“ТҮЦ” эрхлэгчдийн хувьд бохир, заваан орчинд хүнсний бүтээгдэхүүн борлуулж, тамхи худалдаалах, дотроо хонож, өнждөг гээд байж боломгүй үйлдэл гаргах нь их байжээ. Гэхдээ хяналт, шалгалт байнга явуулаад, шаардаж, шалгуур тавиад байвал 98 хувийн зөрчил илрэхгүй байсан. Яагаад жижиг, бизнес эрхлэгчдийг шантаажилж, шалгаж байдаг юм бэ!!!

Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар болон дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр зургаан дүүрэгт гэнэтийн шалгалт явуулав.

Барилгын салбарт шалгалт явуулахдаа урьдчилан мэдэгдэж шалгалт явуулдаг. Тиймээс зөрчлүүдээ арилгаж, насанд хүрээгүй хүүхэд ажлуулж байсан гээд бүх зөрчилөө нуун дарагдуулж шалгалт ирэхэд хорхойд хоргүй амьтад болж хувирдагийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс зөрчил илрэхгүй байх нь тодорхой.

Манай улсад зөрчил, дутагдалгүй үйл ажиллагаа явуулдаг салбар гэж огт байхгүй гэж хэлэхэд “хэлсдэхгүй”.

Зөрчил гаргагч баар, барилга, эрүүл мэндийн салбар, дэн буудлуудад хяналт, шалгалт хэрэгтэй байна. Эрүүл мэнд, оюун ухаан, хүч хөдөлмөрийг үгүй хийж байгаа эдгээр том “артай” байгууллагуудыг хянаж, буулгаж, дахин зөрчил дутагдал гаргахгүй талаас авч үзэж, болохгүй бол өр, төлбөрт унагаж, улсын орлого болгох хэрэгтэй. Дээдүүлүүлд нь суудлаа олохгүй бол, доодуул нь хөлөө олохгүй ээ гэж эртний сайхан монгол зүйр үг байдаг. Шүүж, шигшиж байж л зөрчил арилна. Бохир, заваан орчинд эмчилгээ үзүүлж, үйл ажиллагаа явсаар байгууллагууддаа гэнэтийн шалгалт хиймээр юм. Нэгдүгээр эмнэлгийн зүүн талд байрлах хувийн, жижиг эмнэлэгүүдэд хэзээ хяналт, шалгалт орох вэ!!!

Өнөөдрийн хямралыг Монголыг жижиг дунд бизнес эрхлэгчид нуруун дээрээ үүрч хойд хормойгоороо, урд хормойгоо нөхсөөр явна.

М.Буянжаргал