүүдэд ийм хэмжээний мөнгө өгөөд аппаратанд орох иргэд цөөн учраас хувийн эмнэлгийн аппаратууд нь сул зогссоор байгаа юм. Иймээс эрүүл мэндийн салбарыг тэнцвэржүүлж, зөв менежмент хийх цаг болсныг харуулж байна.

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн Гемодиализийн тасагт өнөөдрийн байдлаар 170 гаруй өвчтөн бөөр орлуулах эмчилгээ хийлгэж байна. Тус тасгийн 30 аппарат өглөөний 7:30 минутанд эхлээд үдшийн 22 цаг хүртэл тасралтгүй ажилладаг байна. Гэсэн ч аппарат шаардлагатай 40 хүн ээлжээ хүлээн дугаарлаж байгааг онцолж байна.

Энэ талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализийн тасгийн эрхлэгч Д.Чулуунцэцэг хэлэхдээ тус аппаратанд өдөртөө 80-85 хүн өвчтөн үйлчлүүлж эмчилгээ авч байна. Мөн ажлын 6 хоног ажиллаж байж 170 гаруй хүнийг эмчилгээнд оруулж багтааж байна. Гемодиализийн хүн их байгааг тодотгон хэлээд хамгийн гол нь олон өвчний төгсгөл бөөрний дутагдалд болдог гэдгийг хэллээ.

Гемодиализийн аппарат өнөөдөр улсын хэмжээнд 122 байдаг байна. Хэрвээ Олон улсын жишиг үнэлгээнд нийцүүлнэ гэвэл манай улсад 300 ширхэг гемодиализийн аппарат шаардлагатай. Гэхдээ өнөөдөр ажиллаж байгаа 122 аппаратны ачаалал тэнцүү биш байгааг салбарынхан хэлж байгаа юм.

“Улсын Нэгдүгээр төв” эмнэлгийн хувьд 40 хүн гемодиализийн аппарат байхгүйгээс хүлээгдэж байгаа бол “Улаанбаатар Мед” эмнэлэгийн 4 аппаратны 3 нь ажиллагаагүй байгаа нь ундуйцмаар.

Хэрвээ Улсын, Хувийн гэж ялгалгүйгээр эмнэлгүүдийн өндөр өртөгтэй эмчилгээний зардлуудыг нь төрөөс даадаг болчихвол эсвэл төрөөс тодорхой хувийг нь шийддэг болчихвол ачааллаас нь үүрэлцэх боломж байгааг хувийн хэвшлийн эмнэлгийнхэн хэлж байна.

Ингээд уншигч танд “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлгийн дарга, гемодиализийн их эмч Г.Ганхуягийн яриаг хүргэе. Тэрээр 7 хоногт 60 өвчтөн орох бололцоотой. Гэтэл одоогийн байдлаар 7 хоногт 25-30 хүн орж байна. Нэг удаа аппаратанд ороход улсаас 120.000 төгрөг өгдөг гэсэн. Энэ мөнгө төсвийн хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зохицуулаад өгвөл энэхүү өвчнийг үүрэлцэхэд бэлэн байна хэмээн хэллээ.

Нэгдүгээр эмнэлэгт дугаарлаж байгаа 40 өвчтөнд цаг алдалгүй эмчилгээ хийх боломж байна. Өөрөөр хэлвэл өндөр өртөгтэй эмчилгээний зардлыг хувийн эмнэлэгүүдэд ч олгодог болчихвол иргэдийн хувьд заавал улсын эмнэлэгт дугаарлан зогсож цаг алдаж, ачаалал үүсгэж өдрөө хүлээх шаардлаггүй болох юм.    

Иргэдийн хэлж байгаагаар хувийн эмнэлгийн цалин хөлс гээд мөнгө шаардлагатай харин өвчтөн бидний хувьд аль болох хурдан эмчилгээнд хамрагдах явдал. Тиймээс үүнийг улсаас зохицуулж өгч улс өөрөө аппаратаар бүрэн хангаж чадахгүй бол эрүүл мэндийн хууль, эрүүл мэндийн сангаас нь тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргаад тухайн өвчтний төлбөрийн тэн хагасыг нь олгох юм бол олон хүнд буян болно хэмээн ярилаа.

Хатуухан хэлэхэд хэн нэгэн нь хорвоог орхиж эсвэл бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгээгүй л бол улсын эмнэлэгт аппарат олдоно гэж бараг байхгүй юм. Харин хэдхэн хоног амьд байхын тулд амь тэмцэж бүхнээ худалдах шаардлагатай иргэд тулгардаг.

Үүнийг зохицуулах хамгийн энгийн арга нь төр хувийн хэвшил гэж эмнэлгүүдийг ялгаварлалгүй төсвийг нь шийдээд өгчихдөг болох явдал юм гэж иргэд хэлж байна.  

М.Буянжаргал