Ц.Элбэгдоржийн “наарыг дулаацуулах”-ын тулд П.Цагаан намын даргын төлөө үзэж тарж байна
2016/12/01
Ерөнхий сайд байхдаа л ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой таарамж муутай байсан Н.Алтанхуяг УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол нам дамнасан томоохон бүлэглэлийн гол толгойлогч” гэж хэлээд төрийн тэргүүний араа шүдэнд лавхан зуугдсан болох нь АТГ-ыханы хийж байгаа баривчилгаанаас харагдаж байгаа юм.
Сүүлийн үед эхнэр хүүхэд, ах дүү, амраг садангаа хуйгаар нь “Ганц худаг” руу ачуулж буйдаа бухимдсан ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэдхэн хоногийн өмнө “Төрийн хар хайрцаг” хэмээх нэвтрүүлэгээр дамжуулан Монголын улс төрчид бүгд нэг хүний барьцаанд орчихоод байгаа талаар цочмог мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг янз бүрийн зүйлээр барьцаалан хүмүүсийг атгандаа оруулдаг, өнөөдрийн Монголын улс төр, улс төрчид энэ хүний барьцаанд орчихоод байна хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл энэ үнэн ажээ. Ц.Элбэгдоржийн барьцаанд лав орсон нэг хүн бол ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар нэлээд хэдэн жил ажилласан ч одоо ажлаа хүлээлгэж өгөөд АН-ын даргын сунгаанд хүч үзэж буй П.Цагаан юм байна. 2011 онд нэг эр Эрдэнэт хотын ард иргэдийг уриалан “Эрдэнэт уулын баялгийг Эрдэнэтийн иргэд бид өөрсдөө баяжуулж, өөрсдөө зэс үйлдвэрлэн ашиг орлогыг нь ахиу хүртэх эрхтэй” гэсээр гуч гаруй мянган хүнээс мянга мянган төгрөг цуглуулан “Зэс эрдэнийн хувь” гэдэг компани байгуулж, улмаар жагсаал цуглаан зохион байгуулж дуулиан тарьж байлаа.
Тэгвэл яг энэ үймээн бужигнааны дундуур Пунцагийн Цагаан ов заль, сүйхээ гарган гүйсээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг бараадуулан “Ачит-Ихт” нэртэй цэвэр зэсийн үйлдвэр байгуулсан аж. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд 1997 онд “Эрдмин” хэмээх нэртэй зэсийн үйлдвэр байгуулагдаж зэс цувимал, зэс утас, кабель, уртасгуур зэрэг зүйл хийж дотоодынхоо хэрэгцээг хангахыг зорьж байгаа. Гэхдээ энэ үйлдвэрийг төдийлөн ашигтай ажилладаггүй харин ч байнга алдагдалтай байдаг, мөн “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагын бохир мөнгийг угаадаг гэх мэдээлэл бий. Тэгвэл энэ үйлдвэр сүүлийн үед П.Цагааны байгуулсан “Ачит-Ихт” компанид шахагдан бүр ч дампуурах шинжиндээ оржээ. Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болсноос хойш П.Цагаан нь эрх мэдэл, нэр нөлөөгөөрөө далайлган “Эрдмин”-ий гадна, дотнох сувгийг эзэгнэн жаахан зах зээлийг нь булаагаад авсан юмсанж. Харин үүнийг нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эргүүлээд П.Цагааны эсрэг ашиглаж мань эрийг барьцаалаад авчээ.
Иймээс П.Цагаан долоон жилийн турш хашсан ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэмээх таатайхан албан тушаалаасаа татгалзаж АН-ын даргын сунгаанд ялахаар идэвхитэй тэмцэж эхэлсэн юм байна. Нарийн ярих юм бол Ц.Элбэгдоржийн даалгавраар АН-ын даргын суудалд санаархаж байгаа бөгөөд Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчинй албанаас буутал хэсэгхэн зуур намын дарга хийгээд ажлаа өгмөгц нь сайн дураараа намын даргаас татгалзан Ц.Элбэгдоржид найр тавьж өгхөөр болсон байна.
Шоронд овгор ялтнууд хэн нэгнийг “Наар дулаацуул” хэмээн дарамталдаг шиг л Элбэгээ ерөнхийлөгч намын даргын суудалд суухын тулд П.Цагааныг “Ачит-Ихт” үйлдвэрээр нь барьцаалан АН-ын даргын суудлыг түр эзэгнэх үүрэг өгөөд байгаа аж. Хэн нэгнийг барьцаа шахаанд оруулж байгаад санасандаа хүрнэ гэдэг баргийн хүний хийх ажил биш шүү. Мафийн толгойлогчийн л хийх ажил байх.
Тэгэхээр ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлээд байгаа “Ц.Элбэгдор бол нам дамнасан бохир бүлэглэлийн тэргүүн, Монголын төрийг бохир аргаар барьж байна” гэж хэлээд байгаа нь үнэн болж таараад байна.
НОЦТОЙ МЭДЭЭ COНИН
Zochin · 2016/12/02
Ugaasaa ajlaa uguud AN iin dargad ner devshlee gehed l zahiin teneg oilgohoor bgaa biz dee. Ene huniig ANiin darga bolgoh bitgii hel sanalaa uguh hun bgaa uym uu.
Зочин · 2016/12/02
Алтанхуяг л энийг захиалж бичүүлсэн өчүүхэн амьтан байна ш дээ! Эбээг та нар идэж барахгуй ээ! Цагаан гэж хүнийг Та нар шиг муу мудакууд хардаж тэр хүнрүү дайрч нэр хүндийг нь унагааж байхад инээгээд л сууж байгаа! Шаал өөр хүнийг гаргана! Та нар муу тэнэгүүд Цагаан гэж дайраад өнгийгөөд харж ч чадахгуй байна. Харж л байгаарай. Шаал өөр хүнийг бэлдсэн байгаа.
зочин · 2016/12/02
Алтанхуяг бол АН болон Монголын төрийг хамгийн их бохирдуулсан хүн. АН-ын дарга болоод ганц ч хурал хийгээгүй, дандаа өөрийн хүнээ намын гишүүн, дотны хүмүүсээр дүүргэсэн. Ерөнхий сайд болонгуутаа л бас төрөл садан, найз нөхөд, үр хүүхдээ төрийн албанд оруулаа биз дээ. Охин нь Сангийн яаманд, хүргэн нь хэрэг эрхлэхийн дээд дарга гээд жишээ бол олон байна өө. Үгүй гэж хэлэхийн аргагүй л байгаа биз дээ.
зочин · 2016/12/02
Эбээ одоо МАНАН бүлэглэлтэйгээ монголоос зайлаа Ардыг хөрөнгийг хэдхэн хүн идэж ууж баяжих нь Ерөнхийлөгчийн сонирхол
Зочин · 2016/12/01
АН-ЫН их ХУРЛЫН МАНДАТЫГ ХУВААРИЛАХ ЗОХИЦУУЛАХ АЖЛЫГ МҮДНЯК,АЛТАНГАДАС,ШОНХОР ГУРАВ ХИЙЖ БАЙГАА.УЧИР НЬ САЯЫН ҮЗХ-НЫ ХУРЛААР ЭНЭ 3 ХАМТАРЧ ОЛОНХИ БОЛСНООР ГАНТӨМӨР, ТЭМҮҮЖИН,БАТХҮҮ НАР ХЭНЧ БИШ БОЛСНОО МЭДЭРСЭН.ТЭХЛЭЭР САНААЧЛАГА АЛТАНХУЯГ,ЭРДЭНБАТ,ЭРДЭНЭ,ЖЕНКО НАРЫН ГАРТ ОРСОН.НАМЫН ДАРГА ЭРДЭНБАТ БОЛЖ, ГЕНСЕК АЛТАНГАДАСААС БОЛНО.ЭЛБЭГДОРЖИЙН ХУССАН ХОР ХАА Ч ХҮРЭХГҮЙ.ОДОО ИХЭНХ ХҮМҮҮС НҮҮР БУРУУЛСАН
өи · 2016/12/01
Авилгахуяг Хямралхуяг Хулгайчхуяг самуунхуяг
Зочин · 2016/12/01
АН-ЫН ГИШҮҮД,АНХДАГЧИД ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ОЛУУЛАА ОРЖ ИРНЭ. ТЭД ЦАГААНЫГ МАХН-ААС ОРЖ ИРСНИЙГ МЭДНЭ.ГОЛОМТ БАНКТАЙ,ЭРДЭНЭИЙН ОВООЛГЫН ТУХАЙ МЭДНЭ.ДЭМЖЛЭГ АВЧ ЧАДАХГҮЙ,ФРАКЦ Ч БАЙХГҮЙ ТОГЛООМЫН УТСАН КУКЛА.ГАНТӨМӨР Ч ХИРЭЭ МЭДСЭН. БАТХҮҮ 1996 ОНД ОРЖ ИРЭЭД АЛБАН ТУШААЛ АШИГЛАЖ ЧАДВАЛ БИЗНЕСЭЭ ЯАЖ ЯВУУЛДАГ АМТЫГ МЭДЭРСЭН ШУНАЛЫН МИКРОБ.АН ЭД НАРААР ТОГЛУУЛАХГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БЛНО
Зочин · 2016/12/01
Чи битий шаа
Bat · 2016/12/01
Hujaa xvn yu gej mongoliin tuluu ajillax ve de tsagaan chini yum l bolbol manai xanz gej yaridiin bnalee shde
Мэдэхгүй атлаа · 2016/12/01
Энэ хүмүүс мэдэхгүй атлаа хамаагүй бичих юм даа. Алтанхуяг бол Монголын улс төрийг хамгийн их бохирдуулсан хүн шүү дээ. Хамаг ойр дотны хаматан садан найз нөхдөөрөө улсын мөнгийг идүүлж ирсэн. Асар их мөнгө зувчуулсан хүн. Энэ хүн шийтгэл хүлээхгүй бол Монголд хууль байхгүй гэсэн үг.
Мэдэхгүй атлаа · 2016/12/01
Энэ хүмүүс мэдэхгүй атлаа хамаагүй бичих юм даа. Алтанхуяг бол Монголын улс төрийг хамгийн их бохирдуулсан хүн шүү дээ. Хамаг ойр дотны хаматан садан найз нөхдөөрөө улсын мөнгийг идүүлж ирсэн. Асар их мөнгө зувчуулсан хүн. Энэ хүн шийтгэл хүлээхгүй бол Монголд хууль байхгүй гэсэн үг.
Зочин · 2016/12/01
Харин ч амьд сэрүүн байгаагийн хүчинд энэ нөхдүүдийн дампууруулсан намыг шинэчлэж, тэдний нүгэлийг жоохон ч гэсэн нимгэлж өгч буян болох гэж байгаа штэ. Ингэж элгээ солиулахад нь тусалсан тэдэнд хариу сайн үйлс хийж өгч байна
Урнаа · 2016/12/01
Олон хүнээс хандив авч элгээ солиулж хүн болчихоод одоо тэр хүмүүс рүүгээ дариад явж байдаг энэ нөхөр хүн чанаргүй ээ
Нэргүй · 2016/12/01
Цагаан Эрдэнэтэд зэсийн үйлдьэрийг өөриын болгож авөх гэж хуурамч баримт бичиг үйлдсэн асуудлаа дараад өнгөрсөн.!намын дарга болбол Төв банкин дээр байгаа тэр баримт нь гараад ирнэ дээ. Дэмийы
Зочин · 2016/12/01
Цагаан гэж хүнд бусад АН-ын лидер гэнэ үү лодер гэнэ үү хэсэг нөхдүүд шиг бөлдөгдүүлэх зүйл байхгүй учраас өнөөдрийг хүртэл нэр нь цэвэр явдаг байх л даа. Но-той хүмүүс түрүүчээсээ хөдөлж чадахгүй болсон. Тэгээд өөрсдөө унах мөрөөрөө унахгүй зүгээр байгаа хүнийг хүртэл татаж унагах гэж оролдох юмдаа хөөрхий
Zochin · 2016/12/01
Buuni nohoi yum da tsagaan huuheldei bhaa bolioo oorin tolgoi bn uu altan huyg shig gantsaardahgui zutgeech tegbel chi jinhene ardchiliin haraatsai mun boloi
Зочин · 2016/12/01
Дутуу сонссоноо мэдээ гэж боддогоо болио. Зөндөө алдаа байна. Цагаан ЕТГ-ын даргыг 7 жил биш 3 жил хашсан, Ерөнхийлөгч АН-ын даргад Гантөмөр, Батхүү 2-ын нэгийг зүтгүүлнэ.
зочин · 2016/12/01
тарвага одоо огцроо
Зочин · 2016/12/01
ядаж зөв бичдэг болчихоод хүн гүтгэж бай. Доргио
Zochin · 2016/12/01
Turiin tusgai albaduudad gar huluud tiichleed yuu bolj bgaag ni medeh hun alga uu, aimaar humuus ni dooguur ih togloj bna daa, yumand tsag hugatsaa bdag daa ug ni, Hamgii tom hamsaatan ni M.Enhbold, Badamjunai tegeed dooshilj bgaa shuu Naad Evlegehendorjiin hamsaatnuud
Цагааныг дэмжигч · 2016/12/01
Энэ нийтлэл АН-ын Их хурлын өмнө санаатай захиалгаар бичигдсэн байна. Өөрийнхөө чин хүслээр АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн түүнийг намын жирийн гишүүд ихээр дэмжиж байгаа учраас албаар нэр хүндийг нь унагах зорилготой ийм зүйл бичжээ. Харин ч Элбэгдоржийн хүн мэтээр харагдуулж түүний эсрэг санал өгүүлж байгаад араар нь жинхэнэ Эбигийн дэмжиж байгаа Лу.Гантөмөр, Г.Батхүү нар АН-ын даргад гарах магадлал их харагдаж байгаа штэ.
Зочин · 2016/12/01
7 jil ch hashaaguie yumaa sain medej bichmeer yum
Зочин · 2016/12/01
Эрх мэдэлтнүүдийг шалгах ажил үнэхээр хэцүү ажил бололтой. Бүгд л цагаан тагтаа болоод хувирчих юм. Өндөр албанд байсныхаа хувьд попдоод байлгүй шалгууцгаа л даа. Энхбаяр, Баттулга, Алтанхуягаас эхлээд шалгаад бн шүү би яасын гэдэг буруу жишиг тогтох нь
төрөө цэвэрлэе · 2016/12/01
Цагаан ч эрдэнэтэд тийм үйл ажил хийсэн гэсэн. Юмаа булаалгасан хүмүүс их л ууртай байна лээ. ҮНЭН мэдээ.
Зочин · 2016/12/01
shinjaanaas orj irsen hylgaichyyd mongol turiig mun ch ih byzarlaj bainada
Зочин · 2016/12/01
Яг үнэн