Ипотекийн зээлийг энэ сард зохицуулахын тулд мөнгө хэвлэх үү?
2016/10/20
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанкны зүгээс долоон их наяд төгрөгийн нийлүүлэлтийг эдийн засагт хийсэн гэх мэдээлэл байдаг.
Тэгвэл Төв банкны Ерөнхийлөгч өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ энэ мөнгөний талаар гишүүдэд дуулгалаа. Долоон их наяд төгрөгийн 3.5 их наяд нь ипотекийг санхүүжүүлэхэд зарцуулагдсан бол бусад нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Сайн хувьцаа”. “Сайн малчин”, “Сайн оюутан” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд зарцуулагдсан гэлээ.
Тэгэхээр өнөөдрийн байдлаар зогсчихоод байгаа ипотекийн зээлийн хөтөлбөр өнгөрсөн хугацаанд чамгүй санхүүжилтийг авчихаад байгаа. Ипотекийн зээлийг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд дагалдаж байсан дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд шийдэж ирсэн гэдгийг Н.Баяртсайхан хэлж байна.
Одоогийн нөхцөл байдлын тухайд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлье гэхэд дэд хөтөлбөрийн хугацаа дууссан аж. Мөн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй. УИХ-аас баталсан 40 дугаар тогтоолын хүрээнд ипотекийн зээлийг ирээдүйн тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх замаар шийдэх ёстой гэж заасан ч түүнтэй холбоотойгоор олон зүйл тодорхойгүй бүрхэг байгаа нь хөтөлбөр гацахад хүргэсэн байна.
Гэхдээ энэ сардаа багтаан ипотекийн найман хувийн зээлийн асуудлыг зохицуулахын төлөө ажиллаж байгаа гэдгээ тэрбээр хэллээ.
Санхүүжилт хөрөнгө мөнгөгүйн улмаас зогсоод байгаа хөтөлбөрийг энэ сард буюу 10 хоногийн дотор зохицуулах тухай ярьж байгаатай нь зэрэгцэн чухам яг хаанаа эх үүсвэрээ босгох вэ, дахин мөнгө хэвлэх үү гэдэг асуулт тавигдаж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/10/21
За болио заавал огох албагуй барилгууд унээ буулгаа тэгвэл авах хумуус зондоо угаасаа 3нугалж зарж бга шуу м2унэ3-5сая тэр барилга юугаараа илуу зуйлээр бариад бга юм бэ цемент томор гадна фассад хоос тэгээд л болж бга одоо бур гадна ханыг дан зузаан хоосоор хийж бна циркийн хажуудах барилга мон апу-г алтай хотхоноос цааш барьж бга барилга гадна хана дан хоос шуу
amia bodogch · 2016/10/20
mungu hevlene gedeg chine tiim sain zuil bishee hu
Зочин · 2016/10/20
ene asuudliig hurdan shiidej uguuch mash olon ene asuudlaar gatsaad bn
Зочин · 2016/10/20
odoo munguu hevel hevel uchnuun olon hvn gatsaand bn