Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор Монгол улсын засгийн газар Олон улсын валютын сантай гэрээ байгуулан “Stand by”  хөтөлбөрт хамрагдахаар болсон.  Уг хөтөлбөрт цагаан сараас өмнө хамрагдахаар болсон.  

ОУВС-д “standby credit facility”, “standby arrangement” гээд хоёр төрлийн стэнд бай хөтөлбөр бий. “Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, харин “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрийн алинд нь ч хамрагдсан бай бид дараах шаардлагуудыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгтэй болно.  

  • Төлбөрийн балансын тэнцлийг хангах
  • ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг бууруулах
  • Нийгмийн хангамжийг танах
  • Зээлийг хумих зэрэг шаардлагуудыг тавьдаг.

Тэгэхээр та бид 2017 оны цагаан сараас эхлээд халамжгүй болох магадлалтай болж байна. Тухайлбал,

 

  1. Ахмад настны орлогын баталгааг сайжруулж, тэднийг ядуурлаас хамгаалах зорилгоор 70 ба түүнээс дээш настай ахмадуудад Насны хишиг арга хэмжээг 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх, үүнд жилд дунджаар 20.5 тэрбум төгрөг
  2. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг төсвийн хүндрэлтэй үед зорилтот бүлэгт үргэлжлүүлэн олгож буй 20 000 төгрөг зэрэг мөнгөн  тэтгэмж  эзэндээ очих эсэх нь бүүр ч эргэлзээтэй болж байна.  

 

Юутай ч энэ асуудлыг ирэх сард шийдэх бололтой юм. Тодруулбал “Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллан ОУВС-ийн Дүрмийн IV заалтын дагуу хийгддэг 2016 оны зөвлөлдөх хэлэлцүүлгийг хийн холбогдох байгууллагуудтай зөвшилцлөө. Хэлэлцүүлгийн хүрээнд ОУВС-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх эдийн засаг, санхүүгийн хөтөлбөрт багтаж болох бодлогын асуудлуудыг мөн хөндсөн бөгөөд бодлогын хүрээнд гол асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч чадсан. Талууд энэ оны 12 дугаар сард ОУВС-ийн ажлын хэсэг ирэхэд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна” гэж Сангийн яамнаас мэдээлсэн.  Тэгэхээр 12-р сард ОУВС-ийн ажлын хэсэгтэй хэрхэн тохиролцохоос нийгмийн халамж хэрхэх нь тодорхой болох юм.