Нэгэн жижиг хотын ганцхан залуугаас бусад бүх хүмүүс нэг нууцыг хадгалж байгаа. Харин тэр залуу нь сонсголгүй залуу аж. Тус энэхүү залуу нь ийм нөхцөл байдалтайгаар хотын иргэдтэй хэл амаа ололцох гэж их зүдэрдэг байсан байна.

Харин хотын хүмүүс ямар нууц хадгалж байсан бэ?

Тус жижиг хотын бүх иргэд дохионы хэл сурч энэ залууд нэгэн гайхамшигт өдрийг бэлэглэхээр шийдсэн байна.

Турк улсын Samsung-н салбар нэгэн програмыг гаргасан байна. Энэ програм нь сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг гар утасныхаа видео дуудлага хийдэг хэсгээр дамжуулан өөрийн дотны хүмүүстэйгээ харилцахад зориулсан байна.

Samsung-аас явуулж буй энэхүү гэнэтийн бэлэг барьж буй бичлэг нь “Hearing hands” гэсэн гарчигтай тавигдсан байна.  Түүнтэй харьцаж буй үл таних хүмүүс дохионы хэлээр түүнтэй харьцаж байгааг хотын тодорхой хэсгүүдэд байрлуулсан камеруудын тусламжтай тал талаас бичсэн. Мөн түүний өдөр тутмын амьдралын хэв маягийг судалсны үр дүнд түүний явах чиглэл болон очих газруудыг тооцоолсон байна.  Харин үүний төгсгөлд бүх зүйл ил болоход түүний гаргаж буй сэтгэл хөдлөл болон хариу үйлдлийг та доорх бичлэгээс хүлээн авна уу.

mangas.mn