“Universe best songs” наадамд амжилттай оролцож, “Мартагдашгүй намар 2” кинонд гол дүрд тоглосон шилдэг оролцогчдын нэг Очгэрэл. Тэрээр “Mongolian Beauty” гэгч фотомоделийн тэмцээнээр олны танил болж байсан урлагт хайртай нэгэн.

Тус тэмцээний тэргүүн байрыг эзлэж байсан Очгэрэлд харц унагах эрчүүд олон байсан гэдэг ч тэрээр амьдралынхаа ханиар Монгол Банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын хүү Ч.Бөртөнбатыг сонгосон юм. Тэд анх үерхээд ердөө хоёр жил болоод хуримаа хийсэн төдийгүй одоо хоёр ч хүүхдийн аав ээж болцгоосон билээ. Ингээд авъяаслаг бүсгүйнхээ гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.