Эмнэлгийн сахиурын өрөө хулганы нүх хэвээр үлдсээр...
2016/11/02
Эмнэлэг барих ажил яригдсаар биелэлээ олох нь тийм ч их биш. Харин иргэд эмнэлэгийн багтаж ядах сахиурын таван метр хүрэхгүй өрөөнд 20 хүн зэрэгцэн суун, хоноглон сэхээн амьдруулах тасгаас чимээ чагнан өвчтөний үхэл, амьдралыг хүлээн сууж байгаатай таарсан юм.
Өрөөний хэмжээ нь хувьд таван метр хүрэхгүй энэхүү давчуу хэсэгт 20 орчим иргэд сэхээнд орсон өвчтөнөө эргэн сахин сууж байгаа юм. Хүүхэд, насанд хүрэгчид нийлсэн жигүүрт бага насны 10 хүүхэд хэвтэж насанд хүрсэн таван хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин эдгээр нэг өвчтөний ар гэрээс 2-3 хүн гэхээр 20 гаран хүн өвчтөнөө сахин сууж хоноглон хэд хоногийг өнгөрөөж байгаа юм.
Манай улсад есөн дүүргийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа хойд хормойгоороо урьд хормойгоо нөхөж ажилласаар хэдий хүрэх тодорхойгүй байна. БЗД-ийн эрүүл мэндийн төв хувчилагдаад хэдэн жилийг ардаа үлдээсэн. Энэхүү эмнэлгийн сахиурын өрөөг жижиг, давчуу хэтэрхий олон хүн байгаа нь таатай санагдахгүй байгааг ярих иргэн байхад, хэлээд яриад өөрчлөгдөхгүй тиймээс яриа өгмөөргүй байна гэх иргэн ч байсан юм.
Дүүргийн эмнэлгийн сахиурын өрөө жижиг, зайнд олон хүн байлгадаг үүнтэй эвлэрээд олон жил болж байна. Харин БЗД-ийн эмнэлгийн хувьд бусад эмнэлгүүдтэй харьцуулахад давгүй хөргөгчтэй, сандалтай гэж ярин суух иргэн ч байсан юм.
Мөн эмнэлгийн ачаалал ихтэй, өдөр шөнөгүй нойр хоолоо хасан бидний гэр бүлийн гишүүн өвчтөнгийн төлөө ажиллаж байгаа эмч ажилчдын эмнэлгийг муулж суугаад яах вэ гэх, харин дээд удирдлагад болон эмч, сувилагчдад зэрэгт санал хүсэлтээ хэлэхэд олон таван үгтэй дургүйцсэн байдалтай харьцдаг тиймээс дасаад зохицоод байхаас өөрцгүй хэмээн суух иргэн ч байсан юм.
Энэ мэтчилэн сахиурын өрөө ч биш, эмнэлэг барих газар, төсөв хөрөнгө батлагдахгүй, баригдахгүй явсаар иргэд хаяагдаж үлдсээр эвлэрэн амьдарсаар хэдий хүртэл явахыг хэн ч мэдэхгүй байна.
М.Буянжаргал
ZOCHIN · 2016/11/05
ENE OLON JIL BOLJ BGAA SHVV
Зочин · 2016/11/04
БОЛЬЁ ОО