Нийтээр тэмдэглэх  баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу бүх нийтээрээ тэмдэглэн амардаг ганц өдөр нь Олон улсын эмэгтэйчүүдийн баяр юм. Гуравдугаар сарын 8-ны өдрийн энэхүү баярыг монголчууд бид “Март” хэмээн нэрлэх нь бий. Мартаар бүх нийтээрээ амарна. Энэ жилийн Мартын 8-ны өдөр лхагва гаригт тохиож байгаа юм.

Түүнчлэн гуравдугаар сарын эхний өдөр Монгол Ардын намын “төрсөн өдөр” бөгөөд энэхүү өдрийг  Эх орончдын өдөр хэмээн нэрийдэх болсон. Монголын казах үндэстнүүдийн уламжлалт баяр Наурыз болоод Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр нэг өдөр тохиодог онцлогтой.

ГУРАВДУГААР САРЫН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮД:

03.01 Эх орончдын өдөр
03.06 Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр
03.08 Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
03.18 Зэвсэгт хүчний өдөр
03.22 Наурызын баярын өдөр
03.22 Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр
03.23 Усны өдөр
03.27 Олон улсын театрын өдөр
03.30 Дэлхийн эмч нарын өдөр тохиох юм.