Сонгуулийн хар машиныг хакердсан уу?
2017/03/17
Б.ЗАЯА
Мэдээллийн аюулгүй байдал Монгол Улсадхэрхэн заналхийлж байгааг манай сонин хөндөн бичиж байгаа билээ.
Дэлхий дахинаа маш хурдтай шинэчлэгдэж буй мэдээллийн технологийн хувьсалд монголчууд бэлтгэлтэй юу, мэргэжлийн боловсон хүчин хангалттай юу, тусгаар тогтносон улсын бүхий л мэдээллийг хадгалж байдаг төрийн байгууллагуудын хамгаалалт хангалттай байж чаддаг уу гэсэн олонасуулт урган гарч байгаа юм. Түүгээр ч зогсохгүй сонгуулийн хар машиныг хакердсан гэх хардлага одоо ч олон нийтийн дунд бий. Энэ хардлага хэр бодитой вэ?
Аливаа асуудал, түүнээс гарах гарцыгшийдвэрлэх үндсэн зарчим нь төрийн бодлого, хууль тогтоомж. Тэгвэл Монгол Улсыг цахим гэмтхэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр төрийн бодлого зангидаж, хууль боловсруулагч эрхмүүд хэрмэдлэгтэй вэ. Үнэндээ маруухан мэдлэгтэй гэхэд ч багадахаар тодорхойлолт. Ямар сайндаа л компьютерийн анхан шатны сургалтад суусан УИХ-ын зарим гишүүн түүнийгээ сонгогчдоосоо нуухын тулд сургалтынхаа багш нарыг панаалдаж, нэрээ нуухыг хүсдэг гэнэ лээ. Энэ бол бодит жишээ. Гэтэл Монгол Улсад цахим гэмт хэрэг жил бүр нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдал улам алдагдаж байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Өнөөдөр Монгол Улс бүхий л мэдээллээ цахим болгож, төрийн байгууллагуудыг цахим хуудас хөтлө, цахим хаяг ашигла гэж шаардаж буй. Олон улсын жишгээ дагах нь зөв. Гэвч хамгаалалт, аюулгүй байдал нь анхаарал татах асуудал боллоо.
Төрийн байгууллагынхны хувьд ч мэдээллийн технологийн мэдлэггүйгээс дээрээс өгсөн тушаалын дагууөөрийнх нь байгууллагын нэр, лого харагдсан цахим хуудастай болохыг л хүсдэг. Аюулгүй байдлын тухайд тэр бүр хайхардаггүй, мэдлэг ч байхгүй. Компьютерийн жаахан мэдлэгтэй захын нэгэн л төрийн байгууллагын цахим хуудсаар дамжуулан дуртай мэдээллээ олж авах боломжтой. Үүний баталгаа болж саяхан Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт нэвтэрч жолооч нарын торгуулийг устгадаг хэрэг гарсан юм.
Өнөөдөр хэл, хөлд ороогүй хүүхдээс эхлээд л ухаалаг технологи ашиглаж буй. Тиймээс ухаалаг технологи ашиглажбуй анхан шатнаас нь хэрэглээний соёлыг төлөвшүүлэх ёстой. Энэ талаар массаар нь мэдээллийн технологийнхэрэглээний соёлтой болгож чадвал тулгамдаж буй асуудлыг багахан ч болов шийдэж чадна. Гол нь төрийн зөвбодлого чухал. Энэ салбарт мэргэшсэн боловсон хүчин бий. Гэвч төрд бодлого зангидаж байгаа хүмүүс нь энэтөрлийн мэдлэг муутайгаас тэдний хүч хөдөлмөрийг ашиглаж чадахгүй байна. Гадаадад мэдээллийн технологийншилдэг компаниудад ажиллаж байгаа монгол залуус олон. Тэд эх орондоо сурсан мэдсэнээ нутагшуулах чинхүсэлтэй. Гэвч төрөөс энэ салбарыг анхаарлын гадна орхисноос өнөөдөр үүсээд буй цахим гэмт хэрэг, мэдээллийнаюулгүй байдлын асуудал улам дэвэрч байгаа юм гэж Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төвийнкомпьютерийн сургалтын багш Б.Оюундарь хэлж байна.
Мэргэжлийн хүний ярьснаар бодлого нь орхигдсон энэ салбарын цоорхойг ашиглан энгийн нэгнээс эрх мэдэлтэйнэгэн ч амин хувийн олз, ашиг хонжоог олох боломжтой юмсанж. УИХ-ын сонгуулийг олон улсын дэвшилднийцүүлж автоматаар тоолох аргыг 2012 оноос хэрэглэж эхэлсэн нь эдүгээ санал тоолох хар машины түүх билээ. Олон нийтийн саналыг хакердсан гэх дуулиан сонгуулийн дараахан дэгдсэн билээ. Тэгвэл үнэхээр хар машиныгхакердах боломжтой юу?
Энэ тухайд мэдээллийн технологийн мэргэжилтнүүд шууд л “Тийм” гэж байна. Хар машины программ хангамжийг манайхны компани бичсэн байдаг. Ганц, хоёр инженер л кодыг нь бичдэг. Нэг үгээр тэдний гарт сонгуулийн санал, намуудын хувь заяа бий гэсэн үг. Тэрхүү код худалдагдсан байж болох магадлалыг мэргэжилтнүүд ярьж байна. Түүгээр ч зогсохгүй иймэрхүү программ хэрхэн бичигдсэн нь энгийн бид ойлгохгүй болохоос мэргэжлийн хүмүүсийн хувьд бол алган дээр тавьсан мэт уншигддаг гэж байна. Тэгвэл сонгуулийн хувь заяа ганц, хоёр инженерээр зогсохгүй мэргэжлийн компаниуд ч анхаарч болох асуудал бололтой.
Зочин · 2017/03/20
Har mashinaas umnu bid dotroo negnee luivardaj songuulia hiideg bsan bol odoo harin gadniihan bidniig huurch soguuliin dung udirdah bolomjtoi bolson yum shvv....
Зочин · 2017/03/20
Bi Amerikiin tusgai albad soguuliin ur dund nuluulsun gej heleegui shuu. Tiim barimt nad baihgui. Songuuliin ur dund nuluuluh bolomjtoi geh geed bna.
Зочин · 2017/03/20
Z.Enkhbold-iin hiisen ajil. unguts bodohod uneheer songuuliig luivargui yavuulah arga shig haragdana. Yas yuman deeree ANU-iin tusgai albadiin MGL-iin songuulid nuluuluh bas neg uud haalga yum daa.
Зочин · 2017/03/20
Bolohgui yum gej baidaggui yum daa. Yalanguya medeelliin ayulgui baida yrigdaj baihad yu ch bolj bolno...
зочин · 2017/03/20
ялагдсан нь ялснаа хардаж байхаар гарааг л тоолчихооч өмнө нь болж л байсан шүү дээ
Зочин · 2017/03/19
hakerdsan bolol mangaruud garsan unendee hen ch tanihgyu aimagtaa hudlaa unen tuz ajluuldag mangar nowsh ,yaruu nairagch huuhen hurtel UIH iingishuun ch bolchdog gutamshigtai MAN garuud odoobj bgaag ni harldaa hohi nee
Хаабар · 2017/03/18
Ингэж худал бурж ард түмний сэтгэл санаа үймүүлж мэдээллийн дайн хийхээ болье. Хар машины програм АНУ-д хийгдсэн, эх кодыг нь монголчуудад өгөөгүй, эрсдлийн үнэлгээ олон талаар хийгээд цоорхой илрүүлээгүй, олон сан хакер нэвтрэх гэж оролдоод чадаагүй зүйлшүү. Өнгөц мэдлэгтэй хүмүүсийн үгээр худал зүйл бичдэг чинь харин мэдээллийн аюулгүй байдлын нэг довтолгоон гэж тооцогддог юм шүү
baba · 2017/03/17
ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ
mangar · 2017/03/17
unen shde mangaruud tegeegui bol 1 suudal avch chadahguishde
mangar · 2017/03/17
unen shde mangaruud tegeegui bol 1 suudal avch chadahguishde
mangar · 2017/03/17
unen shde mangaruud tegeegui bol 1 suudal avch chadahguishde
mangar · 2017/03/17
unen shde mangaruud tegeegui bol 1 suudal avch chadahguishde
mangar · 2017/03/17
unen shde mangaruud tegeegui bol 1 suudal avch chadahguishde